Хувьцаа эзэмшигчдийн хурал
2 min read
Бодь Даатгал ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар юу болж өнгөрөв?
Бодь Даатгал ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар юу болж өнгөрөв?

Бодь Даатгал ХК 2022 онд нийт хөрөнгөө 37%-аар, цэвэр хураамжийг 23%-аар, орлогод тооцсон хураамжийн хэмжээ 16.9%-аар өсгөн зах зээлд эзлэх байр сууриа 11.6%-д хүргэж, тэр дундаа тээврийн хэрэгслийн даатгалын хураамж, хамгийн их нөхөн төлбөрийг олгож салбарын хэмжээнд тэргүүлсэн байна.

Image

2022 онд 14.1 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгосон нь өмнөх оны мөн үеэс 92% -аар өсөж, компанийн өмнөх жилүүдийн мөн үеэс дүнгээс хамгийн өндөр дүнд хүржээ. Энэ нь хэрэглэгчдэд таатай мэдээ хэдий ч нөгөөтээгүүр компанийн ашигт ажиллагаанд хамгийн ихээр нөлөөлж, цэвэр ашиг буурсан үзүүлэлттэй гарчээ. Мөн бүх салбарыг хамарсан үнийн өсөлтөөс болж эрүүл мэндийн үйлчилгээний зардал 30 орчим хувь, тээврийн хэрэгслийн сэлбэг бараа 60-70 хувь өссөн нь нөхөн төлбөрийн зардлыг огцом ихээр нэмэгдүүлжээ.

Эдгээр нөхцөл байдал, хүндрэлийн жилд бид дотоод зардлыг бууруулах, даатгалын үйл ажиллагааны ашигт ажиллагааг нэмэгдүүлэх зорилт тавьж, байгууллагын даатгалын харилцагчийн үйлчилгээ, харилцагч бүрт тохирсон андеррайтингийн бодлогыг хэрэгжүүлж ажилласны дүнд байгууллагын даатгалын хураамж 44%-аар өссөн.

Байгууллагын даатгалын харилцагч, хураамжийг нэмэгдүүлэх хүрээнд томоохон сонгон шалгаруулалтад анхаарал тавьж ажилласан бөгөөд Оюу Толгой ХХК, Эрдэнэс Таван Толгой ХК, Эрдэнэт үйлдвэр, Багануур ХК зэрэг томоохон аж ахуй нэгжүүдийн даатгагчаар шалгарч, хамтын ажиллагааг эхлүүлээд байна.

Энэ онд Бодь даатгал ХК гадаадын давхар даатгагчтай нягт хамтран ажиллаж эрсдэлийг шилжүүлэх, фронт оффисоо өргөжүүлэх зэрэг үйл ажиллагаануудыг хэрэгжүүлсний үр дүнд цэвэр хураамжийн орлого өмнөх оноос 23.5%-аар өсөж, 23.6 тэрбум төгрөгт хүрсэн ба салбарын цэвэр хураамжийн 12.7%-ийг эзэлж, зах зээлд эзлэх хувиар 2-т орлоо.

Image

Даатгалын салбарт шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх зорилгын хүрээнд Монгол Улсад анх удаа “Гэрийн тэжээвэр амьтны даатгал”-ыг гаргаж, санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлж, Зах зээлд нэвтрүүлж ажиллалаа. Энэхүү бүтээгдэхүүний даатгалын

хураамжийн 1 хувийг “Азтай савар” ТББ болон нохой, муурыг авран хамгаалах үйлсэд хандивлах бөгөөд цаашлаад олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилготой сайн үйлсэд багахан ч болов хувь нэмрээ оруулж, дэмжин ажилласан байна.

2022 онд нийт 14.6 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийн 15.3 хувь буюу 2.2 тэрбум төгрөгийг давхар даатгагч, үлдсэн 12.1 тэрбум төгрөгийг компани өөрөө хариуцан төлсөн байна. Компанийн 2022 оны хохирлын харьцаа өмнөх оныхоос 10.2 хувиар өсч 73.1 хувьд хүрчээ.

Image

Хурлын төгсгөлд төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгох санал хураалт болсноос ердийн гишүүнд нэр дэвшигч 6 нэр дэвшигчээс 6, хараат бус гишүүнд нэр дэвшигч 5 нэр дэвшигчээс 3 гишүүдийг сонгогдон хурлыг өндөрлүүллээ.