
Өнгөрсөн онд олон улсын зах зээлээс хэд хэдэн удаа хөрөнгө оруулалтын эх үүсвэр татан төвлөрүүлсэн ба нийт активын хэмжээ 15.4₮ их наяд, хүүгийн орлого 1.2₮ их наядад тус бүр хүрчээ.

Мөн компани 2024 онд үйлчилгээ болоод үйл ажиллагаандаа томоохон ахиц дэвшлүүдийг гаргаж ажилласан ба,
2025 онд эрсдэлийн удирдлагад онцгой анхаарч ногоон шилжилт, виртуал хиймэл оюун ухаанд суурилж үйлчилгээний чанар сайжруулах, хөрөнгө оруулагчдын харилцааг хамгаалах олон улсын хөрөнгийн зах зээлд байр сууриа өргөжүүлэх зорилт тавин ажиллахаа мэдэгдлээ.

IPO хийх үеийн 2024 оны ашгийн төсөөлөл 156₮ тэрбум байсан бол 407₮ тэрбумд хүргэж давуулан биелүүллээ.
Хувьцааны ханш өнгөрсөн 1 жилийн хугацаанд харьцангуй тогтвортой байсан ба нэгж хувьцаанд ногдох ашиг (ESP) 502₮ байна.

Компанийн зүгээс 2025 оны 2 сарын 18 нд ТУЗ-ийн хурлаа хийх бөгөөд уг хурлаар хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараах эсэх талаар авч хэлэлцэн шийдвэр гаргахаа мэдэгдсэн юм.