
Монгол Улсад Баяжуулсан хүнсний тухай хууль 2019 оноос мөрдөгдөж эхэлсэн бол Лапша брэнд анх зах зээлд гаргасан 2012 оноос хойш аминдэмээр баяжуулан үйлдвэрлэж байгаа юм.
Өдгөө дотоодын гоймонгийн зах зээлийн 77%-ийг дангаар эзэлж байгаа “Лапша” брэнд Kingspan брэндийн байгал орчинд ээлтэй материал ашиглан дулааны алдагдалгүй, ус, эрчим хүчний хэмнэлттэй ногоон стандартад нийцсэн шинэ үйлдвэрийг ашиглатад оруулаад байна.
Шинэ үйлдвэр нь бүтээгдэхүүн хэрэглэгчийн гарт очих хүртэл бүх үйлдвэрлэлийн дамжлагийг 100% автомат болгосон ба үр дүнд нь үйлдвэрлэлийн эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдал сайжирснаас гадна эдийн засгийн талаас олон давуу талтай болжээ

1. Үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдсэн:
• Шинэ тоног төхөөрөмж оруулж ирсэнээр үйлдэрийн бүх дамжлага 100% хүний оролцоогүй буюу эцсийн савалгаа, агуулахын өрөлт хүртэл автомат болж чаджээ.
Бүрэн автомат үйлдвэр нь гар болон хагас автоматжуулсан дамжлагатай харьцуулахад үйлдвэрлэлийн хэмжээг мэдэгдэхүйц нэмэгдүүлсэн.
Компани өмнө нь өдөрт хамгийн дээд тал нь 50 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой байсан бол энэхүү үзүүлэлт нь одоо 100 тонн болж нэмэгдсэн.
• Үйлдвэрлэлийн явцад хүний гар орохгүй болсон тул чанарын шаардлагад нийцэхгүй бүтээгдэхүүн гарах нь багасаж их хэмжээгээр үйлдвэрлэсэн ч бүтээгдэхүүний чанарт санаа зовох асуудалгүй болж байгаа бөгөөд үүнийг дагаад үйлдвэрлэлийн алдаатай холбоотой үргүй зардал ч мөн буурсан билээ.
2. Хөдөлмөрийн зардал буурсан:
• Автоматжуулсан тоног төхөөрөмж их хэмжээний ажиллах хүчний хэрэгцээг орлож хөдөлмөртэй холбоотой үйлдвэрлэлийн зардлыг мэдэгдэхүйц буруулсан.
Одоогийн байдлаар үйлдвэр 131 ажилтантай бөгөөд бүтээгдэхүүний эрэлт тогтмол нэмэгдэж байгаа энэ нөхцөлд хүн хүчээ нэмэх шаардлагүйгээр зах зээлийн эрэлтийг бүрэн хангах боломжтой болж байгаа юм.
• Ашигт ажиллагаа нэмэгдсэн: богино хугацаанд бага зардлаар өндөр чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бүрдсэн.
3. Шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэлт:
Өдгөө “Лапша” брэнд өдөрт 16 нэр төрлийн 100 мянга орчим ширхэг бүтээгдэхүүний 8000 борлуулалтын цэгээр худалдан борлуулдаг: Одоогийн байдлаар компани нэр төрлөө шинэ бүтээгдэхүүнээр нэмэхээр анхаарч ажиллаж байгаа ба үйлдвэрийн тоног төхөөрөмж бүрэн суурилагдсаны дараа шинэ бүтээгдэхүүн хэрэглэгчдийн грт хүрэхээр хүлээгдэж байгаа юм.

Бондын төлөлт
Лапша брэндийн “Грийн Индастри Бонд 3” нэртэй бонд 8 транчаар 2023-2024 оны хооронд нийт 10 тэрбум төгрөг хаалттай зах зээл дээрээс татан төвлөрүүлсэн бөгөөд сар бүрийн хүүгийн төлөлт амжилттай хийгдсээр байгаа юм.