Хувьцаа эзэмшигчдийн хурал
2 min read
Говь ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл
Говь ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл

Говь ХК нь 2023 оны 4-р сарын 20-нд ээлжит хувьцаа эзэмшигчдийн хурлыг “Монголын Худалдааны Аж Үйлдвэрийн Их танхим”-д зохион байгууллаа.

Үйл ажиллагаа:

2019 онд Гоёо компанитай томоохон нэгдлийг хийсэн тэд хөрөнгө оруулалтаас үүдэлтэй томоохон өр төлбөр байгаа билээ. Мөн цар тахлын хүнд хэцүү цаг үед жуулчидийн эрэлт болоод иргэдийн худалдан авах чадвар ихээхэн буурсны нөлөөгөөр 2020 оноос хойших хуримтлагдсан алдагдлын хэмжээг ихээхэн нэмэгдүүлсэн байдаг. Тэгвэл өнгөрөгч онд 2021 оноос борлуулалтын орлогын хэмжээг 34 хувиар, 2020 оноос 65.2 хувиар нэмэгдүүлсэн байна.

Image

Борлуулалт

Тэдний борлуулалтын бүтцийг задлан харвал 2019 онд нийт орлогод эзлэх дотоодын борлуулалт 65 орчим хувь, гадаад экспорт 34 орчим хувь, онлайн борлуулалт 1.2 орчим хувьтай байсан бол энэ онд дотоод борлуулалт 48 хувь, гадаад экспорт 24 хувь, онлайн борлуулалт 28 хувь буюу 2019 оноос 22.5 дахин өссөн нь онцолмоор байлаа. Говь ХК цаашид онлайн борлуулалт дээрээ түлхүү анхаарахаар ажиллаж буй аж. Энэ нь зардал бага бөгөөд хүрэх хэрэглэгчид, зах зээлийн хэмжээ их тул ашигт ажиллагаанд маш хүчтэй нөлөөлөх боломжтой байна гэж дурдав.

Image

Өр төлбөр

Энэхүү компанид зайлшгүй тодруулах зүйлс нь өр төлбөр юм. Тэдний өр төлбөрийн хэмжээ 2022 оны сүүлээр 292.3 тэрбум төгрөг байгаа ба энэ нь нийт хөрөнгийн 98 орчим хувь байна. Нийт санхүүжилтийн хэмжээ нь 223 тэрбум төгрөг байгаа ба эдгээр нь Монгол улсын хөгжлийн банк, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Олон улсын хөрөнгө оруулалтын банк, Монголын томоохон банкнуудаас авсан хямд эх үүсвэр бүхий зээлүүд байгаа ба хэвийн төлөлтүүдтэй байгааг дурдав.

Image

2022 оны онцлох үйл явдлууд:

  • Америкийн нэгдсэн улсын худалдааны яамнаас дэлхийн зах зээлийн олон шатлалт худалдааны шалгуурыг хангасан Говь ХК-д Дэлхийн No1 ноолууран пальто үйлдвэрлэгч болохыг баталгаажуулав.
  • Европын Амазон гэгддэг томоохон худалдааны суваг Zalando-д өөрсдийн борлуулалтын сувгаа нээсэн ба үүгээр дамжуулан Австри, Франц, Швед улсуудад бүтээгдэхүүнээ борлуулж байна.
  • Их Британи улсад охин компаниа байгуулав.
  • Итали улсын алдарт дизайнер Giorgio Spina ерөнхий дизайнераар ажиллаж байна. Тэрээр бидний мэдэх Dior, Giorgio, Armani, LV, Max Mara, Chanel зэрэг томоохон брэндүүдийн загварыг урлаж байсан дизайнер юм.