Хөрөнгийн зах зээл
2 min read
Зах зээлийн хөөсрөл гэж юу вэ?
Зах зээлийн хөөсрөл гэж юу вэ?

Хөөс гэдэг нь зах зээлийн үнэ, ялангуяа ханшийн үнэ огцом өсөх замаар тодорхойлогддог эдийн засгийн мөчлөг юм. Энэхүү хурдан өсөлтийн дараа ханш огцом буурч уналт үзүүлэхийг "хөөс хагарах" гэж нэрлэдэг.

Зах зээл дээрх эрэлтээс үүдэн хувьцааны үнэ огцом өсөж хөөс үүсэх шалтгаан болдог байна. Ханш хөөсөрсөн үед тухайн хувьцааны үнэ бодит үнэ цэнээс хэт давсан үнээр арилжаалагдаж байдаг болохоор хөөс хагарч олон хүмүүс алдагдал хүлээх эрсдэлтэй байдаг.

Жишээ нь THE ROARING TWENTIES БУХЫН ЗАХ ЗЭЭЛ /1924-1929/

Image

АНУ 1920-иод оны сүүлчээр чөлөөт худалдааг өргөтгөх, мөн инфляцын эсрэг арга хэмжээ авч , монополын эсрэг хуулиудыг зөөлрүүлэх зэрэг ажлуудыг Кулижийн захиргааны бодлого хэрэгжүүлж ажилчдын бүтээмжийг нэмэгдүүлэх, судалгаа, хөгжлийг өргөжүүлэх зэрэг корпорацын сайжруулалтыг эрчимтэй хийсэн үе юм.

Бодит байдал дээр инфляц болон дамын хөөс хагарсан юм. Хамгийн том түлхэц үзүүлсэн хүчин зүйлс нь хувь хүмүүсийн болон корпорацуудын хөшүүргийн хэрэглээ буюу өрийг өргөжүүлсэн явдал байв. Сүүлийн арван жил хэрэглээний зээл асар их хөгжиж, америкчуудын автомашин, радио гэх мэт шинэ бүтээгдэхүүний худалдан авалт ихсэж эдгээрийг санхүүжүүлэхэд хөшүүргийг ашиглаж байсан. Хэрэглэгчид мөн зээлээр хувьцаа худалдаж авдаг байсан ба хөрөнгийн зах зээл хурдацтай тэлж хөрөнгө оруулагчид брокеруудын өгсөн маржингийн зээлийг ашиглаж эхэлсэн нь автомашин, кино, нисэх онгоцны үйлдвэр зэрэг шинэ технологи бүхий салбаруудын хувьцааг авч байв. Технологийн хувьцаанууд эрчимтэй өсөж, 1928 онд л гэхэд 400 хувиар өссөн ,THE ROARING TWENTIES хөрөнгийн зах зээл нь асар олон хүмүүсийн сонирхлыг татаж эхлэв. 1929 онд Доу Жонсийн хөөс хагарахаас өмнө жилийн дээд цэгтээ хүрч байсан ч “Black Thursday” хэмээн нэрлэгдэх аравдугаар сарын 24-ний өдөр “1929 оны сүйрэл” гэгддэг хөрөнгийн зах зээлийн уналтын эхлэлийг тавьсан. Гэнэтийн үймээн зах зээлд нөлөөлсөн тул тэр өдөр бараг 13 сая ширхэг хувьцаа арилжсан. Дараагийн 10-р сарын 28-ний даваа гарагт Доу индекс 38 нэгжээр унасан бол 16.5 сая хувьцаа арилжиж 10-р сарын 29-ний алдарт "Black Tuesday"-д дахин 30 нэгжээр буурчээ.

Image