
СҮҮ ХК: ЭХНИЙ ХАГАС ЖИЛД ₮96 ТЭРБУМЫН БОРЛУУЛАЛТ ХИЙВ
Манай улсын ууган үйлдвэрүүдийн нэг Сүү ХК 1958 онд үүсгэн байгуулагдаж байсан бөгөөд тухайн үедээ өдөрт 30 тонн сүү боловсруулах хүчин чадалтай байжээ. Тэгвэл өдгөө 130-200 тонн сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах хүчин чадалтай, 70 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж байна.
Хагас жилээс онцлох нь
- Компани 2023 онд нийт ₮147.7 тэрбумын борлуулалт гүйцэтгэж байсан бол энэ оны хагас жилээр гэхэд тус үзүүлэлт ₮95.9-д хүрсэн байна. Түүнчлэн борлуулсан бүтээгдэхүүний өртөг 1 хувиар буурчээ. Оны эхний хагаст ₮12 тэрбумын цэвэр ашигтай ажилласан нь 2023 оны үетэй буюу нэг жилийн гүйцэтгэлтэй дөхсөн ашигтай гарчээ.
Компани өмнөх оны мөн үеэс 30.4 хувиар борлуулалтаа өсгөөд байна.

- Түүнчлэн компанийн нийт хөрөнгийн өгөөж (ROA) болон өөрийн хөрөнгийн өгөөж (ROE) зах зээлийн дунджаас өндөр байгаа юм.

Компани үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр төлөвлөж буй бөгөөд 2024 оны 5 сард "SUU 2.0" төслийн хүрээнд 15 тэрбум төгрөгийн хэлцэл байгуулсан байна. Түүнчлэн зах зээлд Hifit тараг болон Hi-high сүүн бүтээгдэхүүнийг шинээр хөгжүүлж, нийлүүлэн ажиллаж байна.