Хөрөнгийн зах зээл
2 min read
Макро эдийн засгийн тоон мэдээ

Долоо хоног тутмын Макро эдийн засгийн тойм мэдээг харилцагч та бүхэндээ доорх сэдвийн хүрээнд бэлтгэн хүргэж байна.

Энэ 7 хоногийн хувьд:

• Хөрөнгийн зах зээлийн өсөлт үргэлжлэх магадлалтай

• Худалдааны гэрээ ба түүний нөлөө

• Худалдаа сэргэж, тээвэр нэмэгдэж байна

• Инфляцийн хүлээлт ба бодит байдал

Image

• Олон шинжээчид эрсдэлтэй хөрөнгө оруулалтын хэрэгслүүдийн өсөлт хэт хөөрөгдсөн байдалд хүрсэн, эдийн засагт учирсан хохирол аль хэдийнэ зах зээлийн үнэд шингэсэн, эдийн засгийн уналт саарч байгаа нь өсөлтийг дэмжиж байна гэж үзэж байна.

• Дээрх графикт зах зээл хямарвал эсвэл хямрахгүй бол S&P 500 индекс хэрхэн хөдлөх вэ гэсэн таамгийг харуулсан байна.

• Өнгөрсөн амралтын өдөр АНУ-Хятад хоёр улс худалдааны гэрээг үзэглэж тарифуудаа харилцан бууруулсан тул зах зээл эргэн сэргэх хүлээлттэй байна.

Image

• Хятадаас АНУ руу чиглэсэн контейнер тээвэр эргэн сэргэж байгаа нь Walmart зэрэг компаниуд тариф төлөхөд бэлэн байгааг илтгэж байна.

• Энэ нь ойрын 20–40 хоногт Хятад болон бусад орнуудтай хийх худалдааны гэрээнүүдийг эцэслэх цонх нээгдэж байгааг харуулж байна.

• Их Британи болон АНУ-ын хоорондын гэрээ нь бэлгэдлийн шинжтэй ч, тариф бууруулах чиг хандлагын эхлэл байж магадгүй.

• Хятад, Европтой хийх гэрээнүүд илүү чухал бөгөөд эдийн засгийн өсөлтөд шууд нөлөөлнө.

Image
Image

• Хүнс, эрчим хүч, металлын үнэ буурч байгаа ч, инфляцийн хүлээлт өндөр хэвээр байна.

• CPI (Үнийн индекс)-ийн өсөлт зах зээлийн хүлээлтээс бага гарч магадгүй.

• Энэ нь эрсдэлтэй хөрөнгийн зах зээлд эерэг нөлөө үзүүлнэ.

Image