Хөрөнгийн зах зээл
4 min read
Нээлттэй&Хаалттай бонд
Нээлттэй&Хаалттай бонд

Нийтлэлийн агуулга:

  • ХЗЗ-д бондын зах зээлийн байр суурь
  • Нээлттэй бонд тоо статистик Жишээ
  • Хаалттай бонд тоо статистик Жишээ
  • Тэдгээрийн ялгаатай тал
  • Тэдгээрийн төсөөтэй тал

Нээлттэй юу? Хаалттай юу?

Энэ удаагийн нийтлэлээр та бүхэнд хөрөнгө оруулагч талаас нээлттэй болон хаалттай бондод хөрөнгө оруулах, тэдгээрийн ялгааг тайлбарлахаар зорилоо. Нийгэмд хэрэгтэй үйл ажиллагаа, төслийг хэрэгжүүлэх болон үйлдвэрлэлээ өргөжүүлж, бизнесээ тэлэхийн тулд байгууллага, засгийн газраас үнэт цаас гаргаж санхүүжилт татах боломж байдаг ба ингэснээрээ тэд үнэт цаас гаргагч болж байгаа юм. Дээрх гаргасан үнэт цаасыг тодорхой мөнгөн хуримтлалтай, түүнийгээ өсгөхийн тулд олон сонголтоос аль болох ашигтай, эрсдэл багатай, найдвартай газар байршуулахыг хүссэн хүмүүс худалдан авдаг ба ингэснээрээ тэд хөрөнгө оруулагч нь болдог.

Хөрөнгийн зах зээл дээр олон төрлийн үнэт цаасны арилжаа явагддагаас бонд болон хувьцаа гэх үнэт цаас нь түлхүү арилжаалагддаг байна.Үүнээс бондын зах зээлийг авч үзье.

Бонд /Өрийн бичиг/ - Таныг мөнгө зээлснийг гэрчилж буй үнэт цаас

Бонд худалдан авна гэдэг нь та тухайн бонд гаргасан этгээддээ мөнгөө зээлж байгаа хэрэг юм. Та мөнгө зээлдүүлсэн хугацааныхаа турш хүүгээ авч, хугацаа дуусмагц мөнгөө буцаан авна. Мөн та энэ хооронд бондоо зах зээл дээр арилжаалах боломжтой. Ихэнх тохиолдолд бондын хүү нь банкны хадгаламжны хүүгээс өндөр, зээлийн хүүгээс багаар тогтоогддог бөгөөд хамгийн эрсдэл багатай, цаг зав бага шаардсан хөрөнгө оруулалт юм.

Монголд биржийн бус зах зээл (ОТС)-ийн анхны арилжаа 2021 оны 9 сарын 7-ны өдөр нээгдэж хөрөнгийн зах зээлийн хөгжлийг нэг шат ахиулж байв. Улмаар компаниуд цаг хугацаа, зардлаа хэмнэх боломжтой болсон бол мэргэжлийн хөрөнгө оруулагчид эрсдэл бага, хөрвөх чадвартай санхүүгийн бүтээгдэхүүнд хөрөнгө оруулах замаар хөрөнгийн зах зээл тэлэх алхам болсон юм.

Монгол улсад сүүүлийн жилүүдэд хурдацтайгаар хөгжиж буй салбар нь яахын аргагүй Хөрөнгийн зах зээлийн салбар билээ. Манай улсын ХЗЗ нь үндсэн 2 үнэт цаасны төрөлд хуваагддаг. Энэ нь хувьцаа болон компанийн өрийн хэрэгсэл гэсэн үнэт цаас юм. Үүнээс тогтмол өгөөжтэй эрсдэл багатай үнэт цаас бол гарцаагүй бонд юм. Бондыг ямар байгууллага гаргаж байгаа төрлөөр нь ерөнхийдөө засгийн газрын бонд болон компанийн бонд гэж 2 ангилдаг. Аливаа улсын Засгийн газрын бондыг хамгийн эрсдэл багатай үнэт цаасанд тооцдог. Тийм ч учраас тухайн улсын засгийн газрын бондын хүүг эрсдэлгүй хүү гэж үздэг байна. Харин компанийн бондын хувьд хувьцааг бодвол өгөөж багатай мөн эрсдэл багатай байдаг хэдий ч банкны хадгаламжтай харьцуулахад өгөөж, эрсдлийн хувьд арай илүү байдаг.

Тэгвэл бондыг арилжаалагдах хэлбэрээр нь 2 ангилна: хаалттай бонд болон нээлттэй бонд.

Нээлттэй бонд:

Монголын хөрөнгийн бирж дээр 2011 оноос хойш нийт 900 тэрбум төгрөгийн нээлттэй бонд, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас арилжаалагдсан байна. Энэ нь компани аль хэдийнээ хөрөнгийн биржид бүртгүүлсэн нээлттэй компаниудын гаргасан өрийн хэрэгсэл юм.

Хаалттай бонд:

Биржийн бус зах зээлийн анхны хаалттай бонд 2021 оны наймдугаар сард бүртгэгдсэн бөгөөд өнгөрсөн гуравдугаар сарын 1-ний өдрийн байдлаар 150 орчим компани 1.9 их наяд төгрөгийг амжилттай татан төвлөрүүлжээ. Биржийн бус зах зээл дэх хаалттай бондын хүүгийн түвшин 18-21 хувь, хугацаа 6-24 сар байгаа аж.

Түүх сөхвөл, бондын арилжаа 1996 оны аравдугаар сарын 25-нд Засгийн газрын бондын арилжаагаар эхэлсэн түүхтэй. Засгийн газар тус онд төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор анх удаа бонд гаргаж байсан бол 2011 онд Засгийн газрын бондын арилжаа 14 удаа явагдаж байжээ.

Тэдгээрийн төсөөтэй тал:

Нээлттэй болон хаалтай бонд нь бүгд барьцаа хөрөнгө, батлан даалтаар баталгаажсан байдаг бөгөөд энэ нь хөрөнгө оруулалтын эрсдэлийг бууруулна. Мөн бонд нь энгийн хадгаламжийн хүүгээс өндөр, хугацааны хувьд харьцангуй уян хатан нөхцөлтэй байна

Тэдгээрийн ялгаатай тал:

Image

Нээлттэй бонд нь олон төрлийн зохицуулагч байгууллагуудын хяналт шалгалт-ын шат дамжилгаар хөрөнгө оруулагчдын гарт хүрдэг учир хаалттай бондтой харьцуулахад эрсдлийн хувьд аюулгүй байдаг байна. Мөн нээлттэй хүрээнд гарсан компанийн өрийн хэрэгсэлийн арилжаалагдах хэлбэр нь олон нийт буюу тухайн бондыг худалдаж авахыг хүссэн хэнд ч тоо ширхэгийн хувьд уян хатан нөхцөлтэй байдгаараа давуу талтай байна. Татварын хувьд хаалттай бондын хүүгийн өгөөжийн татвараас 2 дахин бага буюу 5% байдаг нь хөрөнгө оруулагчдын зардлыг бууруулах ашиг тустай байна.

Энэ удаагийн та бүхэнд санал болгох эрсдэлгүй, зардал бага мөн уян хатан нээлттэй бонд бол:

  • Жилийн 18.5 хувийн өгөөжтэй
  • 18 сарын хугацаатай
  • Улирал тутам хүүгийн төлөлттэй
  • Нэрлэсэн үнэ: 100,000 төгрөг байх “Ард Кредит ББСБ” ХК-ийн зүгээс гаргаж буй Ард Бонд юм.

Ард Бонд-ийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл:

Image