Хувьцаа эзэмшигчдийн хурал
2 min read
ЛЭНДМН ББСБ ХК-ны хувьцаа эзэмшигчдийн хурлаар
ЛЭНДМН ББСБ ХК-ны хувьцаа эзэмшигчдийн хурлаар

Лэндмн ББСБ ХК нь 2023 оны 4-р сарын 15-нд ээлжит хувьцаа эзэмшигчдийн хурлыг “Corporate Hotel and Convention Center”-д зохион байгууллаа.

Үйл ажиллагаа:

Тэд 2022 онд ЛэндМН аппликейшнээр дамжуулан нийт ₮561.8 тэрбум үнийн дүн бүхий 2,650 мянган зээлийг олгосон байна. 2021 онтой харьцуулахад зээлийн дүн 48%, олгосон зээлийн тоо 37%-иар өссөн. Мөн зээлийн багц 110%, гэрээт харилцагчдын тоо 7%, олгосон зээлийн тоо 37%-иар тус тус өссөн байна.

Image

Орлого болон ашиг

2022 онд хүүгийн орлого 62% нэмэгдэж 20.2 тэрбум төгрөгт хүрсэн ба цэвэр ашиг ₮5.5 тэрбум буюу өмнөх жилээс 41 хувиар нэмэгдээд байна.

Image

Орлого болон цэвэр ашгийн хэмжээ нэмэгдэхэд зээлийн багцын өсөлт чухал нөлөө үзүүлсэн байна. Тухайлбал Лэндмн-ийн зээлийн багц 2022 онд 110% өсөж ₮71.1 тэрбум болсноор зээл олголт нэмэгджээ.

Image

Компанийн нийт актив болон пассивийн хэмжээ 96% нэмэгдэж ₮76.9 тэрбум хүрсэн ба үүний ₮24.2 тэрбум нь эздийн өмч бол үлдсэн ₮52.7 тэрбум нь өр төлбөр байна.

Актив болон пассивд эзлэх өр төлбөрийн хэмжээ 2021 онд ₮19.5 тэрбум байсан бол 2022 онд 170% өсөж ₮52.7 тэрбум болсон байна. Үүний ₮39.4 тэрбум татан төвлөрүүлсэн хөрөнгө ба үүний ₮4.85 тэрбум нь ЛэндМН ХБҮЦ, ₮5.6 тэрбум нь нээлттэй хүрээнд гарсан ЛЭНД бондоос татан төвлөрүүлсэн бол үлдсэн 30 гаруй тэрбумыг хаалттай хүрээнд өрийн бичиг хэлбэрээр гаргажээ.

ХАРЬЦАА ҮЗҮҮЛЭЛТ

ББСБ дунд анхаарах хэрэгтэй үзүүлэлтүүдийн нэг нь зээлийн багцад эзлэх чанаргүй зээлийн хувь байдаг. ЛэндМН-ий хувьд 2021 онд 5.2% байсан бол 2022 онд 22.4% буурч 4.0% болсон байна. Харин ББСБ-уудын салбарын дундаж чанаргүй зээлийн хувь 2022 онд 7.1% байгаа.

ОгнооЧанаргүй зээлЦэвэр хүүгийн маржин (NIM)Үнэ ашгийн харьцаа /PE ratio/Эздийн өмчийн өгөөж /ROE/
20209.1%28.61%10.2613.73%
20215.2%24.66%7.6719.64%
20224.0%21.16%3.922.8%

Цэвэр хүүгийн Маржин буюу цэвэр хүүгийн хэмжээг байгууллагын нийт хөрөнгөтэй харьцуулсан харьцаа нь сүүлийн 3 жилд буурч байна. Энэ нь байгууллагын хөрөнгө их нэмэгдэж байгаа ч цэвэр хүүгийн хэмжээ дагаж чадахгүй байгааг харуулж байна.

Асуулт, хариулт

Хувьцаа эзэмшигчдийн хуралын нээлттэй асуулт болон хариултын үер гүйцэтгэх захирал Г.Хулан 2023 онд зээлийн багцыг 100 тэрбум болгохыг зорин ажиллана гэж мэдэгдлээ.