
Монгол Шуудан ХК 2024 оны 4-р улирлын санхүүгийн тайлан болон үйл ажиллагааны онцлох ажлаа танилцууллаа.

Монгол шуудан ХК нь 2024 онд нийт ₮23.8 тэрбумын борлуулалтын орлого олсон нь 2022 оноос 29%, өмнөх оноос 23%-р өссөн үзүүлэлт болжээ.
Харин 2024 онд ₮136 саяын цэвэр ашигтай ажилсан нь өмнөх оноос 93% буурсан үзүүлэлт болжээ. 2023 онд цэвэр ашиг өндөр хувиар нэмэгдсэн нь Рублийн ханш унаснаас үүдэн ханшийн зөрүүнээс их хэмжээний ашиг хийж байсантай холбоотой юм.

Нийт хөрөнгө 2024 онд ₮37 тэрбум хүрсэн нь 2022 оноос хойш 15% буурсан үзүүлэлт болсон ба гол шалтгаан нь улс хоорондын тооцооноос шалтгаалан мөнгөн хөрөнгийн дүн буурсантай холбоотой хэмээн тайлбарлажээ.
Харин өр төлбөрийн хэмжээ 2024 онд ₮11.4 тэрбум хүрсэн нь 2022 оноос 38% буурсан үзүүлэлт болсон ба өр төлбөрийн дийлэнх хувийг улс хоорондын тооцоо эзлэж байна. Урт хугацааны өр төлбөр Монгол Шуудан ХК-с огт хийгдээгүй ба нийт өр төлбөрийн бүх хувийг богино хугацаат өр төлбөр эзлэж байна.

Үнэ ашгийн харьцаа 2024 онд 578.4x хүрч өмнөх оноос 1245% өссөн байгаа нь 2023 оны цэвэр ашгийн хэмжээ үндсэн бус үйл ажиллагааны орлогоос хамааран ₮1.9 тэрбум хүртэл өссөнтөй холбоотой юм. /Энэхүү харьцаа үзүүлэлт нь бага байх тусам хувьцааны ханш хямдаар үнэлэгдэж байна гэдгийг харуулдаг/
Харин үнэ дансны харьцаа 2024 онд 3.1x буюу өмнөх онтой харьцуулахад тогтвортой гарчээ. Эздийн өмчийн хэмжээ 2024 онд өмнөх оноос харьцангуй бага хэмжээгээр буурсантай холбоотойгоор үнэ дансны харьцаа төдийлөн өөрчлөгдөөгүй байна.

Монгол шуудан ХК-н 95.87%-г Топ 5 хувьцаа эзэмшигчид эзэмшдэг ба хамгийн том хувьцаа эзэмшигчид Төр - Засгийн газар нийт 66%, Ардын тэтгэврийн данс ХХК 14% тус тус эзэмшдэг бол бусад иргэн, аж ахуйн нэгжүүд нийт 4.13%-г эзэмшиж байна.

2023 оны хувьцааны хаалтын ханш ₮839.9 байсан бол 2024 оны хаалтын ханш ₮790 хүрч 6%-н уналтыг үзүүлжээ.
Монгол шуудан ХК-ны 2025 оны үндсэн зорилт
Хэрэглэгч төвтэй үйлчилгээний шинэчлэлийн хүрээнд Call center болон website-г шинэчлэх, AI chatbot нэвтрүүлэх мөн Track Trace үйлчилгээг шинэчлэх зорилтот ажлыг энэ ондоо хийхээр төлөвлөжээ.
Хүчин чадал, бүтээмжийг нэмэгдүүлэх хүрээнд ялган боловсруулах процессыг автоматжуулан хүчин чадлыг 5 дахин нэмэх, машинтай хүргэлтийн тоог нэмэгдүүлэн нэг ажилтны бүтээмжийг 69% нэмэгдүүлэх төлөвлөгөөг бий болгожээ.
Цахим шилжилт эрчимжүүлэх, инновац нэвтрүүлэх хүрээнд дроны хүргэлтийн туршилтыг эхлүүлэх, бүх сумдад POS нэвтрүүлэлт хийх, гадаад дотоодын цахим худалдааны платформтой API холболт хийх зэргийг 2025 оны үндсэн зорилтдоо хавсаргасан ба үүний үр дүнд сумын түвшинд төрийн болон хувийн хэвшлийн цахим үйлчилгээг үзүүлэх боломж бүрдэх болно.