Хөрөнгийн зах зээл
3 min read
Цахилгаан эрчим хүчний шинэ эх үүсвэр нэмэгдлээ.
Цахилгаан эрчим хүчний шинэ эх үүсвэр нэмэгдлээ.

"Тосон Энержи" ХХК нь АУЭХС-тэй холбогдон сүлжээний горимын ажиллагааг сайжруулах, эрчим хүчний найдвартай хангамжийг бий болгохоор Завхан аймгийн Тосонцэнгэл суманд 18 МВт-ын (2*9МВт) хүчин чадалтай дулааны цахилгаан станц барих төслийг хэрэгжүүлж, эхний блок болох 9МВт-ын зуухыг сүлжээнд залгалаа.

Төслийг хэрэгжүүлсэн шалтгаан:

Гэтэл Завхан аймгийн Тосонцэнгэл сум нь Монгол орны хамгийн хүйтэн цэгүүдийн нэг буюу өвөл -53 хэм хүртэл хүйтэрдэг. Сумын хүн амын тоо 10 мянгаас давсан ба нам даралтын 4 зуухаар засаг, захиргааны байгууллага, эмнэлэг, сургуулийг л дулаанаар хангадаг, ихэнх айл өрх өвөл мод, нүүрс түлдэг.

Завхан аймгийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг Алтай-Улиастайн эрчим хүчний систем (АУЭХС) хангах ба бүс нутгийн өсөн нэмэгдэж буй цахилгааны хэрэглээг өнөөгийн хүчин чадлаар хангаж чаддаггүй, Есөнбулагийн дизель генераторууд системд зэрэгцээг ажиллаж тодорхой ажиллаж ачааллыг хуваалцдаг байна. Мөн горим ажиллагааны хувьд хүчин чадлын дутагдалтай байдлаас шалтгаалан системийн болон горимын параметрийг хэвийн хэмжээнд барьж ажиллаж чаддаггүй байна.

Гэвч Цахилгаан эрчим хүчний хэрэглээний өсөлтийн таамаглалаар 2024-2030 онд гэхэд тухайн бүс нутгийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ 75.7 хувиар нэмэгдэж, 68.7МВт болох тооцоололтой байгаа нь цахилгаан эрчим хүчний шинэ эх үүсвэрийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм.

Тосон Энержи Дулааны цахилгаан станцын тухай:

"Тосон Энержи" ХХК нь Жем Группийн охин компани ба дулааны цахилгаан станцыг төслийг хэрэгжүүлэхээр 2022 онд үүсгэн байгуулагдсан. Төсөл нь Могойн гол, Овоотын нүүрсийг ашиглан шинээр эрчим хүчний шинэ эх үүсвэр барих ба 9МВт-ын хүчин чадал бүхий 2 блок станц, нийт 18МВт-ын станцыг барих юм.

Image

Тухайн төсөл нь орон нутгийг цахилгаан эрчим хүчээр, Тосонцэнгэл сумын төвийг дулааны эрчим хүчээр хангах, АУЭХС-тэй холбогдон горим ажиллагааг сайжруулах, бүс нутгийн цахилгаан эрчим хүчний найдвартай байдлыг бий болгохоос гадна агаарын чанар, ургамлын аймаг, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл бага, 100 гаруй тогтвортой ажлын байр шинээр бий болох, 60 айлын орон сууц барих гэх мэт бүс нутгийн хөгжил дэвшилд нөлөө үзүүлж буй чухал ач холбогдол бүхий төсөл юм.

Төслийн явц:

Компанийн дулааны цахилгаан станцын төслийн 18МВт-ын бүтээн байгуулалтын ажил дууссан бөгөөд 2025 оны 1-р сарын 17-ны өдөр эхний блок болох 9МВт-ийг Монгол улсын цахилгаан дамжуулах нэгдсэн сүлжээнд амжилттай холбосон. Дараагийн блок болох 9МВт-ыг 2025 оны 2 сард багтаан холбох төлөвлөгөөтэй байна. Ийнхүү 2 блок болох нийт 18МВт-ыг Монгол улсын цахилгаан дамжуулах нэгдсэн сүлжээнд холбогдсоноор төсөл бүрэн хэрэгжиж дуусаж, бизнес төлөвлөгөөний дагуу борлуулалтын орлогыг олж эхлэх юм.

Image

Төслийн явцын зураг:

Image

Жилийн 12 хувийн өгөөжтэй, 18 сарын хугацаатай, хагас жил тутас хүүгийн төлөлттэй, ам.долларын "Жем Тосон" бондын захиалга авч байна. Хэрвээ бондын мэдээлэл авахыг хүсвэл доорх холбоосоор орно уу.

Image