
Топ-20 компанийн ногдол ашиг ба эзэмшсэн хугацааны өгөөж
2025 оны шинэ Монголын Топ-20 нээлттэй компанийн индексэд нийт 12 санхүүгийн салбарын (AARD, ADB, BOGD, GLMT, INV, KHAN, LEND, MSE, SBM, TDB, XAC), 2 тээвэр, логистикийн (MNP, MLG), 3 хүнсний үйлдвэрлэлийн (APU, SUU, TUM), 1 хүнсний үйлдвэрлэл ба жижиглэнгийн худалдааны (CUMN), 1 хөнгөн үйлдвэрлэлийн (GOV) салбарын компаниуд байгаа юм.


Анхаарал хандуулах өсөлтүүд
2024 оны 2 сарын 24-ний хаалтын ханшийг 2023 оны сүүлчийн ханштай харьцуулбал (LEND) 212%, Монголын хөрөнгийн бирж (MSE) 218%, Таван толгой (TTL) 93%, Сүү (SUU) 79%-иар тус тус ханшийн өсөлт үзүүлсэн байна.

Ханш нь буурсан хувьцаанууд
Худалдаа Хөгжлийн банкны хувьцаа 2023 оны 12 сарын 28-нд ₮33,500 байсан бол хамгийн их хувиар буюу 28% буурч ₮24,000 хүрсэн бол удаах байруудад Ард Санхүүгийн Нэгдэл (-26%), АПУ (-18%), Монгол Шуудан (-18%) гэх мэт хувьцаанууд орж байна.
Ногдол ашгийн хүлээлт
ТОП-20 индексэд багтсан компаниудаас дараах 4 компани одоогийн байдлаар 2024 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах талаар мэдээлэл хийгээгүй байгаа юм: Ард Кредит ББСБ (ADB), Премиум Нэксус (CUMN), Худалдаа Хөгжлийн банк (TDB), Түмэн Шувуу (TUM). Премиум Нэксус (CUMN) 2024 оны санхүүгийн тайлангаа танилцуулаагүй байгаа ба бусад гурван компани 2023 онтой адил хувиар цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилна гэж үзвэл дараах ногдол ашгийн таамгийг гаргаж болно:
• Ард Кредит ББСБ (цэвэр ашгийн 37.5%): ₮10.8
• Худалдаа Хөгжлийн банк (цэвэр ашгийн 25%): ₮1,510.6
• Түмэн Шувуу (цэвэр ашгийн 30%): ₮21
Хөрөнгө оруулалтын хугацааны өгөөж /Holding period return/yield/ гэж юу вэ?

Хөрөнгө оруулалтын хугацааны өгөөж нь хувьцааны ногдол ашиг болон ханшийн өсөлт, бууралтыг харгалзан нийт хөрөнгө оруулсан тодорхой хугацаан дах нийт өгөөжийг хэмждэг үзүүлэлт юм.

Ханшийн өсөлтөөрөө ч ногдол ашгийн өгөөжөөрөө ч тэр хөрөнгө оруулагчдадаа хамгийн өгөөж авчирсан хувьцаанууд Монголын хөрөнгийн бирж (258%), ЛэндМН (239%), Таван толгойн (132%) хувьцаа байлаа.
Алдагдалтай санхүүгийн тайлан
Говь ХК 2019 оноос хойш ногдол ашиг тараагүй ба 2024 онд 3.7 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилсан тул энэ жил ч мөн тараахгүй байна.