
Бүхий л хүч хөдөлмөр, цаг хугацаагаа зарцуулан хөрөнгө, ашиг оллоо, хэрхэн найдвартайгаар өсгөх вэ? Бид хөдөлмөрлөж олсон хөрөнгөө цаг хугацаатай уялдуулан хэрхэн найдвартай өсгөдөг вэ?
Манай Улсын хувьд санхүүгийн зах зээлийн дийлэнх хувийг банкны салбар эзэлдэг буюу ихэнх иргэд мөнгөө хадгаламжид байршуулахыг илүүд үздэгийг Монгол банк болон Үндэсний статистикийн хорооны тайлан, судалгаанаас харж болохоор байна. Тухайлбал, 2023 оны байдлаар банкны салбарын нийт хөрөнгийн хэмжээ 57.1 их наяд төгрөг байгаа нь дотоодын нийт бүтээгдэхүүний 80 хувь нь бөгөөд системийн нөлөө бүхий 5 банк нийт санхүүгийн салбарын 90 хувийг бүрдүүлж байна. Бид банкны хадгаламж ашигтай болоод сонгож байна уу, өөр сонголтгүй болоод хөрөнгө оруулж байна уу?
Тэгвэл дэлхий нийтээр хүмүүс хөрөнгөө хэрхэн өсгөдөг вэ?
АНУ: Дэлхийн хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 2023 онд 133 их наяд ам.доллар байна. Үүнээс АНУ-ын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ хамгийн өндөр буюу нийт 90 их наяд ам.долларын үнэлгээтэй байгаа нь 68 хувийг дангаар бүрдүүлж байгаа юм. Тэгвэл дэлхийн хамгийн том хөрөнгийн зах зээлтэй улсын 61 хувийг хувь буюу 55 их наяд ам.долларыг бондын зах зээл бүрдүүлж байна.
Хятад: АНУ-ын дараагаар хамгийн том хөрөнгийн зах зээлтэй улс орнуудын хоёрдугаарт БНХАУ жагссан байна. Тус улс 2023 оны байдлаар нийт хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 33 их наяд ам. доллар, үүнээс бондын зах зээл 64 хувь буюу 21 их наяд ам.доллар байна.

Хөрөнгийн зах зээл хөгжсөн улсын хөрөнгө оруулагчдын сонголт яагаад бонд гэж?
Бонд нь хадгаламжийн бүтээгдэхүүнтэй төстэй шинж чанартай, тодорхой хугацааны туршид тогтмол хүүгийн өгөөж амлан хуваарийн дагуу буцаан төлөх нөхцөлтэй санал болгодог. Гэхдээ яагаад бондын хөрөнгө оруулалтыг сонгох вэ гэдэг асуултын хариултыг дараах харьцуулалтаас харж болох юм.
МУ-д мөрдөгдөж буй хууль тогтоомж болон хүүгийн түвшин харьцуулалт:
Бонд | Хадгаламж |
---|---|
18 сарын хугацаатай бондын дундаж хүү 18% | 18 сарын хугацаатай банкны хадгаламжын дундаж хүү 12.3% |
Нээлттэй бонд хүүгийн орлогын татвар 5% | Арилжааны банкны хүүгийн орлогын татвар 10% |
Хугацааны дундуур худалдахад хүү буурахгүй | Хугацаанаас өмнө гэрээ цуцлах тохиолдолд хүү буурах нөхцөлтэй |
Үнийн дүн хамаарахгүй бондын барьцаа, баталгаа үйлчилнэ. | 20 сая төгрөг ба түүнээс дээш төгрөгийн хадгаламжид л даатгал хийгдэнэ |
Хүүгийн өгөөж хагас жил, улирал, сараар гэрээний дагуу төлөгдөнө. | Хугацааны эцэст хүүгийн өгөөж төлөгдөнө. |
Дэлхийн хөрөнгө оруулалтын трэнд болсон бондын бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд төрөлжүүлж “Апекс капитал ҮЦК” ХХК нь Монголын хөрөнгийн биржийн 1-р ангилалд бүртгэлтэй, ТОП-20 индексэд сүүлийн 4 жилд байршсан “АРД КРЕДИТ ББСБ” ХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй АРД Бонд-ийг хөрөнгө оруулагч Таньд санал болгож байна. Уг бүтгээдэхүүнд
Зохицуулалттай зах зээл: Нээлттэй бондыг олон нийтэд санал болгон гаргахад хөрөнгө оруулалагчдын эрхийг хамгаалах үүднээс андеррайтер/underwriter/, аудит/audit/ болон хуулийн байгууллагын хөндлөнгийн дүгнэлтийг үндэслэн Санхүүгийн Зохицуулах Хороо болон Монголын Хөрөнгийн Бирж бүхий зохицуулах байгууллагаас зөвшөөрөл олгодог тул үнэт цаас гаргагчид тавигдах шалгуур шаардлага өндөр байдаг.
Бондын хөтөлбөр: Арилжаа эрхлэх байгууллагын I ангилалд хувьцаа нь бүртгэлтэй компани, Топ 100 аж ахуйн нэгж эсвэл, Монгол Улсын Засгийн газрын оролцоо бүхий үнэт цаас нь гагцхүү хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой. "Ард бонд" нь хөтөлбөр хэрэгжүүлж байгаагаараа онцлог юм.
Барьцаа хөрөнгө: "Үүргийн гүйцэтгэл хангуулах барьцаагаар баталгаажсан" буюу бонд гаргагч нь хүү болон үндсэн төлбөрийг цаг хугацааны дагуу төлж чадахгүй нөхцөл үүссэн тохиолдолд барьцаа хөрөнгөөр баталгаажсан.
“Апекс Капитал ҮЦК” ХХК нь тус бондын үндсэн андеррайтераар ажиллаж буй бөгөөд нийт 13.5 тэрбум төгрөгийн бондын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Бондын хөрөнгө оруулалт маань олон нийтэд нээлттэй тул та хүссэн дүнгээрээ захиалга өгч, өгөөж авах боломжтой.

Энэхүү бондын талаар та дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах холбоосоор орно уу