
Мишээл сити төсөл амжилттай хэрэгжиж байна
“Апекс капитал ҮЦК” нь Үндэсний үйлдвэрлэлээ хамтдаа санхүүжүүлье уриа дор томоохон үйлдвэрлэгч, бүтээн байгуулалтын санхүүжилтад амжилттай ажилласны нэг нь Мишээл сити төсөл билээ. Уг төслийн томоохон бүтээн байгуулалтын ажлууд дууссан бөгөөд Танд Хот доторх Хотыг танилцуулъя.
Мишээл сити
Монгол Улсад анх удаа Сингапурын “Төвлөрөл” концепцийг загвар болгон харилцан бусад төвүүдээ дэмжих дэд төслүүдээс бүрдсэн “Мишээл Сити” томоохон цогцолбор төслийг нарийн төлөвлөгөө, уялдаа, шат дараалалтайгаар бүтээн байгуулж байна.
Мишээл групп нь Тавилгын их дэлгүүр, Барилгын материалын их дэлгүүр, Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төв, Байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэн зэрэг томоохон бүтээн байгуулалтуудыг амжилттай хэрэгжүүлсэн. Үүний дараагаар Мишээл Резиденс орон сууц, Эрүүл мэнд, боловсролын төв, Оффисын цамхаг, Литтл Венец их дэлгүүр зэрэг шинэ төслүүдийн бүтээн байгуулалтын ажил дуусах шатандаа орж, нийт 15 дэд төвийг нэг дор төвлөрүүлэх томоохон төлөвлөгөө амжилттай хэрэгжиж байна. Энэ нь хотын хөгжлийг шинэ шатанд гаргаж, орчин үеийн цогцолбор төвийг бүрдүүлэх чухал алхам юм.

Төслийн явц ба үр дүн
Мишээл Резиденс нь 5 блок бүхий 251 айлын бизнес зэрэглэлийн орон сууцны төсөл юм. 5 блокоос 4 блок нь 16 давхар бол 1 блок 5 давхар 300 гаруй автомашины дулаан зогсоолтой. Тус төсөл 2024 оны 3 дугаар улиралд ашиглалтад орсон ба нийт орон сууцны борлуулалт 95 хувьтай байна.

Мишээл Лайфстайл нь 3 ихэр цамхаг болох тус бүр 20 давхар М1,2,3 буюу эрүүл мэнд, боловсрол болон оффисын барилга юм. Тус гурван цамхгийг Little Venice их дэлгүүр холбосон байхаар шийдэлтэй.

М1 буюу Эрүүл мэндийн цамхаг: Эрүүл мэндийн салбарын байгууллагуудад чиглэсэн. Бүх төрлийн анхан шатны оношилогооны байгууллагууд, клиникүүд, болон эмчилгээ үзлэг, уламжлалт эмчилгээ, спа, бариа засал зэрэг эрүүл мэндийн бүхий л байгууллагуудыг төвлөрүүлж хэрэглэгчдэд үйлчилнэ.
М2 буюу Боловсролын цамхаг: 3 цамхгийн дунд байрлах М2 цамхагт бүх шатны боловсролын салбарын байгууллагууд төвлөрч үйл ажиллагаа явуулна. Үүнд: сургуулийн өмнөх боловсрол, урлагийн сургууль, бизнесийн сургууль, гадаад хэлний сургууль, хувь хүний хөгжлийн байгууллагууд, сургуулиас гадуурх бүх төрлийн сургалтууд, номын сан байрлана.
М3 буюу Оффисын цамхаг: Албан байгууллагуудад санал болгох оффисын талбай нь орчин үеийн дэвшилтэт техник, технологиор тоноглогдсон байх бөгөөд дотоодын болон олон улсын хурал цуглаан, уулзалт семинар зохион байгуулах таатай нөхцөлийг бүрдүүлсэн.
Брэнд хувцасны их дэлгүүр: Little Venice “Мишээл Лайф Стайл”-ийн 1 давхарт дэлхийн 1000 гаруй брэндийг нэг дор төвлөрүүлсэн худалдаа, үйлчилгээний төв байрлаж байна.
Өнөөдрийн байдлаар Эрүүл мэнд, Боловсролын цамхагууд болон Little Venice их дэлгүүрийн үйл ажиллагаа эхэлсэн болохыг дуулгахад таатай байна
Дараагийн бүтээн байгуулалт юу байх бол...
Мишээл Сити нь зөвхөн барилга байгууламж бус, Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулахуйц шинэ жишиг болох бөгөөд олон улсын түвшний хот төлөвлөлт, дэд бүтцийн хөгжлийг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа билээ.
Цаашид тус төсөл улам өргөжиж, орчин үеийн инновац, ухаалаг технологи бүхий барилга байгууламж, байгаль орчинд ээлтэй шийдлүүдийг нэвтрүүлснээр Монголын хамгийн том цогцолбор төв болон хөгжих зорилготой.
Мөн ойрын хугацаанд Монголын хамгийн том "Хүүхдийн ертөнц" тоглоомын төвийг ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа ба гэр бүлээрээ цагийг өнгөрөөх боломжтой, тав тухтай газар бий болох гэж байна.
Мишээл Сити төслийн ахлах Ц.Будхүү: Ийм том хэмжээний төслийг зөвхөн борлуулалт эсвэл өөрсдөөсөө гарган хэрэгжүүлэх боломжгүй. Тиймээс бид олон төрлийн санхүүжилтийн хэрэгслүүдийг ашиглах нь хамгийн зөв шийдэл гэж үзэж, "Апекс капитал ҮЦК"-ийг сонгож, хамтран ажиллаж эхэлсэн.
Үүний үр дүнд төслийн өгөөжийг хөрөнгө оруулагчдад хүртээх замаар бүтээн байгуулалтаа төлөвлөгөөний дагуу ашиглалтад оруулж чадлаа.
Таны хөрөнгө оруулалтын үнэ цэн ХӨГЖИЛ ДЭВШЛИЙН ШИНЭ ТӨВ БОЛОН СҮНДЭРЛЭЛЭЭ. Бидэнд итгэж, хөрөнгө оруулалт хийсэн ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАДАА ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ.