
АНУ болон БНХАУ-н худалдааны дайн
Худалдааны дайны эхлэл
БНХАУ болон АНУ-н хоорондын эдийн засгийн зөрчил 2018 оны 1 сараас эхэлсэн бөгөөд Ерөнхийлөгч Donald Trump БНХАУ-д гаалийн татвар болон худалдааны хориг тавьж удаан хугацаанд үргэлжилсэн шударга бус худалдаа болон оюуны өмчийн хулгайг засахыг хүссэн.БНХАУ-н засгийн газар Donald Trump-г үндэсний аюулгүй байдалд аюул учруулсан гэж үзэн хариу арга хэмжээг авч эхэлсэн ба 2019 онд худалдааны дайн ид ширүүссэн.

1992 онд АНУ-н худалдааны тэнцэл $3.2 тэрбум ам.долларын алдагдалтай байсан бол 2024 оны байдлаар 286 дахин өсөж $918 тэрбумд хүрсэн байна.
Худалдааны дайны өнөөгийн байдал
2025 оны 2-р сарын 1-д Ерөнхийлөгч Donald Trump захиргааны тухай 14195-р тушаал гаргаж 2-р сарын 4-с эхлэн БНХАУ-н импортоор орж ирж буй бүх бараа бүтээгдэхүүнд 10%-ийн гаалийн татвар ногдуулсан ба энэхүү арга хэмжээ нь АНУ-н аж үйлдвэрийн салбаруудыг хамгаалахад чиглэсэн гэж тайлбарласан байна. Үүний дараа 3 сарын 4-д БНХАУ-н бараа бүтээгдэхүүний гаалийн татварыг ахин 10%-р нэмэгдүүлж нийт татварын хэмжээг 20% болгон өсгөсөн ба цаашид ч үе шаттай нэмэгдүүлэх орон зай байгааг Д. Трамп тодотгосон.

БНХАУ-н хариу арга хэмжээ
2025 оны 2-р сарын 4-д БНХАУ АНУ-с экспортолдог нүүрс болон шингэрүүлсэн байгалийн хийн импортод 15%-н татвар тогтоосон ба нефть, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж, том хөдөлгүүртэй автомашины импортод 10%-н татвар тогтоожээ. Үүний дараа 2025 оны 3-р сарын 10-с хэрэгжих татварын бодлогоор БНХАУ АНУ-ын тахианы мах, улаан буудай, эрдэнэ шиш, хөвөн гэх бараануудад 15%-н татвар тогтоосон ба шар буурцаг, гахайн мах, үхрийн мах, жимс, хүнсний ногоо, сүүн бүтээгдэхүүн гэх бараануудад 10%-н татвар ноогдуулсан байна.

3 сарын 5-д болсон Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их Хуралаар дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг 2025 онд 5%, инфляцын түвшинг 2%, улсын төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хувийг нэмэгдүүлж 4%-д хүргэх, хот суурин газруудад 12 сая шинэ ажлын байрыг гаргах зэрэг зорилтыг дэвшүүлсэн.

БНХАУ-н зүгээс батлан хамгаалах салбарын төсвөө өмнөх оноос 7.2%-р нэмэгдүүлж 1,784 тэрбум юаньд ($245.6 тэрбум ам.доллар) хүргэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн ба БНХАУ-н ашиг сонирхолд хохирол учруулбал бид цаашлаад аль ч төрлийн дайнд бэлэн байна гэдгээ мэдэгдсэн.

АНУ-н хөрөнгийн зах зээл цаашид яах бол?
Хоёр улсын хоорондын худалдааны дайн ширүүсэж гаалийн татвар нэмэгдэхийн хэрээр дэлхийн нийлүүлэлтийн гинжин хэлхээ тасалдах, бизнес эрхлэгчид болон хэрэглэгч нарт өртөг нэмэгдэх, зах зээлийн савлагаа үүсэх гэх зэрэг асуудлууд тулгамдана. Үүнд гол өртөх салбаруудыг дурдвал технологи, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй зэрэг багтана. Тарифын дүнг ихэсгэх тусам тус хоёр улсын эдийн засагт сөргөөр нөлөөлөх ба дотоодын нийт бүтээгдэхүүн тодорхой хэмжээгээр буурах болно.
Хөрөнгө оруулалтын эрсдэл
Хөрөнгө оруулагчдад худалдааны дайнаас үүдэлтэй эдийн засгийн тодорхойгүй байдал нөлөөлж эрсдэлтэй хөрөнгө оруулалтуудаас зайлсхийнэ. Худалдааны дайн улам ширүүссэнээр хувьцаа болон крипто зах зээл хохирол амсаж хөрөнгө оруулагчид илүү эрсдэл багатай зах зээл рүү хөрөнгөө байршуулж байгаа нь нэмэгдэж байна.
АНУ-н хөрөнгө оруулагчдын хөрөнгийн зах зээлд хэр их айдагүйгээр хөрөнгө оруулж буйг харуулдаг индекс сүүлийн 1 сарын хугацаанд дээд түвшинд хүрсэн. Энэ нь хөрөнгө оруулагч нарт эдийн засгийн тогтворгүй цаг үед зах зээл унах магадлал өндөр байгааг илтгэж байгаа юм.

2024 оны сүүлийн 2 сар гаруй хугацаанд $186 тэрбум ам.долларын шинэ хөрөнгө оруулалт АНУ-н хөрөнгийн зах зээлд нэмэгдсэн бол 2025 оны эхний 2 сард энэ дүн огцом буурсан байна. Хэрэв та АНУ-н хувьцаа болон индексд хөрөнгө оруулах гэж байгаа бол зах зээл тогтворжих хүртэл түр хүлээсэн нь зүгээр бололтой.

Нийт засгийн газрын өр төлбөр дотоодын нийт бүтээгдэхүүний 124%-тай тэнцэж байна.
2025 онд хугацаа нь дуусаж буй бондын дүн $6.5 их наяд буюу нийт өрийн 18%-ийг эзэлж байна. Энэхүү өр төлбөрийг одоогийн өндөр хүүгээр санхүүжүүлнэ гэдэг нь хүүгийн зардал маш өндөр учир АНУ эх баригчид бодлогын хүүгээ яаралтай буулгах шаардлагатай нүүр тулахаар байна.
Бодлогын хүү бууруулахын тулд зах зээл дээр хямрал зохиомолоор үүсгэх боломжтой ба энэний нэг арга хэмжээ нь дэлхийн томоохон гүрнүүдэд тавьж буй худалдааны хориг арга хэмжээ. Иймд АНУ-н зах зээлийн уналт хэр удаан үргэлжлэх бодлогын хүү буурч эхэлсэн үеэс хөрөнгийн зах зээлд нэмж хөрөнгө оруулалт хийх нь тохиромжтой гэж харж байна.