
Монгол улс нь гадаад худалдааны хувьд импорт давамгайлсан орон. Үүнээс дотоодын дулаалгын материалын хэрэглээний 70 гаруй хувийг импортоор хангадаг ба БНХАУ-аас чулуун хөвөн болон хөөсөнцөр хавтан, ОХУ-аас шилэн хөвөнг импортолдог байна.

Дотоодын барилгын дулаалгын материалын хэрэглээний 70 гаруй хувь болох импортоор 43,000 тонн орчим барилгын дулаалгын материал худалдаж авдаг бөгөөд үүний дийлэнх хэсгийг Expanded Polystyrene (EPS) буюу хөөсөнцөр хавтан эзэлдэг. Канад, Франц, Энэтхэг, Тайвань, Нью-Йорк хот зэрэг дэлхийн олон улс орон, хотууд EPS хавтанг ашиглахыг хориглосон эсвэл хязгаарласан байдаг. Учир нь:
- Галд өртөмтгий: Ихэнх хөөсөнцөр нь шатамхай бөгөөд өндөр температур эсвэл галд өртөх үед хорт утаа ялгаруулдаг;
- Байгаль орчны асуудал: Хөөсөнцрийг үйлдвэрлэхэд ихэвчлэн нөхөн сэргээгдэхгүй нөөц болох нефть химийн бодисыг ашигладаг;
- Даацын хэрэглээнд тохиромжгүй гэсэн шалтгаануудаас үүдэлтэй.
Тулгамдаж буй асуудал
Монголын эрс тэс уур амьсгалтай нөхцөлд барилгын дулаалгын материалын чанар, хүртээмжтэй байдал нэн чухал. Барилга бүтээн байгуулалт өсөн нэмэгдэж байгаагийн хэрээр үүнийг дагасан импортын бараа материал, түүхий эд нэмэгдэж байна. Гэвч дийлэнх хувь нь импортоор орж ирж буй барилгын дулаалгын материал нь чанар, стандартын шаардлага хангаагүйгээс зарим барилгуудын дулаан хадгалалт, дуу чимээ тусгаарлалт, чийг нэвтрэлт, усанд тэсвэргүй байдал, галын аюулгүй байдал алдагдах нөхцөлүүд бий болоод буйг Засгийн газраас мэдээллэсэн билээ.
Ийнхүү чанар, стандартын шаардлага хангаагүй материалаар хийгдсэн барилга, орон сууц болон байшингууд нь дулаалга, тусгаарлалтыг зохисгүй хийснээр төвлөрсөн халаалтын хэсгээс ялгарах дулааны хэмжээг их хэмжээгээр алддаг. Тиймээс орон сууц, байшингийн дулааныг хадгалахын тулд олон хүмүүс нэмэлтээр халаагуур ашигладаг нь их хэмжээний эрчим хүчний хаягдалд хүргэдэг байна.

Цонхны зай завсраар хүйтэн агаар орж ирэхийг мэдэрч болох ч гэрийн ихэнх дулаан алдалт нь төдийлөн харагдахгүй, тааварлаагүй хэсгээр тохиолддог байна. Барилгын хана нь гадна хүйтэн температуртай шууд харьцдаг тул дулаан алдагдлын дийлэнх хувь нь ханаар дамждаг. Ихэнх барилгачид гадна болон дотор хананы хоорондох зайг байгалийн тусгаарлах шинж чанартай материалаар дүүргэж энэхүү байгалийн үйл явцыг удаашруулахыг хичээдэг ч ханын дулаан тусгаарлалт муутай баригдсан байшингуудын хувьд дотор гипсэн ханыг буулгаж, дулаан тусгаарлагчийг сольх, шинэ дотор хана худалдаж авах гэх мэт өндөр зардалтай байдаг. Дулаан алдагдлаас сэргийлэх, багасгахын тулд орон сууц, байшингийн дулаалга сайн байснаар эрчим хүч болон санхүүгийн хувьд ч хэмнэлттэй зайлшгүй чухал асуудал юм.
“Евро Базальт” чулуун хөвөн хавтан үйлдвэрлэх төсөл
“Тэсо Групп” нь барилгын дулаалгын материалын чанарыг сайжруулах, дотоодын хэрэглээг хангах зорилгоор 2 жилийн хугацаанд судалгаа хийсний үндсэн дээр байгаль экологид ээлтэй, евро стандартыг хангасан Итали улсын тоног төхөөрөмжөөр эрдэс чулуун хөвөн хавтан үйлдвэрлэх төслийг эхлүүлсэн. “Домог Импекс” ХХК болон “Тэсо Пропертис” ХХК нь тус төслийг хэрэгжүүлж барилгын салбарын өсөн нэмэгдэж буй хэрэгцээг ханган, улс орны нийгэм, эдийн засгийн өсөлтөд хувь нэмрээ оруулахаар чулуун хөвөн хавтан үйлдвэрлэх “Евро Базальт” төслийн үйлдвэрлэл, борлуулалтыг 2024 ондоо эхлүүлэхээр төлөвлөсөн байна.
Тоног төхөөрөмж нийлүүлж, төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч болох Gamma Meccanica нь чулуун хөвөн дулаан тусгаарлагч материал үйлдвэрлэх, хуванцрыг нөхөн сэргээх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Итали компани юм. 1977 онд үүсгэн байгуулагдсан ба Итали улсын Биббиано хотод үйл ажиллагаагаа явуулдаг. Дэлхий даяар 600 гаруй аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажилладаг. Тус компани нь базальт чулуу хайлуулахаас эхлэн савлах хүртэлх материалын боловсруулалтын бүхий л иж бүрэн тоног төхөөрөмжийг үйлдвэрлэх ба Франц, Дани, Аерман ОХУ болон Турк улсын томоохон үйлдвэрүүд тус тоног төхөөрөмжийг ашигладаг байна.
Ийнхүү Евро стандартын эрдэс чулуун хөвөн Евро стандартын эрдэс чулуун хөвөн дулаалгын материалыг ашигласнаар хэрэглэгчийн эрчим хүчийг тодорхой хэмжээнд хэмнэж, хот суурин газруудын агаарын чанар сайжран, агаарт цацагдах нүүрсхүчлийн хий, агаарын бохирдлыг бууруулахаас гадна, импортын тоог багасгаж, валютын мөнгөн урсгалыг дотооддоо эргэлдүүлэх давуу талуудтай юм.
Жилийн 19 хувийн ѳгѳѳжтэй, 12 сарын хугацаатай, улирал тутам хүүгийн тѳлѳлттэй “Домог” бондын захиалга авч байна. Хэрвээ бондын мэдээлэл авахыг хүсвэл доорх хэсгээр нэвтэрч мэдээллээ илгээгээрэй.
