
ПРЕМИУМ НЭКСУС ХК – ХУВЬЦАА ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАН АВАХ МЭДЭГДЭЛ
"Премиум Нэксус" ХК-ийн нэгдмэл сонирхол бүхий хувьцаа эзэмшигчид тус компанийн гаргасан нийт энгийн хувьцааны 75 хувь буюу түүнээс дээш хувийг эзэмших болсон тул Компанийн тухай хуулийн 53 болон 54 дүгээр зүйлийг үндэслэн бусад энгийн хувьцаа эзэмшигчид нь компаниас хувьцаа эргүүлэн худалдаж авахыг шаардах эрхийг хэрэгжүүлэх шийдвэрийг тус компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл гаргасан байна.
Хувьцаа худалдан авах нөхцөл:
Нэгж хувьцааны үнэ: 350 төгрөг
Шаардах эрх үүссэн өдөр: 2025.11.07 /Иймд 2025.11.07-ноос хойш худалдан авалт хийсэн харилцагчид 350 төгрөг ханшаар хувьцаа эргүүлэн худалдан авахыг шаардах эрхгүй болохыг анхаарна уу/
Хувьцаагаа худалдах хүсэл хүлээн авах хугацаа: 2025.11.10 – 2025.12.23
Мөнгөн дүн байршуулж дуусгах хугацаа: 2025.12.30 – 2026.01.09
Энэхүү шийдвэрийг гаргасантай холбогдуулан компанийн хэлбэр өөрчлөгдөхгүй ба Монголын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалдаг нээлттэй хувьцаат компани хэвээр байх болно. Хувьцаа эзэмшигч өөрийн хувьцаагаа худалдах эсэх нь хувьцаа эзэмшигчийн шийдвэр ба хувьцаагаа худалдах хүсэлт өгөөгүй тохиолдолд Премиум Нэксус ХК-ийн хувьцаа эзэмшигч хэвээр үлдэх болно.
Бүрдүүлэх материал:
- Премиум Нэксус ХК-ийн хувьцаа эзэмшигч нь өөрийн эзэмшлийн хувьцааг эргүүлэн худалдан авахыг шаардах эрхийг хэрэгжүүлэх хүсэлт. Энд дарж татаж авна уу.
Уг хүсэлтийг татан авч Форм бөглөх хэсэгт Upload хийнэ үү.
- Хувьцаа эзэмшигч иргэн: Иргэний үнэмлэхийн хуулбар, лавлагаа, итгэмжлэл Хувьцаа эзэмшигч хуулийн этгээд: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл
Энд дарна уу.