Хөрөнгийн зах зээл
3 min read
Монгол Улсын Бондын Зах Зээл 2024 онд.
Монгол Улсын Бондын Зах Зээл 2024 онд.

Монгол Улсын бондын зах зээл 2024 онд онцгой анхаарал татаж, эдийн засгийн тогтвортой байдал болон аж ахуй нэгж байгууллагуудын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, олон улсын зах зээлд амжилттай өрсөлдсөн жил боллоо.

Засгийн газрын болон ААН байгууллагын бонд Засгийн газар 2024 онд төлөгдсөн“Хуралдай” бондын 57 хувийг буцаан худалдан авч, үлдсэн хувийг бондын эх үүсвэрээр санхүүжүүлэхээр шинэ бонд олон улсын зах зээлд амжилттай гаргасан ба 2026-2029 онд хугацаа нь дуусах 3 бондтой боллоо. Ингэснээр 2026 он хүртэл гадаад валютын нөөцөө хадгалах, Монгол Улсын төсвийн алдагдлыг бууруулах, санхүүгийн хувьд эрсдэлгүй орчин бүрдүүлэх зорилготой байв.

Хувийн хэвшил болон хөрөнгө оруулагч нар биржийн бус зах зээлийн давуу тал, боломжийн талаар илүү мэдээлэлтэй болж, тус зах зээлийн арилжааны идэвхи нэмэгдсэн жил боллоо. Тухайлбал 2024 онд нийт 95 үнэт цаас гаргагчийн 131 өрийн хэрэгсэл бүртгэгдэж, 1.7 их наяд төгрөгийг амжилттай татан төвлөрүүлсэн байна. Энэ нь өмнөх онтой харьцуулахад үнэт цаас гаргагчийн тоо 51 хувиар, татан төвлөрүүлсэн дүн 101.3 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм. Нэг талаар хөрөнгийн зах зээлийн бүтээгдэхүүн нэмэгдэж байгаа нь иргэд хөрөнгө оруулалтын талаар ойлголттой болж, идэвхи оролцоо нэмэгдсэнээр, Монголчууд хөрөнгө оруулалтын соёлд нэвчиж байна.

Image

Эх сурвалж: "МҮЦАЭХ, 2024 оны үйл ажиллагааны тайлан"

Хэрэв та хөрөнгө оруулалт, бонд, хувьцааны талаар сонирхож, мэдээлэл авахыг хүсвэл "Апекс Капитал ҮЦК" ХХК-тай холбогдон мэдээлэл, зөвлөгөө авах боломжтой ба бид таныг өсөн нэмэгдэж буй хөрөнгийн зах зээлд хөл нийлүүлэн алхуулахад үргэлж нээлттэй байх болно.

Монголын Хөрөнгийн бирж ХК болон Улаанбаатар Үнэт Цаасны бирж ХК дээр 2024 онд нийт 9 нээлттэй өрийн хэрэгсэл бүртгэгдэж, төгрөгийн 133.5 тэрбум төгрөг, ам.долларын 40 сая ам.долларыг амжилттай татан төвлөрүүлжээ. 2024 онд бүртгэгдсэн нээлттэй бондуудын хувьд 12-36 сарын хугацаатай, 10-18.5 хувийн хүүтэй бүртгэгдсэн.

Орон нутгийн засаг захиргааны бонд Орон нутгийн засаг захиргаануудаас гаргасан бондууд ч гэсэн бүтээмж өндөртэй байлаа. Тухайлбал, Улаанбаатар хот 2024 оны 4-р сард 500 тэрбум төгрөгийн "Улаанбаатар бонд"-ыг гаргаж, төв зам засварлах, нийтийн тээврийн хөлдөлт багасгах, боловсрол, эрүүл мэндийн салбаруудыг дэмжих төсөлд хөрөнгө оруулсан. Энэ нь орон нутгийн дэд бүтцийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд хотын хөгжилд эерэг нөлөө үзүүлжээ.

Нийт арилжааны 58 хувийг эзэлсэн бондын зах зээл

Дээр дурдсанчлан бондын ах зээлийн хувьд 2024 онд өндөр амжилт үзүүлсэн түүхэн жил боллоо. Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 3-р улирлын үнэт цаасны зах зээлийн салбарын тайланд нийт арилжааны 58.44 хувь нь өрийн хэрэгслийн арилжаа явсан ба энэ нь өмнөх оноос 43.6 нэгж хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм. Бондын зах зээл 2025-2026 онд өсөлтийн хурдаа хадгалахаар байгаа зохицуулагч байгуулагуудын зүгээс хууль, журамд өөрчлөлт оруулж хөрөнгө оруулагч, үнэт цаас гаргагч нарт илүү таатай орчин бий болгосоор байгаа нь Монгол Улс олон улсын хөрөнгийн зах зээлд өрсөлдөх боломжийг улам бүр нээхээр байна.

Image