Хувьцаа эзэмшигчдийн хурал
2 min read
Мандал ирээдүйн өсөлт сангийн нэгж эрх эзэмшигчдийн хурлаар юу болж өнгөрөв?

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГҮЙЦЭТГЭЛ

Нийт хөрөнгө 2022 оны 12-р сарын 31-ний байдлаар 5.7 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 55.7 тэрбум төгрөгт хүрсэн байна.

Цэвэр хөрөнгийн үнэ цэнНэгж эрхийн цэвэр хөрөнгийн үнэ цэнНэгж эрхийн ханш /2023.04.25/
55.7 тэрбум ₮1,114₮840₮

Нэгж эрхийн үнэ цэн 1,114 төгрөгтэй байгаа бол МХБ дээрх 2023.04.25-ны байдлаар ханш 840 төгрөгтэй арилжаалагдаж байна.

САНГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАГЦ

Хувьцаа

Одоогийн байдлаар сан Голомт, Төр, Хаан гэсэн 3 банкны IPO-д оролцсон. Дээрх багц нь 2022/12/31-ны байдлаар тул Хаан банкинд оролцсон дүн багтаагүй болно. Мөн банкны IPO-оос гадна АПУ ХК-ийн хувьцаанд мөн хөрөнгө оруулаад байгаа юм.

ХБҮЦ

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас нийт багцын 13.1 хувийг эзэлж байгаа бөгөөд үүнд Бэрс финанс, Омни актив, Симпл ХБҮЦ

Компанийн бонд

Инвескор бонд, Лэнд бонд

Засгийн газрын бонд

Ханшийн эрсдэлээс сэргийлж ам.долларын Хуралдай бондод хөрөнгө оруулаад байгаа ажээ.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ӨГӨӨЖИЙН ГҮЙЦЭТГЭЛ

Сан нь 2022 оны 2 дугаар улиралд Засгийн газрын "Хуралдай" бондод хөрөнгө оруулалт хийсэн ба тус хөрөнгө оруулалт нь 20.9 хувийн өгөөжийн гүйцэтгэлтэй байна.

2022 оны тайлант жилд системийн нөлөө бүхий банк болох Төрийн банк болон Голомт банкны IPO-д оролцож хувьцаа эзэмшигч болсон билээ. Хөрөнгө оруулалтын хугацаанд Төрийн банкны хувьцаа 9.9 хувь, Голомт банкны хувьцаа -1.3 хувийн өгөөжтэй байна.

“АПУ” ХК-ийн хувьцаанд 2022 оны 3 дугаар улиралд хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд тус хөрөнгө оруулалт нь 16.8 хувийн өгөөжийн гүйцэтгэлтэй гарчээ.

САНГИЙН ИРЭЭДҮЙН ЦЭВЭР ХӨРӨНГИЙН ҮНЭ ЦЭН

2021202220262031
1,000₮1,114₮2,180₮4,079₮

Сангийн өгөөж 10 жилд 308%-тай байх бөгөөд сангийн танилцуулгад дурдсаны дагуу 2026 онд нэгж эрхийн үнэ цэнийг 2,180 төгрөгт цаашлаад 2031 он гэхэд ₮4,079 төгрөгт хүргэх төлөвлөгөөний дагуу ажиллаж байгаа талаар сангийн менежер Г.Ганзориг дурдлаа.

ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛД ӨӨРЧЛӨЛТ ОРОВ

Хурлаар сангийн жилийн тайланг батлах, ТУЗ-ын дүгнэлтийг батлах, зэргээс гадна ТУЗ-д өөрчлөлт орох талаар хэлэлцсэн. 2022 оны 10-р сард гаргасан журмын дагуу Сан болон менежментийн компанийн ТУЗ-д зэрэг суух боломжгүй тул сангийн ТУЗ-ын дарга Ө.Ганзоригийг болон ердийн гишүүн Р.Даваадаш нарыг бүрэн эрхийг хугацаанаас өмнө дуусгавар болгож оронд нь Р.Амаржаргал болон Г.Батзориг нар сонгогдсон байна.

Хурлын төгсгөлд ТУЗ-ын дарга Ө.Ганзориг сангийн ТУЗ-аас гарч байгаа хэдий ч сангийн үйл ажиллагаанаас холдохгүй, оролцоо багасахгүй менежментийн компаниар дамжуулан үйл ажиллагаатай үргэлж ойрхон байх талаар хөрөнгө оруулагчдад дахин сануулж хурал өндөрлөлөө.