Хөрөнгийн зах зээл
3 min read
Жил бүр өсөх зах зээл, жил бүр нэмэгдэх хэрэглээ.
Жил бүр өсөх зах зээл, жил бүр нэмэгдэх хэрэглээ.

Сүүлийн жилүүдэд өндөгний хэрэглээ дэлхий дахинд нэмэгдэж байгаа бөгөөд энэ төрлийн бүтээгдэхүүний ач холбогдлын талаар хэрэглэгчдийн ойлголт сайжирч эрэлт хэрэгцээ нэмэгдсээр байна. 2022 оны байдлаар 1 хүнд ногдох өндөгний хэрэглээ дэлхийн дундаж 289 ширхэг байгаа бол Монгол улсын 1 хүнд ногдох хэрэглээ 144 ширхэг байгаа аж. Цаашид Монгол улсын өндөгний хэрэглээ жилд 10 гаруй хувиар нэмэгдэж, 2026 он гэхэд 200 ширхэг болох тооцоололтой байгаа юм.

Image

Манай улс энэхүү өсөн нэмэгдэж буй өндөгний хэрэглээний 40 гаруй хувийг импортоор авдаг ба 2022 оны байдлаар 28.0 сая ам.доллар, 2023 оны эхний 11 сарын байдлаар 39.1 сая ам.долларыг зарцуулсан. Гэтэл дэлхийн улс орнууд хүнсний тогтолцоогоо өөрчилж, хүнсээ нөөцөлж эхэлж байна. Мөн сүүлийн жилүүдэд цар тахал дэгдэж, улс орнуудад геополитикийн асуудал хурцадсаны улмаас олон сая хүн өлсгөлөнд нэрвэгдсэн нь үйлдвэр, үйлчилгээ хөгжөөгүй, гаднын улсаас хүнсээр хараат байдаг улсууд өндөр эрсдэлд орохоор байгаа билээ. Үүний нэг улс бол бид, Монголчууд юм. Тиймээс 2022 оны 05 дугаар сарын 13-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангахаар “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнийг санаачлан эхлүүлж байгааг зарлаж, 2027 он гэхэд гол нэрийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг бүрэн хангаж, экспортлогч улс болох зорилтыг тавьсан байна.

“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “НВЦ” группийн Баян өндөглөгчийн аж ахуй нь дотоодын хэрэглээг 100%  бүрэн хангаж, импортын өндгийг халахаар нийт 1 сая гаруй өндөглөгч шувуутай үндэсний мега үйлдвэр болох зорилтыг тавьсан. Өнөөдрийн байдлаар тус аж ахуйд “Баяншувуу” ХХК болон “Мон-Эгг” ХХК хамтран үйл ажиллагаа явуулж Монгол улсын өндөгний хэрэглээний 50 гаруй хувийг хангаж байна. Аж ахуй нь 7 өндөглөгчийн зааланд 700 мянга гаруй өндөглөгч шувуу, 4 дэгдээхэйн зааланд 200 мянга гаруй дэгдээхэйтэй байна. Мөн 300 мянган ширхэг өндөр дарах хүчин чадалтай инкубаторын цех, цагт 4000 шувуу нядлах бүрэн автомат цех, цагт 10 тонн тэжээл үйлдвэрлэх тэжээлийн үйлдвэр, амьтны гаралтай бүтээгдэхүүний аюулгүй байдлыг тодорхойлох лаборатори, бие даасан мал эмнэлэг, ариун цэврийн нэгжтэй цогц үйлдвэр юм. Ийнхүү Монголдоо төдийгүй бүс нутагтаа хамгийн орчин үеийн технологиор эрүүл ахуйн шаардлага хангасан “Баян” өндөг, “Иоджуулсан” өндөг, “Чандманийн” өндөг гэсэн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж байна.

Image

Апекс Капиталын зүгээс Баян өндөгний аж ахуйн санхүүжилтийн ажилд хамтран ажилласнаар өндөглөгчийн заалыг нэмэлтээр ашиглалтад оруулж, өндөглөгч шувуудын тоог нэмэгдүүлэх боломжтой болсон. Хөрөнгө оруулагчид зах зээлийн дунджаас өндөр өгөөжийг хүртэхээс гадна Монгол улсын үндэсний аюулгүй байдлын нэг суурь баталгаа болох хүнсний хангамж, аюулгүй байдалд хувь нэмрээ оруулсан үнэ цэнтэй байлаа.

**Жилийн 20.5 хувийн ѳгѳѳжтэй, 24 сарын хугацаатай, улирал тутам хүүгийн тѳлѳлттэй

“Баян” бондын захиалга авч байна.

Image

Image