
Ирээдүйдээ хөрөнгө оруулах ухаалаг шийдвэр
Хүн бүрийн хөрөнгө оруулалтын зорилго, хүлээлт, орлого, эрсдэл хүлээх чадвар харилцан адилгүй. Гэвч зөв замаар тууштай хөрөнгө оруулалт хийж чадвал хүн бүр нэмэлт орлоготой болж санхүүгийн чадамжаа нэмэгдүүлэх боломжтой.
Эрсдэлээ төрөлжүүл
Бүх өндгөө нэг сагсанд бүү хий гэх үгийг та хаа нэгтэйгээс сонсож эсвэл харж байсан гэдэгт итгэлтэй байна. Гэсэн хэдий ч гол утгыг нь ойлголгүйгээр, бодитоор хэрэгжүүлээгүй өдийг хүрсэн бол хэдийн цаг нь иржээ.
Ирээдүйдээ хөрөнгө оруулах ухаалаг шийдвэр – Багц бүрдүүлэлт
Хөрөнгийн зах зээлийн үнэт цаас бүр тодорхой хэмжээний эрсдэлтэй боловч хамгаалах стратегитай байх нь чухал. Энгийнээр тайлбарлавал нэг бүтээгдэхүүнээр нөгөө үнэт цаасныхаа сул талыг нөхөж багц бүрдүүлнэ гэсэн үг. Тухайлбал олон улсын хувьцаагаар багцынхаа тодорхой хэсгийг бүрдүүлснээр тэдгээрийн ашигт ажиллагаа, зах зээлийн тэлэлт, томоохон шийдвэрүүдээс үүдэн ханшийн өсөлт болон ногдол ашиг хүртэхээс гадна хөрөнгө оруулсан үнийн дүнгээ нэмэгдүүлэх бүрэн боломжтой. Мөн дотоодын компаниудын хувьцаанд хөрөнгө оруулалт хийснээр нэг талаар үндэсний ААН-үүдийн үйл ажиллагааг дэмжин улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах бол нөгөөтээгүүр ногдол ашиг болон ханшийн өсөлтөөс өгөөж хүртэнэ. Хэдийгээр ихэнх дотоодын хувьцааны ханшийн өсөлт урт хугацаанд үр өгөөжтэй байдаг боловч тухайн компанийн үйл ажиллагаанаас хамааран хөрөнгө оруулсан хувьцаа эзэмшигчид цөөнгүй байдаг.
Жишээ нь томоохон арилжааны банкнуудын нэг болох Хаан банк 2023 оны 5-р сард нийтэд нэгж хувьцаагаа 959 төгрөгөөр санал болгож байсан бол өнөөдрийн байдлаар хаалтын ханш 1287 төгрөг болсон байна. Түүнчлэн өнгөрсөн хугацаанд нэгж хувьцаанд 141 болон 191 төгрөгөөр 2 удаа ногдол ашиг тараасан юм.
Дараагийн чухал зүйл бол таны багцын дийлэнх хувийг тогтмол өгөөжтэй бондын бүтээгдэхүүн эзэлж байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл хувьцааны хөрөнгө оруулалтаас үүсэж болох эрсдэлээс хамгаалах зорилгоор байршуулна гэсэн үг. Мөн багцыг бүрдүүлж буй бүх үнэт цаас ашигтай байгаа тохиолдолд бондын хүүгийн өгөөж цэвэр тогтмол ашиг болох юм.
Санхүүгийн чадамжаа сайжруулах, зорилгоо бодит болгохыг хүсэж буй хэн бүхэн хөрөнгө оруулалтын багцыг бүрдүүлэх боломжтой. Мөн манай зөвлөхүүд таны зорилго, орлого, эрсдэлийн түвшинд тохирсон хөрөнгө оруулалтын стратегийг боловсруулж, хөрөнгө оруулагч болох эхний алхмыг хамтдаа хийнэ.
Хэрэв та багцаа бүрдүүлэн олон улсын болон дотоодын хувьцаа, бонд зэргээс үр өгөөж хүртэхийг хүсвэл доорх 4 алхмыг хийнэ үү.
1. Apex.mn вэбсайтаар болон "Apex Traders" апп-ыг утсандаа суулган үнэт цаасны данс нээлгэх
2. Гадаад хувьцааны арилжааны гэрээ байгуулах
3. Apex.mn вэбсайтаар өөрийн хөрөнгө оруулалтын зан төлөвийг тодорхойлох ТЕСТ бөглөн багцын хуваарилалтаа тооцоолох
4. Apex.mn апп-аар болон "Apex Traders" апп-аар дамжуулан захиалгаа өгч арилжаандаа оролцох боломжтой.
