Хөрөнгийн зах зээл
2 min read
АРД КРЕДИТ ББСБ ХК /ADB/ 2024 оны жилийн эцсийн тайлангаа танилцууллаа.
АРД КРЕДИТ ББСБ ХК /ADB/ 2024 оны жилийн эцсийн тайлангаа танилцууллаа.

2024 онд 3.6 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь өмнөх оноос 33.3%-иар өссөн бол нийт хөрөнгийн хэмжээ 109.3 тэрбум төгрөгт хүрч 52.8%-иар өслөө.

Image

Зээлийн багц 70.3 тэрбум төгрөгт хүрч өмнөх оноос 41.7%-иар нэмэгдсэн байна.

Финтек зээлийн хувьд зээл олголт өмнөх оноос 65.0%-иар нэмэгдэж 115.4 тэрбум төгрөгт хүрчээ.

Зээлийн багцын дийлэнх буюу 58.0%-ийг онлайн зээл эзэлж байна.

Image

Хувьцааны ханш 2024 онд 3.2%-иар буурсан ч компанийн үнэлгээ 42.2 тэрбумд хүрч 25.7%-иар өмнөх оны үеэс өссөн байна.

Учир нь гэвэл тус онд компани … төгрөгийн нэмэлт хувьцаа гаргасантай холбоотой юм.

Image

Компаний 2024 онцлох үйл ажиллагаа

Онлайн зээлийн шинэчилсэн нөхцөл нэвтрүүлж зээлийн гэрээг цахим буюу Ард Апп-р байгуулах боломжтой болж бусад банкны карт холбох боломжтой болсон.

ББСБ-ын салбарын анхны дебит картыг хэрэглээнд нэвтрүүллээ.

Хамгийн бага хүүтэй Альфа зээлийг хэрэглээнд нэвтрүүллээ.

FPO 8.9 тэрбум төгрөгийн нэмэлт хувьцаа, 13.5 тэрбум төгрөгийн нээлттэй бонд амжилттай гаргав.

Төлөвлөгөө:

Тус компани нь 2024 ондоо бүрэн дижитал хэлбэрт шилжсэн учраас Ард Апп-ын хөгжүүлэлт идэвхжүүлэлтээ илүү нэмэгдүүлэн цахимаар харилцагчдадаа бүтээгдэхүүн үйлчилгээгээ авах боломжоор хангаж Монгол шуудан ХК-тай хамтарч ажиллах төлөвлөгөөтэй байгаа ба ингэснээр хөдөө орон нутаг руу илүү хүрч ажиллана хэмээн тайлагналаа.

Санхүүгийн тоон үзүүлэлтийн хувьд цэвэр ашгаа 3.6 тэрбумаас 7.0 тэрбум хүртэл нэмэгдүүлэн, нийт хөрөнгөө 143.7 тэрбумд хүргэж 31.4 хувиар нэмэгдүүлэн ажиллах төлөвлөгөөтэй байна.

Харин зээлийн багцаа 110.0 тэрбум төгрөгт хүргэж ажиллана хэмээн мэдэгдсэн бол эздийн өмчөө 37.9 тэрбум төгрөгт хүргэж 16.2%-иар нэмэгдүүлэн ажиллахаа онцоллоо.

Image
Image