Хөрөнгийн зах зээл
3 min read
Премиум Нексус ХК IPO хийж байх үеийн төлөвлөгөөгөө 2 дахин давуулан биелүүллээ.

Премиум Нексус ХК IPO хийж байх үеийн төлөвлөгөөгөө 2 дахин давуулан биелүүллээ.

2024 онд борлуулалт ₮207.88 тэрбумаар буюу 53%-иар нэмэгдэж ₮598.38 тэрбумд хүрчээ. Харин цэвэр ашгийн хувьд олон жилийн турш алдагдалтай ажиллаж байсан бол энэ жилийн хувьд ашигтай ажиллаж ашгийн хэмжээ ₮48.41 тэрбумд хүрчээ.

Image

2023 оны эцэст тус компани Сэнтрал Коммерс, Сэнтрал Кофе Рөүстинг, Стора Централ зэрэг 5 охин компаниудыг ямар нэгэн үнэлгээний нэмэгдэлгүйгээр нийт эздийн өмчийн үнэлгээгээр нэгтгэж бүтцийн өөрчлөлт хийж байсан билээ.

Image

Дэлгүүрийн тоо 2024 онд 445-д хүрлээ.

Тус онд шинээр 81 дэлгүүрийг нээж 10-ыг хааж нийт 445 дэлгүүртэй болсон байна. Мөн 12 аймагт шинэ дэлгүүр нээж тэлэлт хийжээ. Одоогийн байдлаар Улаанбаатар хотод 397, орон нутагт 50 дэлгүүр үйл ажиллагаа явуулж байгаа юм.

Image

2024 оны онцлох үйл явдлууд

Credit card

300,000₮ хүртэлх хүүгүй шимгэлгүй зээлийн үйлчилгээ

Лояалти систем

Харилцагчийн лояалти системийн төслийг эхлүүлэн I-р үе шатыг амжилттай зохион байгуулан харилцагчдадаа урамшуулав.

CU Pay

Ганц үйлдлээр төлбөр төлөлт, И-баримт, CU оноо-г цуглуулах шийдэл

Үйл ажиллагаагаа нэгтгэв

2024.7-р сараас Сентрал Коммерс компани нь Чингис шар айргийн борлуулалт, түгээлт болон маркетингийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж эхэлсэн.

Цахим худалдааны тэлэлт

Америкийн онлайн худалдааны платформ болох eBay, Хятадын томоохон онлайн худалдааны компани JD.com зэргийг технологийн шийдлээр амжилттай холбов.

Эздийн өмчийн өгөөж 46.64%-д хүрлээ.

Энэ жил ашигтай ажиллаж эхэлсэнтэй холбоотойгоор ашигт ажиллагааны үзүүлэлтүүд эерэг гарч эхэлсэн байна. Тухайлбал нийт хөрөнгийн өгөөж 15.41%-д, эздийн өмчийн өгөөж 46.64%-д хүрчээ.

Image

IPO хийх үеийн 2024 оны төсөөллийг давуулсан гүйцэтгэлтэй гарлаа.

Борлуулалтын орлого 25.9%-иар, цэвэр ашиг 2.1 дахин давуулсан гүйцэтгэлтэй 2024 онд ажилласан байна. Харин салбар дэлгүүрийн хувьд 360 гэж төсөөлж байсан бол 445 дэлгүүр нээж чадсан байна.

Image

2024 онд хувьцааны ханш өндөр өсөлтийг үзүүллээ.

2024 оны эхэнд хувьцааны ханш ₮140 байсан бол 2025/03/07-нд ₮200.42 хүрч 43.2%-иар өссөн байна. 2025/03/07-ны ханшаар үнэ ашгийн харьцаа /PE ratio/-г тооцон үзэхэд 4.61 тэй байгаа юм. Энэ нь зах зээл дээр хувьцааны ханш маш хямдаар үнэлэгдэж байгааг харуулж байна.

Image

2023 онд нэгтгэж байсан Чингис шар айраг компанийг 2024 онд хөндлөнгийн үнэлгээний байгууллагаар дахин үнэлгээ хийлгэсэн бөгөөд үүний үр дүнд ₮19.5 тэрбумын үнэлгээний олз үүссэн. Иймд тухайн ₮48.4 тэрбумын цэвэр ашгийн ₮19.5 тэрбум нэг удаагийн /non reccuring/ олз бол үлдсэн ₮28.9 тэрбум нь үндсэн үйл ажиллагаанаас бүрдсэн цэвэр ашиг юм.

Мөн цэвэр ашгаас гадна компанийн бүх цэвэр мөнгөн гүйлгээ 2023 онд хасахтай байсан бол 2024 оны хувьд 7.45 тэрбумын эерэг утгатай гарсан төдийгүй үүн дотроос компанийн үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээ 60.91 тэрбум байгаа нь маш сайн үзүүлэлт юм.

Дээрх тоон үзүүлэлтүүдээс харахад тус компани 2024 оны хувьд маш сайн ажилласан байгаа бөгөөд уг үзүүлэлтээ 2025 онд хадгалж чадвал хувьцааны ханш компанийн үнэлгээ ч дагаад өсөх боломжтой байна.

Хэрэв та хувьцааны арилжаанд орох бол ... ↓

Image