ЛЭНДМН ББСБ ХК-ны хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл
ЛЭНДМН ББСБ ХК-ны хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл
Лэндмн ББСБ ХК 2025 оны 3-р сарын 29-нд ээлжит хувьцаа эзэмшигчдийн хурлаа зохион байгууллаа. Хуралд нийт саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн 81.6% нь оролцсон байна.
Хэлэлцсэн асуудал:
• Компанийн 2024 оны санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан танилцуулалт
• ТУЗ-ийн 2024 оны үйл ажиллагаа, дүгнэлт танилцуулалт
• Компанийн ТУЗ-н гишүүдийг улирааж батлах, 2025 оны төсөв батлах
• Компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах
2024 оны онцлох үйл явдал:
• Жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан барьцаагүй, 100% дижитал бизнесийн зээлийн бүтээгдэхүүнийг амжилттай нэвтрүүлсэн, энэ нь харилцагчдынхаа цаг хугацааг хэмнэж барьцаа хөрөнгийн асуудлыг шийдвэрлэжээ.
• Аппликейшны шинэ хувилбараар Plus хөрөнгө оруулах боломжтой цэс нэмэгдсэнээр ₮10,000-₮500,000,000 хүртэлх үнийн дүн бүхий итгэлцлийн үйлчилгээг байршуулах боломжтой болсон.
• 21 аймагт цахим зээлийн үйлчилгээ хүргэх холболт бүрэн хийгдсэн.
Үйл ажиллагаа:
2024 онд нийт 1 их наяд төгрөгийн үнийн дүн бүхий 2 сая тооны зээлийг аппликейшнаар дамжуулан олгосон байна. Бүргэлтэй харилцагчдын тоо 1.3 саяд хүрч өмнөх оноос 10% өссөн бол зээлийн багц 90% өсөж 237.7 тэрбум төгрөгт хүрчээ.
Шинэ бүтээгдэхүүн үйлчилгээгээр харилцагчдын эрэлт хэрэгцээг нэмэгдүүлж байгааг үүнээс харж болох нь.
Нийт хүүгийн орлого 86% нэмэгдэж 89.2₮ тэрбумд хүрсэн бол цэвэр ашиг 82% өсөж 48.9₮ тэрбумд хүрсэн байна.
Ногдол ашгийн хувьд
2023 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 8₮ тарааж байсан бол энэ онд 2024 оны цэвэр ашгийн 30.62% буюу нэгж хувьцаанд 15 төгрөг нийт 11.08 тэрбумыг 2025 оны 4/4 ний өдөр ҮЦТХТ-р дамжуулан хуваарилахаар шийдвэрлэсэн билээ.
Мөн жижиг хувьцаа эзэмшигчдийн тоо 2024 онд 7.5 мянга байсан бол 8.6 мянга болж өссөн байна.
Лендмн нь монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй ханшийн өсөлт өндөр компаниудын нэг юм. 2018 онд нэгж хувьцаа 25 төгрөгөөр олон нийтэд санал болгогдож байсан 7 жилийн дотор 83% өсөж 144₮ болоод байгаа юм.
Хэрэв та хувьцааны арилжаанд орох бол ... ↓