
Өнгөрсөн долоо хоногт макро эдийн засаг болон хөрөнгийн зах зээлд болж өнгөрсөн сонирхолтой үйл явдлууд болон томоохон хөрөнгө оруулагчид хөрөнгөө юунд байршуулж байгаа талаар доорх 3 сэдвийн хүрээнд нийтлэлээ бэлдлээ.
1. Валютын урсгал ба АНУ-ын Төв банкны бодлого: “Абе-номикс”
2. Геополитикийн хөшүүрэг: Оросын нефть, хоёрдогч тариф, стратегийн шахалт
3. Хятадын боломж ба Хан Сэнгийн (Hang Seng) сэргэлт

SLR (Supplementary Leverage Ratio буюу нэмэлт санхүүгийн хөшүүргийн үзүүлэлт) нь эрсдэлийн жингүй (non-risk-based) үзүүлэлт бөгөөд банкны баланс дээрх болон балансын гаднах хөрөнгийн нийт хэмжээг харгалзан тооцдог. АНУ-д томоохон банкууд нийт хөшүүргийн өртгийнхөө 3–5%-тай тэнцэх хэмжээний үндсэн хөрөнгөтэй байх шаардлагатай байдаг.
Трамп Канадын дижитал борлуулалтын татварыг энэ оны 7-р сарын 1-нээс хэрэгжүүлэх төлөвлөгөөг хүчингүй болгоогүй тохиолдолд хэлэлцээг үргэлжлүүлэхээс татгалзсан бөгөөд Канадын дижитал үйлчилгээний татвартай холбоотой хэлэлцүүлгийг зогсоох шийдвэр нь хөрөнгийн зах зээлд шууд нөлөө үзүүлээгүй ч, хэрэв энэ татварыг бүрэн хүчингүй болговол Google, Amazon зэрэг технологийн томоохон компаниуд жил бүр 1–2 тэрбум ам.долларын татварын дарамтаас чөлөөлөгдөх боломжтой. Үүнээс ч илүү энэ алхам нь Европын Холбоо болон бусад орнуудад дижитал татварын бодлогоо эргэн харах дохио болж болзошгүй юм.Энэхүү үйл явц Nasdaq-ын хувьд эерэг дохио болж, сүүлийн үеийн хурдан сэргэлттэй хандлагаар баталгаажиж байна.
SLR харьцаанд өгсөн хөнгөлөлт нь банкуудад 200 тэрбум ам.доллароос дээш хэмжээний нэмэлт зээл ба хөрөнгө байрлуулах зай чөлөөлөгдөнө. Өөрөөр хэлбэл, SLR-ийг бууруулснаар төв банк, хувийн банкуудын баланс тэлж, зээлийн урсгал нэмэгдэх эдийн засгийн дэмжлэгийн шинэ суваг нээгдэж байна.
Түүний эдийн засгийн гол зорилтууд аажмаар боловч тууштай хэрэгжиж эхэлж байгааг харуулж байна.
1. Валютын урсгал ба АНУ-ын Төв банкны бодлого: “Абе-номикс”
Өнөөгийн нөхцөл байдал нь 2010-аад оны Японы “Абеномикс” хэмээх эдийн засгийн бодлоготой зарим талаар ижил шинжтэй болж байна.Трампын зүгээс ил тод зорилттойгоор мөнгөний бодлогоо зөөлрүүлэх байр суурь баримталж, Fed Funds хүүг 1–2% түвшинд тогтвортой байлгах шахалт тавигдсан. Мөн 10 жилийн хугацаатай Засгийн газрын үнэт цаасны хүүг хязгаарлах чиг баримжаа гаргасан. Энэ нь хөрөнгө оруулалтын эрсдэлтэй хэсгүүд рүү их хэмжээний хөрвөх чадвартай мөнгө урсаж буйг илтгэнэ.Түүнчлэн Трамп 2025–2026 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсвийн тэлэлтийн бодлого нь 2027 он хүртэл эдийн засагт нөлөөлөхүйц хүчтэй өсөлтийн хүлээлтийг бий болгож байна.

2. Геополитикийн хөшүүрэг: Оросын нефть, хоёрдогч тариф, стратегийн шахалт
Трамп Оросоос нефть импортолж буй улс орнуудад (Хятад, Энэтхэг, Турк, Араб) 500% хүртэл хоёрдогч тариф ногдуулах боломжтой хуулийн төслийг дэмжихэд бэлэн байна. Уг төсөл энэ 7-р сарын 6–7-нд Конгресс руу орох төлөвтэй. Энэ нь шууд хориг арга хэмжээ биш ч дэлхийн нефтийн урсгалыг дахин тодорхойлох геополитикийн шинж чанартай алхам юм.
Brent газрын тосны үнэ 67 ам.долларын орчимд тогтвортой байгаа ч, хэрэв хоёрдогч тарифын механизм хэрэгжвэл Саудын Араб болон ОПЕК-ийн дэмжлэг чухал болох ба энэ нь Путиныг Украин дахь стратегийн хувьд тодорхой алхам хийхэд хүргэх зорилготой гэж үзэж болно.
Хоёрдогч тарифын эрсдэл нь голлон Хятад, Энэтхэгийг чиглэж байгаа нь Оросын эдийн засагт нөлөөлөх хүчтэй дипломат шахалтын нэг хэсэг юм. Гэсэн хэдий ч Трамп Хятадад дахин “тэсрэлт” үзүүлж чадна гэдэг нь эргэлзээтэй. Дөрөвдүгээр сард гарсан экспортын хориг болон ховор металлтай холбоотой логистикийн доголдол нь бодит саад болж байна.

3. Хятадын боломж ба Хан Сэнгийн (Hang Seng) сэргэлт
Хятадын биотехнологийн салбар (Innovent Bio, WUXI Bio, BEIGENE, CSPC PHARMA, AKESO) сүүлийн үед огцом өсөлттэй байгаа нь энэ салбарыг хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байлгаж байна. Барууны экспорт, импортын хязгаарлалтад бага өртдөг энэ салбар нь илүү тогтвортой хөрөнгө оруулалтын орчин бүрдүүлж өгч байгаа юм.
Хэрэв TikTok-ийг зарах асуудал, мөн Хятадын технологийн компаниудын эзэмшлийн асуудал эерэгээр шийдэгдэж чадвал Hang Seng Tech индекс (Tencent, Meituan, BYD Electronic, Xiaomi, Alibaba) хямд үнэлгээтэй, өгөөж өндөр боломж бүхий “үнэт цаас” хэвээр байх магадлал өндөр байна.
Энэ үед ам.долларын ханш суларч, Трампын эдийн засгийн идэвхтэй бодлого дахин сэргэвэл дэлхий даяар ам.долларын хүртээмж нэмэгдэх боломжтой. Энэ нь Хятадын хөрөнгө оруулалтыг улам идэвхжүүлэх хандлагатай.

Трампын бодлого, төв банкны бодлого, төсвийн тэлэлтийн төлөвлөгөө, хоёрдогч тарифын хуулийн төсөл зэрэг нь АНУ-ын дотоод бодлогоос хальж, дэлхийн геополитик, санхүүгийн зах зээлд шууд нөлөө үзүүлж эхэлжээ.
Ийм нөхцөлд хэт төвлөрсөн бодлогоос үүсэх эрсдэлүүдийг анхааралтай шинжлэхийн зэрэгцээ, дижитал татвар, газрын тосны зах зээл, биотехнологи, валютын урсгал зэрэг чиглэлээр үүсч буй шинэ боломжуудыг бодитоор ялгаж харах шаардлагатай болж байна.