Хөрөнгийн зах зээл
2 min read
Хэзээ, хаашаа аялахаа та шийд харин хэрхэн гэдгийг эндээс...
Хэзээ, хаашаа аялахаа та шийд харин хэрхэн гэдгийг эндээс...

Өдөр тутмын ажлаасаа холдож амралт, аялалд гаран тархиа сэргээх хэрэгцээ улам ихэссээр, алжаалаа тайлангаа нүдээ нээж шинийг харах хүсэл бид бүгдэд бий. Аялалд гарахаар төлөвлөх үед шийдвэрлэх асуудлууд нэгээр мундахгүй, харин та аялалд гарахдаа хэзээнээс бэлддэг вэ? Ажлаа зохицуулж амралтаа авна, баяр наадмын өдөр тааруулна, аялах газраа судалж хэрхэн байр, буудлаа захиалах талаар бодно, хамгийн гол нь санхүүгээ бэлдэж хэдий хэмжээний төсвөөр аялах вэ гэж эргэцүүлдэг үү?

Жилд багадаа нэг удаа холыг зорьж, хоёрыг үзэх нь орчин үеийн манайхны зуршил болж гадаад дотоодоор аялахдаа найз нөхдөөрөө, ганц бие, гэр бүлээрээ аялах олон төрлийн хөтөлбөр төлөвлөгөөг өөрсдийн багцаагаар гаргаж төлөвлөдөг. Энэ явцад олон зүйлсийг бодолцон тооцоолж аялах маань өөрөө ажил болох тохиолдол бий. Таны сэтгэл санааг тайван байлгаж аялах явцдаа санхүүдээ санаа чилээхгүй байх шинэлэг урамшуулалт хөтөлбөрийг Апекс Капитал болон Ай Трип компанийн залуучууд хамтран гаргаж ирлээ.

Хөтөлбөрийн зорилго нь хөрөнгө оруулагч, эртнээс төлөвлөгч харилцагч нараа урамшуулах бөгөөд аялах үедээ орлогоо таслахгүй байх үүднээс бондын хөрөнгө оруулалт хийхийг санал болгож байна. Нэмээд хөтөлбөрийн хугацаанд заасан дүнгээр хөрөнгө оруулсан харилцагч нар дундаас нийт 6 азтанд хүссэн газартаа, хүссэн цагтаа мэргэжлийн аяллын компаниар өөрт тохирсон аяллыг төлөвлүүлэн аялах боломжийг олгож байна. Азтан маань аялна, бондын өгөөжөө хүртэнэ, үнэт цагаа хэмнэнэ.

Апекс Капиталаас зарлаж буй аялалтай бонд хөтөлбөр тогтмол өгөөжтэй бондын бүтээгдэхүүнд хөрөнгө оруулалт хийх хүсэлтэй хэн бүхэнд 2024 оны 7 сарын 1-ний өдрөөс 9 сарын 1-ний өдрийн хооронд нээлттэй. Харилцагч та бондод хөрөнгө оруулсан 10 сая төгрөг тутамдаа 1 сугалааны эрхийг авах болно. Азтан болсон хөрөнгө оруулагч бүр 2.5 сая төгрөгийн пойнт оноотой болох ба аялах улс болон хөтөлбөр, цаг хугацаагаа сонгон аяллаа төлөвлүүлэх боломжтой. Аялна гэдгийг амарчилсан боломжийг та бүү алдаарай.

Аялалтай бонд хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС

Хөрөнгө оруулалт, өндөр өгөөж, Хүссэн улсруугаа аялах боломж...