
МХБ 2024 оны эхний улиралд л гэхэд нийт төлөвлөсөн жилийн цэвэр ашгийн 97%-ийг биелүүлээд байна.
4-р сарын 26-ны өдөр 71.68%-ийн ирцтэйгээр хувьцаа эзэмшигчдийн хурал эхэллээ.
2023 оны гүйцэтгэл
2023 онд нийт үйл ажиллагааны орлого ₮16.7 тэрбумд хүрсэн нь 2022 онтой харьцуулахад 3.9 дахин өсжээ. Харин цэвэр ашгийн хувьд 2023 онд 14.4 дахин өсөж 9.3 тэрбумын цэвэр ашигтай ажилласан байна.
Нийт орлогын биелэлт 171%-тай байгаа бол цэвэр ашгийн гүйцэтгэл 345%-иар давуулан биелүүлсэн байна.
Үзүүлэлтүүд /мян.төг/ | 2023 төлөвлөгөө | 2023 гүйцэтгэл | Биелэлт |
---|---|---|---|
Үйл ажиллагааны нийт орлого | 9,783,712 | 16,722,642 | 171% |
Үйл ажиллагааны нийт зарлага | 6,698,000 | 6,198,409 | 7%-ийг хэмнэсэн |
Татварын дараах ашиг | 2,694,626 | 9,307,716 | 345% |
Нийт орлогын задаргааг авч үзвэл хамгийн өндөр буюу ₮6.86 тэрбумын орлогыг УУББ-ийн арилжааны шимтгэл бүрдүүлсэн бөгөөд бирж нь тус арилжааны үнийн дүнгээс 0.1%-ийн шимтгэлийг суутган авдаг юм.
Биржийн хувьд тус дэнчингийн мөнгийг систем нөлөө бүхий арилжааны банкнуудын хугацаат хадгаламжид 13-14%-ийн хүүтэй, харилцах дансанд дунджаар 3%-ийн хүүтэй байршуулж байгаа талаар компанийн зүгээс мэдэгдлээ.

Тус онд ₮7.3 их наядын нүүрсний арилжаа хийгдсэний дийлэнх хэсгийг Эрдэнэс Тавантолгой, ₮196.2 тэрбумын төмрийн арилжаа хийгдсэний дийлэнх хэсгийг Монголросцветмент ТӨҮГ хийж гүйцэтгэсэн байна.

Шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэв
Биржээр арилжаалагддаг сангийн нэгж эрхийн бүртгэлийн журмыг батлав. Нүүрс, төмрийн хүдэр, хайлуур жоншны арилжааны гэрээний стандартыг тогтоох, мөрдүүлэх журмыг баталж шинэ бүтээгдэхүүнүүд бирж дээр гарах боломжтой болсон.
Шимтгэл, хураамжийг бууруулав
Хөрөнгө оруулалтын сангийн шимтгэл, хураамжийг 50-75% бууруулав. Хувьцааны арилжааны 5 шатлалыг 1 шатлал болгон өөрчлөв.
Татан төвлөрүүлсэн хөрөнгөөс санхүүжсэн хөрөнгө оруулалт
№ | Татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалтын төлөвлөгөө /мян.төг/ | Гүйцэтгэл | |||
---|---|---|---|---|---|
1 | Арилжааны систем сайжруулалт | 7,590,339.31 | 63.70% | 1,264,996.97 | 10.60% |
2 | Мэдээлэл технологийн аюулгүй байдал | 1,274,986.35 | 10.70% | 65,896.31 | 0.60% |
3 | Дотоод үйл ажиллагааны цахимжуулалт | 726,861.38 | 6.10% | 76,801.45 | 0.60% |
4 | Хөрөнгийн зах зээлийн сургалт, үйлчилгээ, мэдээллийн хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх төв бий болгох | 2,323,573.26 | 19.50% | 79,417.25 | 0.70% |
Нийт | 11,915,760.30 | 100% | 1,487,111.98 | 12.50% |
2024 оны 1-р улирлын гүйцэтгэл
1-р улиралд ₮10.1 тэрбумын орлого олсон бөгөөд уг орлогын ₮6.4 тэрбумыг хүүгийн орлого бүрдүүлсэн байна. Харин цэвэр ашгийн хувьд ₮7.3 тэрбумд хүрсэн байна. Энэ нь 2023 оны нийт жилийн цэвэр ашгийн 80%-тай тэнцэх гүйцэтгэл юм.
Үзүүлэлт | Дүн /сая.төг/ |
---|---|
Нийт орлого | 10,167.75 |
Нийт зардал | 2,035.58 |
Цэвэр ашиг | 7,317.60 |
2024/04/24-ны байдлаар нийт 3.5 их наяд төгрөгийн арилжаа хийгдсэн бөгөөд үүний 3.3 их наяд төгрөгийг буюу 93.5 хувийг уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа эзэлж байна.

2024 оны төлөвлөгөө
-
Зэсийн баяжмалын арилжаа: Энэ оны 4-р сарын 29-нөөс эхлэн зэсийн арилжааг хийж гүйцэтгэхээр төлөвлөж байгаа бөгөөд эхний байдлаар 33 мянган тонн зэс арилжаалахаар төлөвлөж байгаа ажээ. Уг тоо 2025 болон 2026 оноос нэмэгдэнэ хэмээн удирдлагын зүгээс мэдэгдлээ.
-
Топ компаниудын IPO: Топ 100 ААН-г нээлттэй компани болгохыг уриалж бодлогын хүрээнд дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж байна.
-
Уул уурхайн компаниудын IPO: Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацитай санамж бичиг байгуулсан. Уг санамж бичигт нүүрсний болон уул уурхайн компаниудыг IPO хийж нээлттэй компани болгох талаар оруулсан.
-
Санхүүгийн төлөвлөгөө: 2024 онд нийт ₮17.78 тэрбумын орлоготой ажиллах төлөвлөгөө гаргасан бөгөөд үүнээс УУББ-ийн арилжааны шимтгэл ₮6.5 тэрбум, хүүгийн орлого ₮6.2 тэрбум орлого олно хэмээн төсөөлжээ.
Үзүүлэлт | 2024 оны төлөвлөгөө /сая.төг/ |
---|---|
Үнэт цаасны арилжааны шимтгэл | 3,147,318.00 |
УУББ-ийн арилжааны шимтгэл | 6,521,185.00 |
Жилийн хураамж, үйлчилгээний хөлс | 1,485,794.00 |
Хүүгийн орлого | 6,250,000.00 |
Бусад | 374,257.00 |
Нийт орлого | 17,778,554.00 |
Үйл ажиллагааны зардал | 6,226,234.00 |
Удирдлагын зардал | 449,188.00 |
ҮХ элэгдлийн зардал | 900,532.00 |
Арилжааны систем ашиглалтын зардал | 1,853,017.00 |
Нийт зардал | 9,428,972.00 |
Цэвэр ашиг | 7,514,624.00 |
Зардлын хувьд томоохон зардлыг үйл ажиллагааны зардал ₮6.2 тэрбум, биржийн систем ашиглалтын зардал ₮1.85 тэрбумаар эзэлж байна. Харин цэвэр ашгийн хувьд ₮7.5 тэрбумын цэвэр ашигтай ажиллана хэмээн төлөвлөсөн бөгөөд зөвхөн 1-р улирлын байдлаар гэхэд ₮7.3 тэрбумын ашигтай буюу 97%-ийн гүйцэтгэлтэй гарчээ.