
Аль банканд хөрөнгө оруулах вэ?
Нээлттэй болсон банкнуудын 2023 оны жилийн эцсийн тайлан дээр харьцуулсан судалгааг та бүхэнд хүргэж байна.
Банкны салбарын нийт актив 2023 онд 24 орчим хувиар өсөж 57.1 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд нийт активын хувьд хаан банк хамгийн өндөр буюу банкны салбарын нийт 30.4% хувийг бүрдүүлж байгаа бол дараагаар нь ХХБ 21%-иар орсон байна.

Цэвэр ашгийн хувьд хаан банк бүх банкийг тэргүүлж ₮559 тэрбумын ашигтай ажилласан бол голомт банк ₮208 тэрбумын ашгаар удаалсан байна.

2023 онд төрийн банкнаас бусад бүх банкны цэвэр ашгийн хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад өсөлттэй гарсан бөгөөд Голомт банк хамгийн өндөр буюу 55%-иар өсжээ. Харин нийт активын өсөлтийн хэмжээгээр Богд банк тэргүүлсэн бол Хас банк удаалсан байна.

Хаан банкны ханш IPO хийснээсээ хойш 24%-иар өссөн бол Хас банк 0.43%-иар өсжээ. Харин бусад банкнуудын хувьд IPO ханшнаасаа доогуур арилжаалагдаж байгаа юм.

Хаан банк IPO хийснээсээ хойш ханш нь 24%-иар өссөн бол Хас банк 0.43%-иар өсжээ. Харин бусад банкнуудын хувьд IPO ханшнаасаа доогуур арилжаалагдаж байгаа юм.

Ханш буурч байгаа нь хэдийгээр таагүй үзүүлэлт хэдий ч нөгөө талдаа компанийн актив, цэвэр ашиг зэрэг суурь үзүүлэлтүүд өсөж байгаа нь тухайн банкнууд улам хямдарч байгааг харуулж байна. Банк тус бүрийн үнэ дансны үнийн харьцаа /PB ratio/-г авч үзэхэд төрийн, голомт, богд банкнууд 1-с доош буюу дансны үнээсээ хямд үнэлгээгээр арилжаалагдаж байгаа юм.
Харин үнэ ашгийн харьцааг авч үзэхэд зах зээл дээр богд, хаан, голомт зэрэг банкнууд хамгийн бага буюу бусад банктай харьцуулахад хямдаар арилжаалагдаж байна.
2024 оны төлөв товхимол бэлэн боллоо
Апекс Капиталын зүгээс жил бүр харилцагч, хөрөнгө оруулагчдаа эдийн засгийн төлөв, мэдээ, мэдээллээр хангаж амжилттай хөрөнгө оруулалтын зөвлөх байх зорилгынхоо хүрээнд гаргадаг 2024 оны төлөв товхимол таны гарт хүрэхэд бэлэн боллоо.
Та 2024 оны гадаад болон дотоод эдийн засаг, хөрөнгийн зах зээлийн талаарх товхимлыг хүлээн авч уншихыг хүсвэл доорх холбоосоор татаж аваарай. ЭНД
