
Өнгөрсөн долоо хоногт макро эдийн засаг болон хөрөнгийн зах зээлд болж өнгөрсөн сонирхолтой үйл явдлуудаас доорх 3 сэдвийг онцолж байна
-
Худалдааны дайны асуудал намжиж эхэллээ. Үүнээс хэн хожив?
-
Ойрын ирээдүйн инфляцын төсөөлөл 🧐
-
Томоохон хөрөнгө оруулагчид Европыг сонгож байна 👀

2025 оны 5-р сарын үзүүлэлтээр 2020 оны 4-р сараас хойш Nasdaq индексийн өгөөж нь урт хугацааны бондын өгөөжтэй харьцуулахад хамгийн өндөр өгөөжийн түвшиндээ хүрчээ.
1. Худалдааны дайн намжиж эхэллээ. Үүнээс хэн хожив?
Өнөөгийн олон улсын макро эдийн засгийн хүрээнд худалдааны дайн болон тарифын асуудлууд дахин дахин сөхөгдсөөр байгаа ч АНУ-ын зүгээс зарим улс орнуудтай хэлэлцээр хийх, зарим тарифын хэрэгжүүлэх хугацааг хойшлуулах зэрэг алхмууд хийсэн нь худалдааны тодорхойгүй байдлын индекс өнгөрсөн сард бууралттай байлаа.

Bloomberg Economics-ийн Глобал худалдааны бодлогын тодорхойгүй байдлыг хэмждэг индексээс харахад 5-р сарын байдлаар 4 сартай харьцуулахад буурсан үзүүлэлттэй байгаа нь тарифын асуудал намжиж байгаа болон макро эдийн засаг тогтворжиж байгааг илтгэж байна.

АНУ-ын тарифын орлого нь өмнөх сартай харьцуулахад 2025 оны 5 сарын эхний 23 хоногт $22 тэрбумаар өссөн үзүүлэлттэй байгаа юм. Энэ нь зарим улсуудын тарифыг түр хугацаанд хойшлуулсан нь тооцогдсон бөгөөд хэрэв шинээр баталсан тарифыг бүхэлд нь хэрэгжүүлбэл $30 тэрбумын нэмэлт орлого сар бүр бий болох юм.
2. Инфляц ойрын ирээдүйд өсөх хандлагатай байна
АНУ-Хятадын тариф зарлагдсанаас хойш хэсэг хугацаанд инфляц харьцангуй бага байсан нь улс орнууд импортын барааны нөөцтэй байсантай холбоотой. Ийнхүү тухайн нөөц дуусаж шинээр нэмэгдсэн тариф 7 сараас хэрэгжиж эхлэх үед өндөр үнэтэй бараа бүтээгдэхүүнүүд зах зээлд дарамт учруулах хандлагатай байна.

Өнгөрсөн 3 болон 4 сарын байдлаар инфляц харьцангуй бага байсан бол богино хугацааны ирээдүйд өсөх хандлагатай байна.

Эдийн засгийн гэнэтийн өөрчлөлтүүдийн улмаас үүсч байгаа инфляцын түвшин Morgan Stanley-ийн индексүүд болон бондод хөрөнгө оруулалт хийдэг сангуудын өгөөжтэй ижил түвшинд хүрчээ. Үүний улмаас бонд болон индексийн хөрөнгө оруулалт нь ашигтай байхаа больж, харин хувьцааны зах зээлд хөрөнгө оруулах нь илүү оновчтой сонголт болох төлөвтэй байна.
3. Таваарын хөрөнгө оруулагчид юу гэж зөвлөв 👀
Сүүлийн үед жижиг хөрөнгө оруулагчид уналтыг ашиглан их хэмжээгээр хөрөнгө оруулалт хийж байгаа харин таваарын арилжааны зөвлөх(CTA: Commodity Trading Advisor)-үүд илүү болгоомжилсон байр суурьтай байгаа бөгөөд бонд руу хөрөнгөө байршуулах хандлагатай байна.

Таваарын арилжааны зөвлөхүүд АНУ-ын хувьцааг зарж, Европын хувьцаанд урт хугацаанд хөрөнгө оруулалтуудыг хийхийг илүүд үзэж байна. Мөн тэд зэсийг зарж, алтыг авах байр суурьтай байна.
Хэрэв 8 дугаар сар хүртэл олон улсын макро эдийн засаг сэргэх хандлага ажиглагдвал зах зээлийн тренд ч өөрчлөгдөн томоохон хөрөнгө оруулагчид АНУ-ын хөрөнгийн зах зээл рүү дахин хөрөнгөө байршуулах нь гарцаагүй бөгөөд зэсийн үнэ ч мөн алтны эсрэг эргээд өсөх нь тодорхой юм.

Дээрх графикт дүрсэлснээр зэсийн импортод 25%-ийн тариф ногдуулсантай холбоотой Америк (COMEX)-ийн бирж болон Лондон(LME)-ийн бирж дээр арилжаалагдаж байгаа зэсийн үнийн зөрүү 7.11%-д хүрлээ.
Шинжээчдийн үзэж буйгаар 25%-ийн тариф цаашдаа нэмэгдэж 6 сард Америкийн бирж дээр арилжаалагдаж байгаа зэсийн үнэ өсөх хандлагатай байна гэж таамаглаж байна.

Ураны ханш 2024 оны 1 сарын оргил үеэс тасралтгүй буурч байсан юм. Тэгвэл Трампын засаг захиргаанаас импортын газрын тос, газ, уран, болон Оросын бусад бараа бүтээгдэхүүнүүдэд 500%-ийн тариф ногдуулах хуулийн төслийг өргөн барьсан. Өнгөрсөн долоо хоногт мөн уран болон түүнтэй холбоотой нийлүүлэлтийн сүлжээг эх орондоо(АНУ) бий болгох талаар дурдсан. Тэгвэл энэхүү геополитикийн хуваагдал нь томоохон хөрөнгө оруулалтын боломжийг бий болгож байгаа юм. Дээрх мэдээлэлүүд гарсны дараагаар АНУ-ын урантай холбоотой үйлдвэрлэл явуулдаг компаниудын хувьцаа өсөлттэй байна.