Хөрөнгийн зах зээл
4 min read
Бух ба баавгай зах зээл

Бух зах зээлийн нэршлийн үүсэл

Анх 1989 онд уран барималч Артуро ди Модика АНУ-ын Нью-Йорк хотын төвийн Манхэттэний санхүүгийн дүүрэгт байрлах Боулинг Грин Парк дахь Бродвэйдэд хүрэл бухын хөшөөг байрлуулжээ. Энэхүү хөшөө нь хөрөнгийн зах зээл хүчээ авч, эвэр нь тэнгэрт тулж, өргөжиж, туурай нь газраас салж байгаа нь ирээдүйд өсөж хөгжихийг бэлгэдсэн.

###Бух зах зээл гэж юу вэ?

Бухын зах зээлийг тодорхойлдог албан ёсны онол байдаггүй. Гэсэн хэдий ч бухын зах зээлийн хамгийн нийтлэг тодорхойлолт бол хувьцааны үнэ сүүлийн үеийн доод цэгээс 20% ба түүнээс дээш өсөх нөхцөл байдал.

Бухын зах зээлийн үед компаниуд олон нийтэд нээлттэй хувьцаагаа гаргаж, хөрөнгийн эх үүсвэрийг анхдагч зах зээлд гаргах замаар хөрөнгө босгож буй компаниудын тоо нэмэгдэж, хөрөнгө оруулагчдад шинэ, ирээдүйтэй компаниудын өсөлтөд оролцох боломжийг олгодог.

Баавгай зах зээлийн нэршлийн үүсэл

Анх 18-р зууны үед Англид Амьтны арьсны худалдаачид баавгайн арьсыг анчдад худалдаж авах захиалгыг өгдөг байсан сүүлдээ баавгайн арьсны ажилчин гэсэн зүйр үг болж цаг хугацааны явцад баавгай болон өөрчлөгдсөн. Тодруулбал, “Баавгайн арьсан ажилчин” гэсэн хэллэгийг өөрийн эзэмшдэггүй баавгайн арьсыг зарж борлуулдаг хүнийг тодорхойлоход ашигласан бөгөөд үндсэндээ тэдний үнэ буурна гэж таамаглаж байгааг илэрхийлсэн.

Баавгай өвлийн улиралд ичдэгтэй холбон тайлбарладаг. Үүний нэгэн адил баавгайн зах зээл нь эдийн засгийн идэвхжил удааширч, хувьцааны үнэ буурч байгаа үеийг илэрхийлдэг.

Баавгай зах зээл гэж юу вэ?

Ханш сүүлийн 60 хоног ба түүнээс дээш хугацаанд 20% ба түүнээс дээш огцом хувиар унасан бол баавгай зах зээл гэж нэрлэдэг. Баавгай зах зээлийн үед хөрөнгө оруулагчид хөрөнгийн зах зээлд итгэх итгэл нь багасаж хөрөнгө оруулалтын хэмжээгээ багасгадаг.

Туршлагатай арилжаачид өдрийн арилжаа хийхдээ баавгай зах зээлийн мэдээнүүдэд анхаарал төвлөрүүлж зохицуулалт хийдэг. Ихэвчлэн богино арилжаа буюу short position арилжаа нээж хаадаг.

Бух болон баавгайн зах зээлийн эхлэл болон төгсгөлийг буруу тооцоолох нь өндөр эрсдэлийг дагуулдаг. Зах зээлийн хөдөлгөөн нь эрэлт нийлүүлэлтийн хуулийн дагуу явагддаг.

###Зах зээлд нөлөөлдөг хүчин зүйлүүд

Ханшийн огцом бууралт өсөлтийн шалтгаан нь эдийн засгийн үзүүлэлтүүд энэ нь ихэвчлэн дотоодын нийт бүтээгдэхүүн, төв банкны мөнгөний бодлого, ажилгүйдлийн түвшин, инфляц, мөнгөний бодлого, экспорт, импорт, худалдааны тэнцэл, татварын хувь хэмжээ валютын ханш зэрэг макро орчны хүчин зүйлс, улс төрийн бодлого, томоохон улсуудын геополитик талаарх бодлого нөлөөлдөг.

Компанийн санхүүгийн үзүүлэлт, удирдлага, технологи үйлдвэрлэл, салбар, бүтээгдэхүүний үйлчилгээтэй шууд холбоотой байдаг.

S&P 500 index

1963 оноос 2023 хүртэл АНУ-ын S&P 500 индексийн 60 жилийн хугацаан дахь ханшийн мэдээлэл дээр үндэслэн баавгай болон бухын зээлийн үргэлжилсэн хугацаа, үүссэн нөхцөл байдал шалтгаан

Хөрөнгийн зах зээл бүрэн сэргэж, баавгайн зах зээлийг давсны дараа бухын зах зээлд орно. Энэ нь хэдэн сар эсвэл жилийн туршид тохиолдож болно.

Зах зээлДундаж өгөөж*Дундаж хугацаа
Бухын зах+151.6%51.0 сар
Баавгайн зах-34.2%11.1 сар
  • 1970-1980-аад оны эхээр байсан ханшийн уналт 20 орчим сар үргэлжилсэн. Тухайн үед өндөр инфляц нь ХНС мөнгөний бодлогоо чангаруулахад хүргэсэн нь эдийн засгийн уналтыг үүсгэсэн.
  • 1974 онд S&P дээд цэгээсээ 48.2 хувиар унасан нь Дэлхийн 2-р дайнаас хойш хамгийн огцом уналтын нэг байв.
  • 1990-ээд он хүртэл АНУ-ын эдийн засаг шуугиан дэгдээж байсан. 12 жил гаруй үргэлжилсэн
  • Доткомын өсөлтийн үеэр оргилд хүрсэн. Бухын зах зээлийн явцад S&P 500 индекс 582.1%-иар өссөн байна .
  • 2008 оны дэлхийн санхүүгийн хямралын дараа хөрөнгийн зах зээл дахин 11 жил үргэлжилсэн бух уналтад өртөв. Хэт бага хүү, ялангуяа том технологийн давуу тал нь мөчлөгийг тодорхойлсон.
Бухын үргэлжилсэн хугацааҮргэлжилсэн сарӨгөөжийн хувь
October 1957 to December 196150 сар+86.4%
June 1962 to February 196644 сар+79.8%
October 1966 to November 196826 сар+48%
May 1970 to January 197332 сар+73.5%
October 1974 to November 198074 сар+125.6%
August 1982 to August 198760 сар+228.8%
December 1987 to March 2000148 сар+582%
September 2001 to January 20023 сар+21.4%
October 2002 to October 200760 сар+101.5%
March 2009 to February 2020132 сар+400.5%
March 2020 to January 202221 сар+114.4%
October 2022 to present10 сар+24.8%