Бид 7 хоног бүр цувралаар танилцуулах Макро эдийн засгийн тоон үзүүлэлтүүдэд суурилсан эдийн засгийн нийт гүйцэтгэл, төлөв байдал болон үйл ажиллагааны чухал чанарыг агуулсан мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байхаар боллоо.
Энэ 7 хоногийн хувьд:
• Хөдөлмөрийн зах зээлийн тоон үзүүлэлт
• Түүхий эдийн нөөц худалдан авалт
• АНУ-н инфялци бодит Бондын өгөөжийн хамаарал
Хөдөлмөрийн зах зээлийн сулралт цаашид ч үргэлжлэнэ.
"Challenger data"
Гэдэг нь АНУ-ын Challenger, Gray & Christmas хэмээх хүний нөөцийн зөвлөгөө өгдөг компанийн гаргадаг ажлаас чөлөөлөгдөх (layoffs) болон ажлын байранд гарсан өөрчлөлтийн тухай сар тутмын тайланг хэлдэг.
Энэхүү дата нь юу харуулдаг вэ?
• Хичнээн ажилтныг ажлаас халсан, цомхотгосон талаарх мэдээлэл өгдөг. • Хамгийн их цомхотгол хийж буй салбарууд, компаниудын нэр ордог. • Ажлын байранд урьдчилсан сэрэмжлүүлэг өгдөг — хэрэв ажлаас халагдах тоо их байвал, ирээдүйд ажил олголт муудах шинж тэмдэг гэж үздэг.
"NFP"
Гэдэг нь Non-Farm Payrolls буюу Хөдөө аж ахуйн бус салбарын ажлын байрны өөрчлөлтийг харуулдаг эдийн засгийн маш чухал үзүүлэлт юм. АНУ-ын Хөдөлмөрийн Яамнаас сар бүр гаргадаг тайлан бөгөөд эдийн засгийн эрүүл мэнд, хөдөлмөрийн зах зээлийн чиг хандлагыг харуулдаг.
Дээрх чартаас харахад: • Цомхотгол ихэссэн • Шинэ ажлын байрны зар багассан байна Энэ нь эдийн засаг сэргэлт удааширч, ажил эрхлэлт өсөхгүй байгаагийн дохио юм. “Challenger-ийн дата нь маш хүчтэй унаснаар ажлын байранд сул өсөлт гарахыг харуулж байна.”
"Захиалга ба нөөцийн харьцаа (orders-to-inventory ratio) нь үнийг 3 сарын өмнө урьдчилан харуулдаг."
ISM Prices Paid" гэдэг нь АНУ-ын Institute for Supply Management (ISM) байгууллагын гаргадаг үйлдвэрлэлийн салбарын орц материалын үнийн индекс юм.
• Энэ индекс нь үйлдвэрлэгч компаниудаас асуулга авч, тэдгээр нь орц материал (input)-ын үнэ өссөн үү, буурсан уу гэдгийг илэрхийлдэг.
• Холбооны нөөцийн сан (Fed) үүнийг мөнгөний бодлогын шийдвэр гаргахад анхааралтай хардаг.
• Үнийн өсөлт үйлдвэрлэлийн өртөг, улмаар хэрэглэгчийн инфляцид шууд нөлөөлдөг.
ISM Orders to Inventories (RHS) гэдэг нь: Шинэ захиалга болон нөөцийн түвшний харьцаа. Үйлдвэрлэл, нийлүүлэлтийн тэнцвэр болон ирээдүйн үйлдвэрлэлийн эрэлт ямар байхыг харуулдаг.
Яагаад энэ харьцаа чухал вэ?
• Харьцаа өндөр байвал:
Шинэ захиалга их → Эрэлт нэмэгдэж байна → Ирээдүйд үнэ өсөх магадлалтай.
• Харьцаа бага байвал:
Захиалга сул, нөөц их → Эрэлт буурч байна → Үнэ буурах хандлагатай.
Тарифын өмнө урьдчилан бараа бүтээгдэхүүн (front-running) татаж, их хэмжээний нөөц бараа хуримтлагдсан, харин одоогийн байдлаар захиалгын тоо буурч байна. Энэ нь хиймэл бууралт мэт харагдаж болох ч, үнэ ханшид хүчтэй нөлөөлж түүхий эдийн үнэ огцом буурах нөхцлийг бүрдүүлж байна.
Бондын өгөөж огцом буурч байна
Truflation RHS
• Truflation индекс нь өндөр давтамжтай өгөгдөл (жишээ нь, өдөр бүр шинэчлэгддэг) ашиглан инфляцийг үнэлдэг.
• Truflation бол инфляцийн индексийг тооцоолох шинэлэг арга зам бөгөөд, энэ нь анхны инфляцийн хэмжилтүүдтэй харьцуулбал илүү бодитой гэж тооцогддог.
• Truflation нь урьдчилан мэдэгдэхүйц, шууд бодит мэдээлэл дээр тулгуурласан байдаг учраас стандарт инфляцийн хэмжилтүүдээс илүү хурдан, бодит хугацаанд эдийн засгийн нөхцөл байдлыг ойлгоход тусалдаг.
Бондын өгөөж (bond yields) маш хурдтайгаар өндөр түвшнээсээ бууж байна.Үүнээс үзэхэд бондын өгөөж ойрын хугацаанд дараах 50–75 суурь пунктээр (0.50%–0.75%) буурах магадлалтай.
Том зургаараа:
• Энэ нь бодлого төсвийн алдагдлыг багасгах томоохон алхам байж мэднэ.
• Энэ жил их хэмжээний өр дахин санхүүжих шаардлагатай —→ Боломжит хамгийн бага өгөөжтэй нөхцөлд санхүүжүүлэхийг илүүд үзэж байна. Хөрөнгө оруулалтын санаа:
• Тарифтай үед “fixed income” (бонд гэх мэт) худалдаж авах нь логикоор зөрчилдөж буй мэт боловч: → Эрсдэл/ашгийн харьцаа боломжийн хэвээр байна.
• Харин ам.долларын эсрэг (USD short) байр суурь авах нь одоо: → санхүүгийн урсгал, хөрвөх чадварын нөхцөлөөс шалтгаалан тааруу санаа байж магадгүй
Дүгнэлт
Ган болон хөнгөнцагааны тарифтай холбоотойгоор их хэмжээний эрэлтйиг бий болгож үнийг хөөрөгдүүлсэн байж магадгүй тул энэхүү төрлийн бүтээгдэхүүнд хөрөнгө оруулалт хийх гэж байгаа бол азнах хэрэгтэй. Ам.долларын бондын өгөөж буурсан ч зах зээл тогтворгүй байгаа энэ цаг үед эрсдэлгүйгээр өгөөжийг бага түвшинд байлгах боломжтой ганц хөрөнгө оруулалт юм. Иймээс богино хугацаанд бондод хөрөнгө оруулалт хийх зүйтэй байна. Хөдөлмөрийн зах зээл суларч буйтай холбоотойгоор иргэдийн худалдан авах чадвар багасаж үүнийг дагаад инфяци буурах хандлагатай байгаа тул төв банкны зүгээс удахгүй хүүгээ буулгах магадлал маш өндөр болж байна.