Хувьцаа эзэмшигчдийн хурал
2 min read
Монложистикс ХК-ны хувьцаа эзэмшигчдийн хурлаар
Монложистикс ХК-ны хувьцаа эзэмшигчдийн хурлаар

Монложистикс Групп нь 2005 онд тээвэр зуучийн чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өдгөө 1 толгой компани, 9 охин компанитай байна.

Image

Үйл ажиллагаа

2023 онд IPO хийсэн Монложистикс Холдинг ХК нь тээвэр логистикийн цогц үйлчилгээ үзүүлэгч Группийн охин компаниудын бодлого, стратеги, үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлж, тэдгээрт Хүний нөөц, Санхүү, Мэдээллийн технологи, Маркетинг, Стратеги, бизнес хөгжил, Ложистик гэсэн 6 чиглэлд менежментийн үйлчилгээ үзүүлдэг толгой компани юм.

Image

2024 онд тэд юу зорьж байна вэ?

Энэ онд тэд дэд бүтцийн төслүүдийг эхлүүлэх, экспортын тээврийн өргөжилтийг нэмэгдүүлэх, M&A боломжийг судлах хийх зэрэг зорилтуудыг тавиад байна.

Мөн үүнээс гадна Хөдлөх бүрэлдэхүүн буюу машин, галт тэрэг зэргийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

Image

Зах зээл

Монгол улсын нийт ачаа эргэлтийн тоо хэмжээ 2023 онд 103 сая тонн хүрч өмнөх мөн үетэй харьцуулахад 70% өссөн. Үүний 76% буюу 78.8 сая.тонныг экспорт эзэлж байна. Экспортын 88%-ийг буюу 69.6 сая.тонныг дан ганц нүүрсний экспорт бүрдүүлжээ. Энэхүү салбарт манай улсын хэмжээнд 300 гаруй нэгжүүд үйл ажиллагаа эрхэлдэг ба

Монложистиксийн хувьд зах зээлд дараах байр суурийг эзэлдэг байна:

  • Транзит 29%
  • Импорт 1.5%
  • Экспорт 0.5%
  • Дотоод тээвэр 2-3%

Ашигт ажиллагаа

Өсөлтүүд

Хувьцаат компанийн борлуулалт өмнөх оноос 55% нэмэгдэн ₮210.36 тэрбум болсон ч борлуулалтын өртөг (ББӨ) 192.53 тэрбум буюу 61% нэмэгдсэн нь ашигт ажиллагаанд саргаар нөлөөлж байна.

Бууралтууд

Мөн борлуулалт, удирдлагын зардал 2023 онд 36% нэмэгдэн ₮8.48 тэрбум болсноор үйл ажиллагааны ашиг 6.59% буурч, ₮9.36 тэрбум болсон байна. Ингэснээр компанийн цэвэр ашиг өмнөх оноос 11% буурч ₮8.36 тэрбум болжээ.

Цэвэр ашгийн маржин буюу орлогын хэдэн хувь нь цэвэр ашиг болж байгааг харуулдаг харьцаа нь 2022 онд 6.9% байсан бол 2023 онд 3.97% болж мөн буурчээ.

Image

2023 онд компанийн нийт хөрөнгө 36.84%-иар нэмэгдэж ₮57.61 тэрбум болсон ба үүний 94.74% нь эргэлтийн хөрөнгө байна. Харин эргэлтийн хөрөнгийн 40.53% мөнгөн хөрөнгө, 41.29%-ийг дансны авлага эзэлж байна.

Нийт өр төлбөр ердөө ₮14.17 тэрбум ба үүний 96.89%-ийн богино хугацаад өр төлбөр эзэлж байна. Харин эздийн өмч ₮43.44 тэрбум болж 72.8% өссөн. Бага өр төлбөртэй, эздийн өмч их байгаа нь энэхүү компанийн санхүүг ЭРҮҮЛ байгаа илтгэж байна.