
Монос Хүнс ХК нь 2023 оны 4-р сарын 29-нд ээлжит хувьцаа эзэмшигчдийн хурлыг зохион байгууллаа.
Үйл ажиллагаа:
Монос Хүнс ХК нь 2012 онд Монос Фарм ХХК-аас өрх тусгаарлаж албан ёсоор үүсгэн байгуулагдсан. Улмаар хүн амын эрүүл мэндийг дэмжих хүнс, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэн худалдаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Үндэсний онцлогтой уламжлалт цагаан идээ болон Монгол орны хөрсөнд ургасан анагаах увдис түүхий эдийг ашиглан тэргүүлэх зэргийн эрдэмтэн судлаачдын олон жилийн судалгаанд үндэслэн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Нийт 13 брэндийн 71 төрлийн эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж Монгол орны 21 аймгийн нийт 6.000 цэгт түгээж байна.

Борлуулалт:
Монос хүнс компанийн борлуулалтын томоохон орлогын хэсгийн бүрдүүлдэг Экос эрүүл мэндийн ус, Цэнэг, Энхжин цай гэх мэт бүтээгдэхүүнүүд нь эрүүл мэндийн хүнс чиглэлээрээ салбартаа тэргүүлж байна. Компанийн борлуулалтын орлого сүүлийн 3 жилийн дунджаар 50 хувиар, IPO хийж буй буюу 2019 оноос 2.9 дахин нэмэгдсэн байна. Борлуулалтын орлогод эзлэх борлуулсан бүтээгдэхүүний өртгийн хэмжээ сүүлийн 3 жилд тогтвортой 55 орчим хувьтай байв. 2019 онд компанийн үйл ажиллагааны зардал борлуулалтын орлоготой харьцуулбал 32 орчим хувьтай байсан бол 2022 оны байдлаар 29 хувьтай байна. Цэвэр ашгийн маржин 3 жилд 8.1 хувиас 11.3 хувь хүртэл өссөн үзүүлэлттэй байна.


Санхүү байдлын тайлан
Компанийн нийт хөрөнгийн 34 хувийг эргэлтийн хөрөнгө буюу бараа материал, авлага, бэлэн мөнгөн хөрөнгүүдээс, үлдэх 66 хувь үндсэн хөрөнгө/92%/, болон биет бус хөрөнгүүдээс бүрдэж байна.Эх үүсвэр талд богино хугацаат өр төлбөрийн хэмжээ 2.1 дахин нэмэгдэж, ур хугацаат өр төлбөрийн дүн 36 хувиар нэмэгдэн, нийт өр төлбөрийн дүн 2.4 дахин нэмэгдсэн байна. Нийт эздийн өмчийн хэсэг хуримтлагдсан ашгийн нөлөөгөөр 16 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Онцлох мэдээлэл - MFC 2.0 төсөл
2022 онд Монос Хүнс ХК нь хоёр үйлдвэрээ нэгтгэх үйлдвэрлэлийн дараагийн шатаа эхлүүлэх хүрээнд “MFC 2.0” төслөө эхлүүлсэн ба энэ оны 7 сард үйлдвэрлэлээ эхлүүлэхээр төлөвлөөд буй аж.
Тус төслийн давуу тал:
- Үйлдвэрийн автоматжуулалт
- Үйлдвэрийн хүчин чадал нэмэгдэж халуун, хүйтэн савлагаа болон биологийн идэвхт бүтээгдэхүүний савлагааг нэгэн зэрэг үйлдвэрлэх
- Үйлдвэрлэлийн хэмжээ 2 - 2,5 дахин нэмэгдэнэ.
Төслийн явц
