
2024.04.27 өдөр "Мандал даатгал" ХК өнгөрөгч 2023 оны үйл ажиллагааны тайлангаа нийт хувьцаа эзэмшигч болон олон нийтийн өмнө цахим хэлбэрээр өөрсдийн Facebook дэх пэйж хуудсаараа дамжуулан амжилттай болж өндөрлүүллээ. Хуралд нийт 12,500 хувьцаа эзэмшигч оролцох ёстойгоос 3,500 хувьцаа эзэмшигч оролцож саналаа хүргүүлсэн. Энэ удаагийн хурлаар ногдол ашиг тараахгүй байх ТУЗ-ийн шийдвэрийг гүйцэтгэх захирал Э.Энхтүвшин танилцуулж 100%-ийн санал авч 2 жил дарааллан ногдол ашиг тараахгүй байхаар боллоо.
2011 онд Канадын ХО-тай Mongolia growth group компанитай хамтран АНУ болон Канадын хөрөнгийн бирж дээр хөрөнгө босгон "Мандал даатгал" ХХК-ийг үүсгэн байгуулж байсан бол 2018 онд Монголын даатгалын салбарын анхны IPO-г амжилттай хийж, нийт хувьцааныхаа 25 хувь буюу 6,2 сая ширхэгийг олон нийтэд санал болгосноор нийт 7.5 тэрбум төгрөг татан төвлөрүүлж хувьцаат компани болж байсан.
2023 онд "Мандал даатгал" ХК-ний нийт хөрөнгө-32,7%, өр төлбөр-41,6%, эздийн өмч-19,2%-иар тус тус өсчээ. Нийт хөрөнгө дэх эзлэх өр төлбөрийн хэмжээ 64,5% болж өмнөх оноос 4%-иар өссөн бол эздийн өмч 35,5% болж 4%-иар буурсан байна.

Даатгалын салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллагын хувьд хураамжийн орлого болон, хөрөнгө оруулалтын орлогоос үйл ажиллагааны орлогоо бүрдүүлж байна. Тайлант онд өмнөх оноос хураамжийн орлого 57.7%, хөрөнгө оруулалтын орлого 44.9%-иар өссөн бол цэвэр ашиг 48.8%-иар тус тус өсчээ. Энэхүү өсөлтөнд өмнөх оны цэвэр ашигаа хувьцаа эзэмшигчиддээ тараалгүй үйл ажиллагаандаа зарцуулсан нь голлон нөлөө үзүүллээ гэж "Мандал даатгал" ХК-ийн гүйцэтгэх захирал Э.Энхтүвшин дурдлаа.

Санхүүгийн голлох үзүүлэлт болон салбарын дундаж харьцуулалт:


Онцлох үйл явдалууд:
- "Эрсдлийн форм" 14 дэх удаагийн арга хэмжээг амжилттай зохион байгуулж ажилласан.
- Нийслэлийн ОБЕГ-тай хамтран үер усны ослыг бууруулах зорилгоор Туул голын эрэг дагуу 5 цамхаг байгуулсан бол нэмж 16 байршилд камер байршуулахаар болсон.
- 2022 онд эхлүүлсэн "50 хүний амь насыг аваръя" төслийн хүрээнд улсын 3-р эмнэлэгтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд 2023 зүрхний хурц шигдээс, тархины харвалт өгсөн 35 хүний амийг авраад байна.