Хөрөнгийн зах зээл
2 min read
Монос хүнс ХК-ын хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл

Монос хүнс ХК 2025 оны 4-р сарын 9-нд ээлжит хувьцаа эзэмшигчдийн хурлаа зохион байгууллаа. Хуралд нийт саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн 75.02% нь оролцсон байна.

2024 оны онцлох үйл явдал:

• “Цэнэг” брэндийн Уушги цэвэрлэх шинэ бүтээгдэхүүн худалдаанд гаргасан

• MFC 2.0 төсөл амжилттай хэрэгжиж, үйлдвэрийн хүчин чадал гурав дахин нэмэгдсэн

• Экспортын цар хүрээгээ тэллээ

• Үйлдвэрийн чанараа олон улсад баталгаажууллаа

• ТУЗ-ын гишүүд шинэчлэгдсэн

• “Монгол Улсын Хүнсний Манлай Үйлдвэр-2025”

Монос хүнс ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны тайлан:

2024.09.09 хуралдсан Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар нийт 20 нэр дэвшигчдээс 6 ердийн, 5 хараат бус нийт 11 гишүүнийг томилов.

2024.04.20-ны өдөр болсон Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар ТУЗ-ийн дэргэдэх хороодыг 4 болгон шинэчилжээ.

• Цалин, урамшууллын хороо

• Нэр дэвшүүлэх хороо

• Аудит, эрсдэлийн хороо

• Стратеги, бизнес хөгжлийн хороо

2025 онд голлон хийх ажил:

• Улаанбаатар хотын зүүн бүсэд 1.5 га худалдаж авсан, үүн дээрээ агуулах барих ба энэ жилийн 10 сар ашиглалтанд орох төлөвлөгөөтэй байгаа. Энэхүү ажил хэрэгжэснээр түгээлт болон бүтээгдэхүүний нөөц дээр үүсдэг асуудал багасах болно.

• 2025 оноос эхлэн хагас жил тутам Earning call хийж хувьцаа эзэмшигчдэдээ мэдээлэл хүргэж ажиллана.

• Борлуулалтаа 50% хүртэл нэмнэ гэсэн зорилго тавьсан байгаа.

Image

Тайлант онд санхүүгийн үзүүлэлтээрээ өмнөх оноосоо өсөлттэй байна. Борлуулалт нь 20%-иар өсөж 37 тэрбум болсон бол цэвэр ашиг нь 16%-иар нэмэгдэж 4 тэрбумд хүрсэн байна.

Image
Image

Монос Хүнс ХК нь 2024 онд  нийт 8 тэрбум төгрөгийн татвар, даатгал, НДШ төлсөн ба үүнээс 5.6 тэрбум төгрөг нь татварт, 2.3 тэрбум төгрөг нь эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлд төлөгджээ.

Image