Хөрөнгийн зах зээл
5 min read
Хятад-АНУ худалдааны хэлцэл Байгалийн Ховор Элемент

Хятад-АНУ худалдааны хэлцэл Байгалийн Ховор Элемент

Өнгөрсөн долоо хоногт макро эдийн засаг болон хөрөнгийн зах зээлд болж өнгөрсөн сонирхолтой үйл явдлууд болон томоохон хөрөнгө оруулагчид хөрөнгөө юунд байршуулж байгаа талаар доорх 3 сэдвийн хүрээнд нийтлэлээ бэлдлээ.

1. Хятад-АНУ худалдааны хэлцэл: Байгалийн Ховор элемент.

2. АНУ-ын ажиллах хүчний зах зээлд автоматжуулалт, робот хэрхэн нөлөөлөх вэ?.

3. Дроны зах зээл.

Image

Өмнөд Солонгосын хагас дамжуулагч(чип)-ийн экспорт нь хагас дамжуулагчны салбарын хувьцаануудын багц болох VanEck Semiconductor ETF-ийн ханшийн өсөлттэй шууд хамааралтай байна. Учир нь Өмнөд Солонгосын Samsung Electronics болон SK Hynix компаниуд дэлхийн нийт хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийн 20-25%-ийг эзэлж байна.

1. АНУ-Хятадын худалдааны өнөөгийн байдал

Өнгөрсөн 7 хоногт буюу 10 сарын 30-нд Доналд Трамп болон Ши Жинь Пин нар Өмнөд Солонгос улсад уулзалдаж худалдааны хэлэлцээр хийсэн. Тус хэлэлцээрээр Америк Хятадаас байгалийн ховор элементийг 1 жилийн хугацаатай(жил бүр шинэчлэгдэх нөхцөлтэй) худалдан авах гэрээ байгуулсан юм. 2025 оны 4 сараас хойш энэхүү 2 улсын худалдааны асуудал хурцадмал байдалтай байсан бөгөөд энэ уулзалт нь гал унтраах хэлцэл буюу түр хугацаанд асуудал намжаах хэлэлцээр байсан гэж судлаачид харж байна. Өмнө нь Хятад улс худалдааны хэлэлцээрийг зөрчсөн бөгөөд ахиад зөрчих эрсдэл байгаа юм.

Доорх графикаас харахад 2020 оноос хойш АНУ-ын Хятадаас импортлох бараа бүтээгдэхүүний хэмжээ буурсан бөгөөд 2025 оны 4 сараас огцом буурч 25 жилийн өмнөх түвшинд хүрчээ.

Image

2024 оноос Хятадаас АНУ руу импортлох хэмжээгээ огцом буурч байгаа юм. Хятадын хувьд дэлхийн нийт байгалийн ховор элементийн олборлолтын ойролцоогоор 60%-ийг, боловсруулалтын 90%-ийг эзэлдэг. АНУ-ын хувьд бусад улсуудаас импортлох байгалийн ховор элементийн 70-аас дээш хувийг Хятадаас импоролдог юм.

Image

Технологийн салбар хөгжихийн хэрээр байгалийн ховор элементийн зах зэх зээл түүнийгээ дагаад өсөж байгаа. Учир нь байгалийн ховор элементэд хамаарах металлууд дэвшилтэт технологиудын үйлдвэрлэлд зайлшгүй чухал. Жишээ нь: цахилгаан машин, сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж, робот, батлан хамгаалахын технологиудын үйлдвэрлэлийн чухал элемент болдог.

Image

Судлаачид байгалийн ховор элементийн ирэх 10 жилийн зах зээлийн төсөөллийг тооцоолон дараах байдлаар гаргажээ. Шар зураас: Ховор элементийн цэвэр химийн нэгдэл буюу исэл, элемент хэлбэрээр (жишээ нь: неодиум, празеодиум, диспрозиум, итри). Цэнхэр зураас: Өргөн хүрээнд ашигладаг ховор элементүүд (жишээ нь  магнет, хайлш, цахилгаан хөдөлгүүр, батерей, электроникийн бүрэлдэхүүн хэсэг, хамгаалалтын технологи зэрэг хэрэглээний бүтээгдэхүүнүүдийг багтаасан нийт зах зээлийн үнэлгээ.

Image

Ийнхүү байгалийн ховор элемент нь улс орнуудын хувьд стратегийн чухал асуудал болоод байгаа бөгөөд 1 жилийн дотор АНУ нь Хятадаас хамаарлаа бууруулах боломжгүй бөгөөд АНУ-д олборлолт хийдэг MP materials(NYSE:MP), Energy Fuels Inc(NYSE:UUUU) зэрэг компаниудад Засгийн Газраас нь дэмжлэг үзүүлээд эхэлсэн. Мөн энэхүү хурцадмал байдлаас үүдэлтэй байгалийн ховор элемент олборлох, боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын хувьцааны ханш 5 сараас хойш өндөр үзүүлэлт үзүүлсээр байгаа бөгөөд тус салбарын ETF болох Vaneck Rare Earth and Strategic Metals ETF (NYSE: REMX) л гэхэд 2025 он гарснаас хойш 80.72%-ийн өсөлт үзүүлээд байна.

2. АНУ-ын ажиллах хүчний зах зээл, түүнд нөлөөлөх роботын нөлөө

Трампын Засгийн Газрын зүгээс хилээ чангатгах, цалинг нэмэгдүүлэх, дотоодын үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх зэрэг бодлогыг баримталж байгаатай холбоотой АНУ-д ажиллах цагаачдын тоо буурч байгаа. Тэгвэл бага цалинтай эдгээр ажлуудыг ихэвчлэн цагаачид хийдэг. Одоогоор Засгийн Газрын бодлоготой холбоотой АНУ-д ажиллах цагаачдын 2025 он гарснаар тоо буурч байгаа. Үүнийг автоматжуулалт, робот зэргээр нөхөх боломжтой гэж үзэж байгаа бөгөөд Amazon, Wallmart зэрэг томоохон компаниуд аль хэдийнээ агуулах, логистикийн ажлуудад автоматжуулалт, роботыг ашиглаад эхэлсэн байгаа.

АНУ ажиллах зах зээлд зөвхөн логистик, агуулах, шуудангийн үйлчилгээний салбарыг авч үзвэл 3 сая орчим хүн ажилладаг.

Доорх графикт үзүүлснээр ирэх 10 жилд автоматжуулалт, роботын зах зээл ажиллах хүчний зах зээлд нөлөөлөх нөлөөллийг тооцоолсон байна. Одоогоор робот үйлдвэрлэл нь өндөр зардалтай байгаа хэдий ч 2035 он гэхэд 50 орчим хувиар үйлдвэрлэлийн зардал нь буурах боломжтой гэж үзэж байна.

Image

Хэрэв дээрх салбаруудад 25%-ийн автоматжуулалтыг суурилуулахад ойролцоогоор $440 тэрбум, 50%-ийг автоматжуулалт бий болгоход $875 тэрбумыг зарцуулах юм. Харин 100% бүрэн автомат болгоё гэвэл $1 их наяд гаруй шаардлатай.

Image

3. Дроны зах зээл

Орос-Украйн, Ойрх Дорнодын дайн зэрэгтэй холбоотой улс орнуудын батлан хамгаалахын зардал жил ирэх тусам өсөж байгаа. 2024 оны байдлаар АНУ болон Европын дроны зах зээлд нийтдээ $40 тэрбумыг зарцуулсан бөгөөд 2035 он гэхэд энэ зардал нь 6-10 дахин өсөж 250-525 тэрбумд хүрэх тооцоололтой байна.

Нато-ын орнууд ч мөн ДНБ-нийхээ 5%-иас дээш хувийг батлан хамгаалахын салбарт зарцуулахаар зорилт тавьсан. Манай Апекс Капиталын зүгээс 7 сард Droneshield компанийн хувьцааг санал болгож байсан билээ. Тэгвэл энэхүү компани нь хэд хэдэн НАТО-ын гишүүн орнуудын гол дрон нийлүүлэгч болоод байгаа бөгөөд хиймэл оюун ухааны программаар удирдах боломжтой хамгийн дэвшилтэт байлдааны дроныг үйлдвэрлэж байгаа юм. 2025 он гарснаас хойш DroneShield LTD(ASX:DRO) нь 410.67%-ийн өсөлт үзүүлээд байна.

Image

Дүгнэлт

• АНУ-Хятад улсууд хоорондоо байгалийн ховор элемент дээр хэлэлцээр хийсэн хэдий энэ нь тодорхой хугацаатай бөгөөд АНУ-ын хувьд ирэх жилүүд Хятадаас хамаарах хамаарлаа бууруулах арга замуудыг хайсан хэвээр байх төлөвтэй байна. Тиймээс АНУ-д үйлдвэрлэл, боловсруулалт хийдэг стратегийн чухал компаниудаа ирэх жилүүдэд дэмжих болно.

• Дэлхийн хөгжингүй орнуудад биеийн хүчний, бага цалинтай, давтамжтай, уйтгартай ажлын байрууд ажиллах хүчний дутагдалд орж байгаатай холбоотой томоохон компаниуд автоматжуулалт, роботын зах зээлийн судалгаа хөгжүүлэлт, үйлдвэрлэлд ихээр хөрөнгө хуваарилж байна. Хэдий одоогоор автоматжуулалт, роботыг ашиглах нь өндөр зардалтай байгаа ч урт хугацаандаа компаниудад ашигтай шийдэл юм.

• Дэлхийн улс орнуудын геополитикийн асуудлууд дуусахгүй байгаатай холбоотой батлан хамгаалахын технологийн салбарын зах зээл жил ирэх тусам нэмэгдсээр байна. Хэдий Орос-Украйны дайн дууссан ч өндөр хөгжилтэй орнууд батлан хамгаалахын нөөцөө нэмэгдүүлэх хандлагатай байгаа юм.

Image