Хөрөнгийн зах зээл
4 min read
Уул уурхайн брокерийн үйл ажиллагаа
Уул уурхайн брокерийн үйл ажиллагаа

Брокер нь харилцагч, хөрөнгө оруулагчийг аливаа арилжаанд оролцох шийдвэр гаргахад туслах зах зээлийн мэдээллээр хангах, зах зээлийн бодит үнэ тогтоох болон харилцагч хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлж зах зээл тэлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг мэргэжлийн оролцогч юм.

Брокерын үүсэл хөгжил нь 16-р зууны арилжаанаас үүдэлтэй ба өдгөө олон төрлөөр мэргэшиж үйлчилгээ үзүүлдэг болоод байна. Тухайлбал, үнэт цаас, даатгал, үл хөдлөх хөрөнгө цаашлаад бараа таваар, эрдэс баялаг, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн арилжаалахад арилжааны зуучлагч брокер оролцож байна.

2022 онд Монгол Улсын Их Хурлаас Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг баталсан. Энэ нь манай улсаас экспортод гарах эрдэс баялгийн арилжааг биржээр нээлттэй ил тод байдлыг хангах, зах зээлийн арилжааны идэвхийг нэмэгдүүлэх, хөндлөнгийн мэргэжлийн үйлчилгээг сайжруулан нэгдсэн цогц үйлчилгээг арилжаанд оролцогчдод үзүүлэх зорилгоор уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны зуучлагч брокер оролцуулах зэрэг боломжийг хуулиар олгоод буй.

Энэхүү хууль батлагдсан нь хөрөнгийн зах зээл тэлэх өргөн боломжийг олгож, олон улсын түвшинд ажиллах эхлэл болсон бол бусад улсын хувьд аль хэдийнээ хөгжсөн цогц үйл ажиллагаа болсон байдаг билээ.

Олон улсад үйл ажиллагаа явуулж буй бирж болон брокерийн үйл ажиллагаа

  • COMEX 1 1840 оноос үүсэлтэй АНУ-д төвтэй бирж юм. Энэхүү биржид 300 гаруй гишүүн брокер бүртгэлтэй байдаг байна.
  • LME 2 London metal exchange 1877 оноос үүсэлтэй Лондон металийн бирж бөгөөд 6 ангилал бүхий 200-аад гишүүн брокертой. байна.
  • SHFE 3 Shanghai future exchange 1999 онд үүсгэн байгуулагдсан бирж бөгөөд 200 гаруй гаруй гишүүн брокертой байна.
Image

Эх сурвалж

МОНГОЛ УЛСЫН УУЛ УУРХАЙН АРИЛЖАА ХЭРХЭН ЯВАГДАХ ВЭ?

Бирж: Монголын Хөрөнгийн Бирж

Худалдагч: Одоогоор МХБ-ээр нүүрс, төмрийн хүдэр, жонс, зэс гэсэн 4 төрлийн бүтээгдэхүүний спот болон форвард гэрээ арилжаалах боломжтой байна;

Худалдан авагч: Уул уурхайн бүтээгдэхүүнийг худалдан авагч гадны компаниуд ;

Брокер: Арилжаанд оролцогч талуудад үйлчилгээ үзүүлэх, түүний өмнөөс хэлцэл хийх тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага байна. Одоогоор МХБ-ийн Уул уурхайн гишүүн брокероор 10 компани бүртгэлтэй байна.

Арилжаа, үнэ: Худалдагч талаас тогтоосон үнийн дүнгээс үнэ өсгөх замаар хамгийн өндөр дүнгээр хэлцэл хийгдэнэ ;

Бусад оролцогч талууд: Итгэмжлэгдсэн лабортори, Агуулах, Логистикийн компани, Дотоод арилжааны банкууд;

Гүйцэтгэл: Арилжаа болон амжилттай арилжаалсан гэрээний гүйцэтгэлд хяналт тавих ажлыг брокер хариуцна ;

Хүргэлт ба Төлбөр: Гэрээний төлбөрийг хугацаандаа төлөх, бараа хүргэлтийг хугацаандаа төлөх үүргийг арилжаа хийсэн худалдагч, худалдан авагч талууд хариуцна.

Image

УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АРИЛЖААНД ОРОЛЦОХ БРОКЕРИЙН ҮҮРЭГ ОРОЛЦОО?

Мэдээлэл, судалгаа: Арилжаанд оролцохоор сонирхож буй талуудад мэргэжлийн байгууллагын хийсэн судалгаа мэдээлэл чухал байдаг. Тусгайлсан уул уурхайн арилжааны брокерийн үйлчилгээ бий болсноор олон улсын болон дотоод зах зээлийн шинжилгээ судалгаа тогтмол хийгдэнэ.

Харилцагчийн өмнөөс хэлцэл хийх: Харилцагчийг өөрийн байгаа газраас системээр дамжуулж эсхүл брокероор дамжуулан арилжаанд оролцох боломжтой.

Зах зээлийн идэвх нэмэгдэж тэлэх: Брокеруудын үйл ажиллагаа идэвхтэй байснаар арилжаанд оролцох сонирхолтой гадны компанийн оролцоо нэмэгдэнэ. Ингэснээр зах зээлийн хэмжээ болон арилжаанд оролцогч талуудыг холбох тогтолцоо бий болж, зах зээлийн бодитой ханш тогтох, гадны худалдан авагчид найдвартай мэдээллээр хангагдаж, уул уурхайн бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар нэмэгдэнэ.

Хууль, дүрмийн дагуу арилжааг баталгаажуулах: Брокерууд арилжаа, гэрээ нь хууль эрхзүйн болон зохицуулалтын шаардлагад нийцэж буйд хяналт тавих ба бичиг баримт, гэрээ хэлцлүүдийг бэлтгэн, арилжаанд оролцогч талуудын гэрээний үүрэг хууль ёсны дагуу явагдахад анхаарч ажиллана. Ингэснээр уул уурхайн бүтээгдэхүүнийг нийлүүлэх гэрээний үүргийн хэрэгжилт баталгаатай болж арилжаанд оролцогчдын эрсдэл буурах ач холбогдолтой.

Нээлттэй ил тод байдал: Биржээр бус талуудын гэрээний үндсэн дээр арилжаалах уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалт хийгдэх тохиолдолд бүтээгдэхүүний үнэлгээ нь бодит бусаар тогтоогддог байсан байна. Ингэснээр гэрээгээр тохирсон үнэ нь зах зээлийн ханшаас зөрүүтэй байдгаас уул уурхайн борлуулалтаас олох орлогыг ихээхэн бууруулах нөлөө болж байсан. Харин биржээр брокероор дамжин арилжаа явснаар бүтээгдэхүүний үнэ нээлттэй ил тод байх боломжтой болсон.

“Апекс капитал ҮЦК” ХХК нь Уул уурхайн брокерийн тусгай зөвшөөрлийн хүрээнд Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаанд оролцох аж ахуйн нэгжүүдэд үйлчилгээ үзүүлж эхлээд байгааг дуулгахад таатай байна. Та Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан уул уурхайн бүтээгдэхүүнээ арилжаалахаар сонирхож байгаа бол бидэнтэй холбогдоно уу.

Бид 2024 оны 10 дугаар сарын 2-ны өдрөөс 5-ны өдрийн хооронд Мining week & Minig pro арга хэмжээнд оролцох тул дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

Image