Компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2025 оны 4-р сарын 3-ны өдөр цахимаар зохион байгуулагдлаа.
Хурлаар 2024 оны санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан, онцлох үйл явдлын талаарх мэдээллийг хүргэсэн бөгөөд,
Оны Онцлох үйл явдлын хувьд:
• 10 жилийн ойн баяр
• Банкны ажилтнуудын эрүүл мэндийг дэмжих фитнес ашиглалтад оруулсан
• 2024 онд 2 удаа ногдол ашиг тараасан
• Улаанбаатар хот дахь салбарын тоог 2-р нэмэгдүүлсэн
• Олон улсын Moody агентлагаас зээлжих зэрэглэл сайжирсан
• Дэлхийн хуримтлалын өдрийн аянд 3-р байрт шалгарсан
• 49 сая долларын урт хугацааны эх үүсвэр татан төвлөрүүлсэн
Онцлох бүтээгдэхүүн үйлчилгээ
• Хүүхдэд зориулсан ИТГЭЛ үйлчилгээ, буцаан олголттой
• ТАФА трип скүүтерын хэтэвчээ богд банкаар цэнэглэвэл 5 хүртэлх хувийн буцаан олголттой болгосон
• Union pay картын буцаан олголт
• Mobile legend картыг танилцуулж цахим спортыг дэмжих бүтээгдэхүүн гаргасан
• Онлайнаар харилцагч болох боломжийг нэмэгдүүлсэн, данс нээх карт захиалах, зээл үйлчилгээ авах гэх мэт
• Compass карт, залуу үеийнхэнд чиглэсэн тогтмол арга хэмжээнд уригдах оролцох, эерэг мэдээлэл чиг хандлагыг дэмжсэн буцаан олголт хөнгөлөлттэй карт
• Засгийн Газрын хөнгөлөлттэй зээл хүнс хөдөө аж ахуйн зээл олголт
• Байгаль орчин нийгмийн эрсдэлийн үнэлгээ хийж ногоон зээлийг санхүүжүүлж төсөл хөтөлбөр хэрэгжүүлж ажилласан
Дижитал шилжилт
Бүх төрлийн үйлчилгээг онлайнаар авах боломжийг 100% болгосон.
“Шуурхай” нэр төрөл хурдан хугацаанд авч болох бүтээгдэхүүнүүдийг нэгтгэн төрөлжүүлсэн
Хиймэл оюун ухааны давуу талуудыг үйлчилгээндээ нэвтрүүлж хялбарчилж байгаа.
Зорилтот сегмент
• ЖДҮ бизнес эрхлэгчид нийт зээлийн багцад 32 хувийг эзэлж байгаа бөгөөд зээлийн дүнг нэмэгдүүлэх,
• -Ногоон санхүүжилт- Тогтвортой хөгжлийн төслүүдийг үргэлжлүүлэн санхүүжүүлнэ,
• -Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжихийн тулд одоогийн эзлэх хувийг 70 хувь болгон ажиллах зорилттой, нийт ажилчдын 66 хувь нь эмэгтэй ажилчид байна,
• -Хөдөө орон нутгийн хөгжил- Орон нутгийн бизнес эрхлэгчдийг дэмжиж санхүүжүүлэх,
Санхүүгийн байдал
Нийт хөрөнгө жилийн эцсийн байдлаар 1 их наяд 66 тэрбум төгрөгт хүрч өмнөх оноос 49.7 хувь өссөн бол цэвэр зээлийн багц 578.1 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 85 хувь өссөн байна.
Мөн нийт зээлийн багцад эзлэх чанаргүй зээл 2.3 хувь буурч, ЖДҮ багц 127-180 тэрбум төгрөгт хүрч, жижиглэн зээлийн багц 127-180 тэрбумд хүрч тус бүр өсөлт үзүүлжээ.
Харилцах хадгаламж өнгөрсөн оноос 55.7 хувь өсөж 591.3 тэрбум төгрөгт хүрсэн байна.
Олон улсаас 49.07 ам долларын урт хугацааны хөрөнгө оруулалт татсан ба төлбөр түргэн гүйцэтгэх чадвар 25 хувь байгаа юм.
Өнгөрсөн хугацаанд нийт 16 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараасан байна. Одоо 2024 оны цэвэр ашгаас 5 тэрбумын ногдол ашиг тараах шийдвэр гаргасан байгаа билээ.
Богд банк ХК 2025 оны 2-р сарын 3-ны өдрийн ТУЗ-н шийдвэрээр хаалттай хувьцаат компани болох шийдвэр гаргасан бөгөөд 2025 оны 2-р сарын 7-ны өдрөөс 3-р сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд хувьцаагаа эргүүлэн арилжаалах хувьцаа эзэмшигчдийн шаардах эрхийн хуудсыг авсан билээ.
Одоогоор хувьцаагаа эргүүлэн худалдах шаардах эрхийн хуудасны нэгтгэлийн үе шат хэрэгжиж байгаа. СЗХ бүртгэлээс хасах шийдвэр гарсны дараа үнэт цаас төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан хувьцааг эргүүлэн худалдан авах үйл ажиллагаа явагдана гэж мэдээллээ.