Хөрөнгө оруулалт
3 min read
Түгжрэлийн эсрэг хөрөнгө оруулалт
Түгжрэлийн эсрэг хөрөнгө оруулалт

Та бидний амьдрах гэр, ажиллах газар хийгээд хүүхдийн сургууль зэрэг зайлшгүй зорин очих газрууд олон. Үүнээс гадна сургалтын төвүүд, эмнэлэг, фитнес гэх мэт цагаа үр бүтээмжтэй өнгөрүүлэх, хэрэгцээт үйлчилгээг авах газрууд ч бий. Энэ бүгд нэг дор байдаггүй тул нэгээс нөгөө рүү цаг нартай уралдан яарна. Ингэхдээ ихэнх цагаа замын хөдөлгөөнд өнгөрөөж буй билээ. "Ажил тарах цаг буюу эд түгжрэлийн үеэс өмнө ажлаа амжуулах, гэртээ харих" гэдэг тухайн өдрийн гол зорилго болсон ба ийм нөхцөлд Улаанбаатар хотын 1.5 сая иргэн амьдарч байна. Зам тээврийн дэд бүтэц хангалтгүй байгаагаас Улаанбаатар хотын замын 78 хувь нь түгжрэлтэй, гол замын даац гурав дахин хэтэрсэн үзүүлэлттэй байна. Үүний улмаас иргэд өдөрт 2.4 цаг, жилд 35 өдрийн түгжрэлд зарцуулж буй аж.

Уг асуудлыг шийдэх "Мишээл сити" төсөл 2019 оноос хойш хэрэгжиж бүтээн байгуулалтын ажил эцсийн шатандаа очжээ. Тус төсөл нь Мишээл резидэнс орон сууц, эмнэлэг болон сургалтын төв, оффисын талбай бүхий 16 давхар гурван тауэр, туул голын эрэгт байрлах амралт зугаалгын тайлбай зэрэг 10 гаруй төслөөс бүрдсэн мега төсөл юм. Гол онцлог нь "төвлөрөл" буюу хүний хэрэгцээг нэг дор хангах боломжтой, цагийг хэмнэх зохион байгуулалт билээ.

Image

МУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн 2022 онд оны үнээр 52.9 их наяд төгрөг, 2015 оны зэрэгцүүлэх үнээр 28.4 их наяд төгрөгт хүрсэн. Барилгын салбар нь нийт дотоодын нийт бүтээгдэхүүний 4.2 хувийг эзэлж байна.

Энэ оны эхний хагас жилд барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл өмнөх оны мөн үеэс 26 хувиар өсжээ. Бүтцээр ангилан авч үзвэл 41.2 хувийг орон сууцны барилга, 34.8 хувийг орон сууцны бус барилга, 21.4 хувийг инженерийн барилга, байгууламж, 2.6 хувийг их засварын ажил эзэлж, өмнөх оны мөн үеэс орон сууцны бус барилгын ажлын эзлэх хувь 6.0 нэгж хувиар өссөн үзүүлэлттэй байна.

График. Барилга угсралт, их засварын ажлын хэмжээ, тэрбум төгрөг

Image

Эх сурвалж: Үндэсний статистикийн хорооны 2023 оны 8 дугаар сарын мэдээ

2020 оноос хойш жил бүрийн эхний хагаст үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн тэлэлт нэмэгдсээр байгаа дүр зураг ажиглагдаж байна.

Төслийн онцгой байдал

Улаанбаатар хотын хэмжээнд 2022 онд нийт 18,940 айлын орон сууц ашиглалтад орсон бөгөөд ихэвчлэн бусад дэд бүтэцтэй холбогдоогүй, нийтийн эзэмшлийн ашиглалтын талбай багатай төслүүд байна. Мишээл төслийн хүрээнд 110,000м.кв бүхий ногоон байгууламж, италийн венец хотын концепци бүхий Литтл Венец их дэлгүүр, гурван тауэр үйлчилгээ, оффисын барилга, олон улсын экспо төв болон нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдийг багтааж буйгаараа онцлогтой.

Төслийн нийгэмд үзүүлэх үнэ цэн

Оршин суугчид болон үйлчлүүлэгчдэд цаг хугацаагаа хэмнэх боломжийг олгохоос гадна МУ-ын аялал жуулчлалын салбарт шинэ өнгө төрөх нэмэх бүтээн байгуулалтыг төслийн хүрээнд гүйцэтгэж байна. Marriot international компанийн харьяа Sheraton зочид буудлын сүлжээ, Монголын түүхийг өгүүлэх хаадын цогцолбор, аялал жуулчлалын гудамжаар зорин ирсэн хүмүүс үйлчлүүлэх боломжтой.

Image

Мишээл сити төслийн хамгийн гол бүтээн байгуулалтууд болох орон сууц, үйлчилгээний төвийн гүйцэтгэл сүүлийн шатандаа орж 2024 оны эхний хагас жилд бүрэн ашиглалтад орохоор байна.Апекс капитал ҮЦК-ийн зүгээс Мишээл төслийн санхүүжилтийн ажилд хамтран ажиллаж, олон харилцагчид үнэ цэнтэй хөрөнгө оруулалтыг хийж үр ашгаа хүртсээр байна.