
2024 оны 4 дүгээр сарын 27 ны өдөр Газар шим үйлдвэр ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 59.46%-ийн ирцтэйгээр болж өнгөрлөө.

2023 онд үйл ажиллагаа сайжруулалтын хүрээнд үйлдвэрийн удирдлагын системийн өөрчлөлт хийснээр процессын алдагдал болон үйлдвэрлэлийн тоо хэмжээг бууруулжээ. Үүний үр дүнд тодорхой тоо хэмжээгээр алдагдалгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэж цэвэр ашиг болон борлуулалтын орлого өссөн байна.
Нийт хөрөнгийн дүн 71.7%-иар, нийт өр төлбөрийн дүн 239%-иар нэмэгдсэн нь үйл ажиллагаанд зарцуулах урт хугацаатай ₮6 тэрбум, эргэлтийн хөрөнгөд зарцуулагдах богино хугацаатай ₮2 тэрбумын хөнгөлөлтэй зээл авснаас шалтгаалжээ.
Олон нийтэд нээлттэй компани болж ₮10.4 тэрбумыг татан төвлөрүүлснээс үнэт цаас гаргахтай холбоотой гарсан зардлыг хасч ₮9.6 тэрбумыг дараах байдлаар зарцуулсан байна. Үүнд:
№ | Зарцуулалт | Хувь | Мөнгөн дүн /сая төгрөг |
---|---|---|---|
1 | Ногоон зоорь | 3.52% | 178.2 |
2 | Бүтээгдэхүүн хөгжүүлэлт | 24.3% | 64.2 |
3 | Тоног төхөөрөмж шинэчлэлт | 100% | 921.9 |
4 | Эргэлтийн хөрөнгө | 100% | 1.05 тэрбум |
2023 оны 12 сард ногоон зоорь барих газар албан ёсоор олгогдсоноор ажлын үйл явц эхэлсэн.
"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн “Үнэт цаасны үнийн индекс тооцох тухай журам” -ын дагуу 2023 оны ТОП-20 индексийн багцыг шинэчлэхэд "Газар шим үйлдвэр" ХК шинээр нэмэгдсэн билээ.
Компанийн хоёрдогч зах зээлийн арилжаа эхэлснээс хойш нийт хөрөнгө оруулагчдын 1.5% нь хувьцаагаа арилжаалсан байна.

№ | Харьцаа үзүүлэлт | 2023.IV |
---|---|---|
1 | ROA | 67% |
2 | ROE | 18% |
3 | PE | 1.40 |
4 | PB | 0.25 |
Нийт 5 нэр төрлийн бүтээгдэхүүний туршилт судалгаа хийж, шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэх, савлах тоног төхөөрөмжийн судалгаа захиалга хийгдсэн байна.
2023 оны 6 сард ХБНГУ-с тоног төхөөрөмж нийлүүлэх үйл ажиллагааг эхлүүлсэн бөгөөд үйлдвэрлэл явагдах бэлтгэл ажил бүрэн хангагдсаныг мэдэгдсэн.

2024 онд ₮7-₮8 тэрбумын цэвэр ашигтай ажиллана гэсэн санхүүгийн төсөөлөлтэйгөөр үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд эхний улирлын байдлаар ₮11.1 тэрбумын борлуулалт хийж, ₮2.8 тэрбумын ашигтай ажилласан нь санхүүгийн төсөөлөлдөө хүрч ажиллах боломжтой байгаа талаар удирдлагын зүгээс мэдэгдэж хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал өндөрлөлөө.