Долоо хоног тутмын Макро эдийн засгийн тойм мэдээг харилцагч та бүхэндээ доорх сэдвийн хүрээнд бэлтгэн хүргэж байна.
Энэ 7 хоногийн хувьд:
• Ам.долларын ханш суларч буй шалтгаан
• АНУ-ын зохицуулагч байгууллагуудын тусгаар байдал алдагдах эрсдэл бий болж буй талаар
• Шинжээчид хэдж фандуудад ямар зөвөлгөө өгч буй талаар
Дээрх графикт АНУ-ын 10 жилийн хугацаатай засгийн газрын бондын өгөөж (бүдэг цэнхэр) болон DXY буюу тод цэнхэр нь АНУ-ын долларын индекс-ийг харуулсан байна. Энэ индекс нь АНУ-ын долларын гүйцэтгэлийг олон улсын томоохон валютуудтай харьцуулсан хэмжүүр юм.
📊 DXY юуг хэмждэг вэ?
DXY нь ам.долларын-ын үнэ цэнийг 6 гол валюттай харьцуулж хэмждэг.
Үүнд:
• Евро (EUR) – 57.6% (хамгийн их нөлөөтэй)
• Японы иен (JPY) – 13.6%
• Их Британийн фунт стерлинг (GBP) – 11.9%
• Канад доллар (CAD) – 9.1%
• Шведийн крон (SEK) – 4.2%
• Швейцарийн франк (CHF) – 3.6%
🧮 DXY хэрхэн тооцогддог вэ?
DXY нь тухайн валютуудтай харьцах харьцааны жингийн нийлбэрээр тооцогддог. Өөрөөр хэлбэл, хэрвээ DXY өсвөл USD бусад гол валютуудтай харьцуулахад чангарах, буурвал сулрах хандлагатай байна гэсэн үг юм.
💡 DXY-г юунд ашигладаг вэ?
• Хөрөнгө оруулагчид, төв банкууд болон форекс трейдэрүүд DXY-г валютын зах зээлийн чиг хандлагыг ойлгоход ашигладаг.
• Мөн алт, газрын тос, биткойн зэрэг бусад хөрөнгийн үнэд DXY нөлөөлдөг – доллар сулрахад эдгээрийн үнэ өсөх хандлагатай байдаг.
Дэээрх графикаас харахад эдгээр зүйлүүд ажиглагдаж байна:
• Ам.доллар бусад гол валютуудтай харьцуулахад сулрах хандлагатай байна. Энэ нь АНУ-ын дотоод бодлого тодорхой бус, эмх замбараагүй байдалтай байгааг харуулж байна.
• Бодлого боловсруулагчдын шийдвэр нь хөгжиж буй орнуудын (EM) шинж чанартай болж, хөрөнгө оруулагчид ам.доллар сулрах эрсдэлээс хамгаалах хэрэгтэй болжээ.
• Бүтээгдэхүүн хоорондын уялдаа холбоо, корреляци алдагдсан тул итгэлтэйгээр арилжаа хийхэд төвөгтэй болсон.
Дэлхийн санхүү, эдийн засгийн тодорхойгүй байдал, ам.долларын уналт, АНУ-ын дотоод бодлогын тогтворгүй байдал, Холбооны Нөөцийн Сангийн бие даасан байдал алдагдаж буй байдал зэрэг нь хөрөнгө оруулагчдыг уламжлалт, найдвартай хөрөнгө болох алт руу хандахад хүргэж байна. Үүний зэрэгцээ инфляцийн эсрэг хамгаалалт, мөнгөний үнэгүйдлээс хамгаалах хэрэгсэл болгон алтны эрэлтийг нэмэгдүүлж байгаа нь ханшийг өсгөх гол хүчин зүйл боллоо. Ялангуяа геополитикийн хурцадмал байдал, дэлхийн худалдааны маргаан зэрэг нь эрсдэлийг нэмэгдүүлж алтны үнэ цэнийг улам тодотгож байна.Өнгөрсөн долоо хоногоос хойш алтны ханш 10 гаруй хувь өсөөд байна.
Зах зээл одоо дахин эрсдэлтэй алхам хийхэд бэлэн болж байж магадгүй гэж зарим шинжээчид үзэж байна. Ам.доллар валютын нөөц бүрдүүлэгч үндсэн валют шиг биш хөгжиж буй орны валют шиг сулрах хандлагатай байгаа нь хөрөнгө оруулагчдыг алт, Биткойн зэрэг “долларын үнэгүйдлээс хамгаалах” хөрөнгө рүү чиглүүлж байна. Доналд Трамп ХНС-ийн удирдлагыг Ерөнхийлөгчийн хяналтад оруулах эрх зүйн алхмууд хийж эхлээд байгаа ч зах зээлд бүрэн нөлөө нь орж ирээгүй байгаа. Энэ нь долларыг идэвхтэй "шортлох" буюу уналтаас ашиг хүртэх боломж гэж үзэхэд хүргэж байна.
"10 Year Real Rates" гэдэг нь АНУ-ын 10 жилийн хугацаатай засгийн бондын өгөөжөөс инфляцийн нөлөөг хассан, тухайн хугацаанд бодитоор хэдэн хувь ашиг олж байгааг илэрхийлдэг хувь хэмжээ юм. Дээрх графикт тус хувийг алтны ханштай харьцуулсан байна. Үүнээс харахад Украйны дайнаас хойш энэ хоёр графикийн уялдаа холбоо алдагдсан байгааг харж болно.
Иймд шинжээчид доорх зөвлөгөөг хөрөнгө оруулагчдад өгч байна:
• АНУ-ын урт хугацаатай засгийн бондыг зарах
• АНУ-ын дунд болон богино хугацаатай засгийн бондыг авах
• Ам.долларыг зарах (шортлох)
• Алт авах
• Биткойн авах
• Европын хувьцаа тэр дундаа Технологийн салбарын хувьцаануудыг авах