Хөрөнгийн зах зээл
2 min read
QPAY 2024 оны хагас жилд
QPAY 2024 оны хагас жилд

2024 оны 8-р сарын 9 өдөр Инновейшн инвестмент ХК-ийн хагас жилийн үйл ажиллагааны тайланг мэргэжлийн байгууллагуудад хүргэх earnings call боллоо. Энэхүү арга хэмжээний онцлох мэдээллийг хүргэж байна.

2024 оны онцлох үйл явдлууд:

  • GLN QPay хамтын ажиллагаа Ази Европын 24 улсад нэвтэрсэн БНСУ-н цахим төлбөр тооцооны систем болох GLN International-тай хамтран тус улсын иргэд жуулчид Монгол улсад QPay QR кодыг уншуулан төлбөр тооцоогоо хийх боломжийг бүрдүүлсэн..

  • WeChatPay төлбөрийн систем 2022 онд монгол улсад анх тус төлбөрийн системийг нэвтрүүлсэн ба 2024 онд Монгол улсын иргэн Гадаадын Иргэн Харьяатын Газарын цахим үйлчилгээнд системийн холболт хийж цахим виз, оршин суух эрх зэрэг үйлчилгээний төлбөрийг цахим болгож шийдсэн.

  • BPay үйлчилгээг нэвтрүүлэв Төрийн банк ХК-тай хамтран иргэдийн хэрэглээний төлбөр тооцоог хариуцдаг байгууллагуудын системийг нэгтгэн хэрэглэгч өөрийн финтек аппликейшнууд болон банкны аппликейшнаараа хэрэглээний төлбөрөө төлөх боломжийг хангасан. Үүн дээр тооцооны нарийвчилсан тооцооны систем нэвтэрсэн.

  • Easy invoice систем Цахим орчинд худалдаа хийж буй иргэдэд зориулан өөрийн төлбөрийн дүнгээр төлбөрөө төлөх боломжийг бий болгосон, түрээсийн үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгчид ч ашиглах боломжтой. Сар болгоны тогтмол төлбөрийг нэхэмжлэхээр илгээх боломжтой.

Санхүүгийн үзүүлэлтүүд:

2024 оны эхний хагас жилд QPay-р дамжуулсан гүйлгээний тоо хэмжээ 76 сая ширхэг байгаа нь мөн оны энэ үетэй харьцуулахад 48% өссөн байгаа бол гүйлгээний дүн 4.4 их наяд төгрөг хүрч 78% өссөн байна.

Борлуулалтын орлого 102% өссөн нийт үйлчилгээний байгууллагуудтай системийн холболт хийсэнтэй холбоотой ба нийт ашиг 6.5 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд 87% өсжээ.. Мөн цэвэр ашгийн хэмжээ өмнөх онтой харьцуулахад 2.2 дахин өссөн байгаа нь үндсэн үйл ажиллагааны ашгийн түвшин сайн байгааг харуулж байна.

Нэгж гүйлгээний дундаж үнийн дүн 57 мянга байгаа нь өмнөх жилтэй харьцуулахад 18% өсөлтийг үзүүлжээ.

Image

2023 онд олон нийтэд нээлттэй болсон Инновейшн инвестмент ХК-ийн татан төвлөрүүлсэн хөрөнгийн задаргаа 2024 оны хагас жилийн байдлаар дараах үзүүлэлттэй байна.

Image

Дүгнэхэд…

Эерэг тал Хагас жилийн байдлаар компанийн гүйцэтгэл төлөвлөгөөт хэмжээнээс давсан,, 2024 оны жилийн эцсийн төлөвлөгөөг давуулан биелүүлэх төлөвтэй байна. Мөн олон улсын төлбөр тооцооны системүүдэд холболт хийсэн нь компанийн борлуулалт болон үйл ажиллагаанд эергээр нөлөөлөх боломжтой.

Сөрөг тал Зах зээл дээрх байр сууриа хадгалан авч үлдэх арга хэмжээг хэрэгжүүлээгүй тохиолдолд олон төрлийн төлбөр тооцооны финтек аппликейшн бий болж буйтай холбоотойгоор өрсөлдөгчид бий болж зэх зээлийг хуваах эрсдэлтэй.