
Монгол улсын эрчим хүчний салбарын судалгаа
Эрчим хүчний салбар нь бие даасан, тогтвортой байснаар бусад салбарт эерэгээр нөлөөлж хот, нийгмийн хөгжил, эдийн засагт ч чухал ач холбогдолтой салбар юм. Техник технологи улам хөгжиж бидний амьдралын өдөр тутмын хэрэглээ болсон энэ үед хором бүр эрчим хүчний хамааралтай болсоор байна. Тийм ч учир манай улсын эрчим хүч хэрэглээ жил тутам 7-8 хувиар өсөж байгаа бол энэхүү өсөн нэмэгдэж буй хэрэглээг дотоодын үйлдвэрлэл хангаж хүрэхгүй байгаа юм.
Эрчим хүчний үйлдвэрлэл хэр байгаа вэ?
2023 онд эрчим хүчний нийт хэрэглээ 10,975.9 сая кВт.ц буюу өмнөх оноос 6 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа бол дотоодын үйлдвэрлэл 2023 онд 8,528.3 сая кВт.ц буюу өмнөх оноос 4 хувиар л өссөн үзүүлэлттэй байна. Дутагдаж буй цахилгаан эрчим хүчний 27 орчим хувийг ОХУ-аас, 73 орчим БНХАУ-аас импортлон авдаг ба төрөөс хэрэгжүүлж буй бодлогод 2027 оноос л импортын эрчим хүчийг буурч, дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангах боломжтой гэх судалгаа гарсан.

Яагаад 2027 оноос гэж?
Шинэ сэргэлтийн бодлогод эрчим хүчний салбарын хүрээнд 5 зорилт, 13 арга хэмжээ тусгагдсан ба эдгээр 5 зорилтод хүрэх 22 төсөл төлөвлөгдөж байсан. Энэхүү төслүүд нь дулааны цахилгаан станцуудын хүчин чадлыг өргөтгөх төсөл 6, шинэ эх үүсвэр барих 5, дэд станц, цахилгаан дамжуулах агаарын шугам сүлжээний 7, байгаль орчинд ээлтэй 4 төсөл гэх байдлаар төлөвлөгджээ.

Гэхдээ, дээрх хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслүүдийн нийт өртөг 14.9 их наяд төгрөг. Үнийн дүн болон хүчин чадлаар эрэмбэлвэл 1-рт Тавантолгой дулааны цахилгаан станц 2.3 их няад ьөглөг, 450 МВт бол 2-рт Багануур дулаанч цахилгаан станц 1.8 их наяд төгрөг, 400 МВт байна.
Төслийн явц хэр явж байна?
Тавантолгой дулааны цахилгаан станцын төслийг 2021-2025 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан. Төслийн ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг удаа дараа зохион байгуулсаар байгаа боловч амжилтгүй болсоор байна. Харин Багануурын цахилгаан станцын хувьд хөрөнгө оруулагч нартай холбоотой асуудлын улмаас төсөл зогсоод байна.
Хэрэв шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд төлөвлөж буй эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлж, ашиглаж эхлэх хүртэл цахилгаан эрчим хүчний хэрэглээний өсөлтийг хангаж чадахгүй, цахилгааны хязгаарлалтад хүрэх ганц л зам үлдэж байгаа юм.
21-р зуунд ч цахилгаан хязгаарлалттай...
Төлөвлөж буй нийт 22 төслүүдийн тал ч хүрэхгүй хувь нь амжилттай хэрэгжээд явж байна. Гэтэл манай улс оргил ачааллын үеэр ОХУ болон БНХАУ-аас цахилгаан эрчим хүч импортлон хангадаг байтал ОХУ нийлүүлж буй цахилгаан эрчим хүчний 345 Мвт хэмжээг 150 мВт болгон бууруулснаар өвлийн саруудад хуваарийн дагуу цахилгаан хязгаарлалт хийгдсэн.
Эрчим хүчний салбарын асуудал 2010-д оноос л яригдаж,2014 онд ОХУ-ын агаарын шугамын хүчдэлд асуудалд гарснаар цахилгаан хязгаарлалт хийж байжээ. Гэтэл 10 жилийн дараа ч мөн л адил шалтгаанаар дотоодын хэрэглээгээ бүрэн хангаж чадахгүй, цахилгаан хязгаарлалт хийгдсээр л байна.
2014 оны цахилгаан хязгаарлалтын үеэр хамгийн ойрдоо 2017 оноос эрчим хүчний хямралаас гарч эхлэнэ гэж төлөвлөж байсан ч улам хойшилсоор өнөөдрийн байдлаар 2027 оноос дотоодын үйлдвэрлэлээр хангаж эхлэх үе гэж тооцоолсон байна. Хэрэв бид эрчим хүчний салбарт төлөвлөсөн төслүүдээ хэрэгжүүлж, ашиглалтад оруулснаар импортын цахилгаан эрчим хүчний хамаарал буурч, дотоодын үйлдвэрлэл нэмэгдэх, мөн импортлосон цахилгаан станцанд төлж буй мөнгөн урсгал буурах давуу талуудтай тул эх үүсвэрээ нэмэгдүүлж, төслүүдийнхээ явцыг хурдлуулах шаардлагатай байгаа юм.
Дээрх асуудлыг шийдэхээр хувийн хэвшлийн компаниудын оролцоо нэмэгдэж, эрчим хүчний шинэ эх үүсвэр нэмэх төслүүд хэрэгжүүлж эхэлжээ. Тухайлбал Алтай-Улиастайн эрчим хүчний систем (АУЭХС) нь горим ажиллагааны хувьд хүчин чадлын дутагдалтай байдлаас шалтгаалан системийн болон горимын параметрийг хэвийн хэмжээнд барьж ажиллаж чаддаггүй байна. Тиймээс "Тосон Энержи" ХХК нь АУЭХС-тэй холбогдон сүлжээний горимын ажиллагааг сайжруулах, эрчим хүчний найдвартай хангамжийг бий болгохоор Завхан аймгийн Тосонцэнгэл суманд 30 МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц барих төслийг хэрэгжүүлж байна.
Төслийн явц хэр явж байна?
Хэрэв та ам.долларын хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл авхыг хүсвэл ЭНД дарж мэдээллээ үлдээгээрэй