
Засгийн газраас 2025 оны 2-р улиралд нийт 60 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий ЗГҮЦ-ыг 4-р сарын 16-ны өдрөөс эхлүүлэн 6-р сарын 25-ны өдрийг дуустал арилжаалахаар шийдвэрлэлээ.
Тэгвэл Засгийн газрын үнэт цаас /ЗГҮЦ/ гэж юу вэ?
Засгийн газрын үнэт цаас /ЗГҮЦ/ нь санхүүгийн зах зээл дэх хамгийн бага эрсдэлтэй хөрөнгө оруулалтын хэрэгсэл бөгөөд хүүгийн орлого нь албан татвараас чөлөөлөгддөг давуу талтай.
Мөн ЗГҮЦ-ны тогтмол арилжаа нь санхүүгийн зах зээлд эрсдэлгүй хүүний жишгийг тогтоож, өгөөжийн муруйг бүрдүүлэхээс гадна богино болон урт хугацаат хүүний уялдаа холбоог тодорхойлох, санхүүгийн захын идэвхжилтийг нэмэгдүүлэх зэргээр зах зээлийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг.
Гаргалт ба нөхцөл
Засгийн газрын санхүүгийн удирдлагыг сайжруулж, мөнгөний бодлогын хэрэгслийг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газар 2012 оны 10-р сараас эхлэн Монголбанкаар дамжуулан ЗГҮЦ-ыг анхдагч зах зээл дээр гарган арилжаалж эхэлсэн. Харин Сангийн яамны шийдвэрийн дагуу 2017 оны 11-р сараас хойш нээлттэй арилжаа зохион байгуулагдаагүй байна.
Бодлогын хүү болон зээлийн хүү
ЗГДҮЦ-ны 2025 оны 2-р улирлын арилжааны хуваарь
ЗГҮЦ нь хагас жил, жил, 2 жил, 3 жил гэсэн 4 төрлийн хугацаатай байхаар төлөвлөгджээ. Купоны хэмжээ нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд энэ нь эдийн засгийн нөхцөл, Монголбанкны бодлогын хүү, зах зээлийн хүү зэрэг олон хүчин зүйлээс хамаарах юм.
Засгийн газрын үнэт цаас /ЗГҮЦ/-ны арилжаанд хоёр төрлийн үнэт цаас байгааг тодорхойлсон.
-
Купонтой ЗГҮЦ: Энэ төрлийн үнэт цаас нь тогтсон хүүтэй байдаг бөгөөд хүүгээр өрсөлддөг. Энэ нь зах зээлийн орчинд хүүгийн түвшин хамгийн чухал бөгөөд хөрөнгө оруулагчид өөр өөрийн санал болгож буй хүүгээр өрсөлдөх замаар ЗГҮЦ-ыг худалдан авна.
-
Хямдруулалттай ЗГҮЦ: Энэ төрлийн үнэт цаас нь купон төлөхгүй бөгөөд үнээр өрсөлддөг. Хөрөнгө оруулагчид хямдруулсан үнээр үнэт цаас худалдаж авч, эргэн төлөлт нь нэрлэсэн үнээр орж ирэх механизмыг ашигладаг. Энэ нь худалдан авагчдад эхэндээ хямд үнэ, эргэн төлөлтөд нэрлэсэн үнийн ялгаагаар ашиг олох боломжийг олгодог.

ЗГҮЦ-ны арилжаа зогссон жил уюу 2017 онд төгрөгийн зээлийн хүү 20 хувь, валютын зээлийн хүү 13 хувь байснаас 2025 онд төгрөгийн зээлийн хүү 17 хувь, валютын зээлийн хүү 9.50 хувь болж буурсан байна.

Монголбанкны бодлогын хүү 2017 онд 15 хувь байх үед ЗГҮЦ-ны купон /хүү/ 17 хувь байсан бөгөөд 2025 онд Монголбанкны бодлогын хүү 12 хувь болж буурснаар ЗГҮЦ-ны купон 12 -14 хувьтай байх магадлалтай байна.
Хэрэв та Засгийн газрын үнэт цаас /ЗГҮЦ/-ны арилжаанд оролцохыг хүсвэл Апекс Капитал ҮЦК ХХК нь танд зах зээл дэх хамгийн бага шимтгэлийг санал болгох болно.