
2023 онд
2023 онд төлбөрийн тэнцэл ашигтай байснаар төгрөгийн худалдан авах чадвар нэмэгдсэн ба банкнууд хугацаагүй хадгаламжид хүү тооцож эхэлсэн нь банкны салбарт эерэг нөлөө үзүүлжээ. Эдгээр болон бусад хүчин зүйлсээс үүдэлтэй банкны салбар 2023 онд өсөлттэй байлаа. Тухайлбал :
- Нийт банкнуудын актив 24% нэмэгдэв
- Шинээр олгогдсон зээл 38% нэмэгдэв
- Бизнесийн зээл 27% нэмэгдэв
- Системийн нөлөө бүхий банкны эх үүсвэр 15% нэмэгдэв (Монгол банк)
Цэвэр ашгийн хувьд Хаан банк ₮559 тэрбумаар тэргүүлж байгаа бол үүний дараагаар Голомт банк ₮208 тэрбумын ашигтай ажиллажээ.
2024 оны 1-р улиралд
Системийн нөлөө бүхий банкнууд “ХК” болсноор хөрөнгө оруулагч нартаа 2023 оны цэвэр ашгаас нийт ₮ 476 тэрбумын ноогдол ашиг тараав. Гадаад худалдааны тэнцвэр ашигтай байгаа нь төгрөгийн худалдан авах чадварт эерэг нөлөө үзүүлж, хадгаламжийн хэмжээг нэмэгдүүлсээр байна.
- Ам.долларын эсрэг төгрөгийн ханш оны эхнээс 1% чангарч ₮3,381 (Монголбанк)
- ААН болон иргэдийн хадгаламж - ₮21.58 их наяд буюу өнгөрсөн оны мөн үеэс 18.83%, , өмнөх улирлаас 2.19% нэмэгдсэн байна.
Салбарын онцлох тоонууд /YoY, QoQ/
- Банкнуудын нийт актив - ₮54.98 их наяд /18.49%, -3.66%/
- ААН болон иргэдэд олгосон зээл - ₮28.37 их наяд /25.81%, 6.39%/
- ААН болон иргэдийн харилцах- ₮13.08 их наяд /23.54%, -5.19%/ (Монгол банк)
Системийн нөлөө бүхий хэд
IPO хийсэн 6 банк нийт салбарын 91%-ийг бүрдүүлж байна (нийт актив). 2024 оны 1-р улиралд тэдний зээл өнгөрсөн оны мөн үеэс 28% нэмэгдэж ₮25.36 их наяд болсон байна.
- Хаан банк - ₮9.17 их наяд 15%/ YoY
- ХХБ - ₮5.14 их наяд 33% YoY
- Голомт - ₮5.14 их наяд 41% YoY (Банкнуудын тайлан)
Ашигт ажиллагаа

Цэвэр ашгийн хэмжээгээр Хаан банк 135.9 тэрбумаар тэргүүлж байна. Харин өсөлтийн хувиар Голомт банк 156%-иар тэргүүлжээ.
Өөрийн хөрөнгийн өгөөж

Өөрийн хөрөнгийн өгөөж - байгууллагын өөрийн хөрөнгөө хэр үр ашигтай зарцуулж байгааг илэрхийлэгч үзүүлэлт. Өнгөрсөн улиралд Голомт банк 8.43%-иар тэргүүлжээ. Мөн 2023 оны жилийн эцсийн байдлаар банкнуудын өөрийн хөрөнгийн өгөөж дунджаар 20% буюу хадгаламжаас өндөр байна.
PE болон PB

IPO хийсэн банкнуудын ашгийн болон зах зээлд эзлэх хэмжээг үл харгалзан үзвэл дундаж үнэ ашгийн харьцаа 4.41 байна. Үүнээс үзвэл Хаан, Голомт, Богд болон Төрийн банк дунджаас хямд үнэлгээгээр арилжаалагдаж байна. Үнэ дансны харьцааны хувьд Хас банкнаас нь хямд буюу 1-ээс доош байна.
Дээрх 2 харьцааг гаргахад 2024 оны 1-р улирлын тайлан болон тухайн хувьцааны 05/20/2024-ны хаалтын ханшийг ашигласан болно
2024 онд
Монголбанк, Мөнгөний бодлогын хороо инфляцыг зорилтот хэмжээнд хүрсэн гэж үзсэнээр 2024 оны 2-р улиралд бодлогын хүүг нийт 2% буруулан 11% болгоод байна. Энэхүү шийдвэр нь 2024 оны банкны салбарын үйл ажиллагаанд ихээхэн нөлөө үзүүлэх төлөвтэй. Төв банкны хүүгээс үүдэлтэй арилжааны банкны зээлийн болон хадгаламжийн хүү буурах юм. Ингэснээр 2024 онд банкнуудын зээлийн хэмжээ нэмэгдэж, хадгаламжийн үнийн дүн буурах магадлалтай байна.