
Долоо хоног тутмын Макро эдийн засгийн тойм мэдээг харилцагч та бүхэндээ доорх сэдвийн хүрээнд бэлтгэн хүргэж байна.
Энэ 7 хоногийн хувьд:
• Японы урт хугацааны бондын зах зээлийн хөдөлгөөн
• Цөмийн эрчим хүч эргэн ирж байна
• Эдийн засгийн өсөлтийн төлөв ба эрэлт
Энэ долоо хоногийн онцлох чарт

Bitcoin-ны өгөөж болон урт хугацааны бондын өгөөжийн хамаарал цар тахлын үеэс хойш нэмэгдсээр байна.
1. Японы урт хугацааны бондын зах зээлийн хөдөлгөөн
Японы Төв Банк (Bank of Japan) хяналт сулрахын зэрэгцээ Японы бондын урт хугацааны өгөөж огцом өсөж, энэ нь АНУ, Герман, Франц зэрэг улсын бондын эрэлтэд шууд нөлөөлж байна.
График 1а. АНУ-н ЗГ бонд (USDT)-ын гадаад эрэлт буурч байна

Японы хөрөнгө оруулагчид валютын ханшийн эрсдэлтэй уялдуулан хөрөнгө оруулалт хийх тул II улиралд АНУ-ын Засгийн газрын үнэт цааснаас гарах чиг хандлага ажиглагдаж байна.
График 1б. Ам.долларын ханш үргэлжлэн унах төлөвтэй байна

Ам.долларын Азийн валюттай харьцах харьцаа эрчимтэй өөрчлөгдөж байгаа тул доллар сулрах хөдөлгөөн үргэлжилнэ гэж үзэж байна.
График 2. Ам.долларын ханшын уналт нь Bitcoin-ны хувьд сайн дохио болж байна.

2025 ондоо ам.долларын ханш уналттай, биткойны ханш өсөлттэй байх төлөвтэй байна.
2. Цөмийн эрчим хүч эргэн ирж байна
АНУ-ын засаг захиргаанаас цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжих тухай захирамж гаргах гэж байгаа нь зах зээлийн анхаарлыг татаж байна. Үүний араас цөмийн эрчим хүчтэй холбоотой салбарууд өсөж, нано цөмийн эрчим хүч 15%-иар ураны ETF 7%-иар өслөө.
Энэ нь шинэ реакторын зөвшөөрлийг хялбаршуулж, дотоодын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэх зорилготой бөгөөд Энэтхэг, Хятад, Оросоос хараат байдлыг бууруулахад чиглэж байна.
График 3. Нано цөмийн эрчим хүч уруудаж байна

Цөмийн эрчим хүч нь дата төвүүд, хиймэл оюун ухааны дэд бүтцийн эрчим хүчний хэрэгцээг хангахад чухал үүрэг гүйцэтгэх тул энэ салбарт хөрөнгө оруулалт нэмэгдэх төлөвтэй байна. Ийнхүү Nano Nuclear нь нэгдүгээр сараас хойш уналттай байсан бол ойрын хугацаанд ханш өсөх хандлагатай байна.
3. Эдийн засгийн өсөлтийн төлөв ба эрэлт
Европ болон Америкийн компаниудаас авсан судалгаанаас үзэхэд эдийн засгийн хүлээлт өндөр болсон бөгөөд энэ нь тарифын зөрчилдөөн буурч байгаа, олон улсын төсвийн зарцуулалтууд нэмэгдэж байгаа болон жижиг хөрөнгө оруулагчид АНУ-ын хөрөнгийн зах зээлээс худалдан авалт хийх нь нэмэгдэж байгаа зэрэгтэй холбоотой.
График 4. Тээвэрлэлт хараахан өсөх болоогүй байна

Европ болон Америкийн үйлдвэрлэлийн зах зээлд ирээдүйн захиалгын өсөлт мэдрэгдэж байгаа ч АНУ-Хятадын хоорондын худалдааны тарифаас үүдэлтэй тээвэрлэлтийн хэмжээ буурч байна. Энэ нь дэлхийн худалдаа бүрэн сэргээгүйг илэрхийлж, өсөлт түр зуурын, дотоодын хөрөнгө оруулалтад тулгуурласан байж магадгүйг харуулж байна. Гэсэн хэдий ч, тарифын зөрчилдөөн нь голчлон хэлэлцээрийн тоглоом байж, эцсийн зорилго нь татварыг бууруулах байж магадгүй учраас эрсдэлтэй хөрөнгө оруулалт нь үргэлжлэх төлөвтэй байна.