Хөрөнгийн зах зээл
5 min read
GENIUS Act АНУ-ын тогтвортой койны шинэ эрин

Өнгөрсөн долоо хоногт макро эдийн засаг болон хөрөнгийн зах зээлд болж өнгөрсөн сонирхолтой үйл явдлуудын талаар доорх 3 сэдвийн хүрээнд нийтлэлээ бэлдлээ

1. GENIUS Act гэж юу вэ?.

2. АНУ-ын бондын зах зээл ба тогтвортой койны стратегийн ач холбогдол.

3. ETH, BTC ба криптовалютын ирээдүй.

1. GENIUS Act гэж юу вэ

GENIUS Act гэдэг нь “Guiding and Establishing National Innovation for U.S. Stablecoins” гэх англи нэртэй хууль бөгөөд 2025 оны 7-р сарын 18-нд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын гарын үсэг зурж баталсан. Энэ хууль нь АНУ-д тогтвортой койн (stablecoin) буюу ам.доллараар баталгаажсан цахим мөнгө гаргах анхны албан ёсны дүрэм журам болж өгч байна. Стейблкойн гэдэг нь 1 ширхэг койн нь яг 1 ам.доллартай тэнцүү үнэтэй байдаг цахим мөнгө юм. Энэ нь криптовалютын дунд хамгийн тогтвортой ханштай гэж тооцогддог.

Хуульд зааснаар:

• Зөвхөн тусгай зөвшөөрөлтэй байгууллага (банкууд ба санхүүгийн компаниуд) тогтвортой койн гаргаж болно.

• Тэр койны ард заавал АНУ-н үндэсний мөнгөн тэмдэгт болох ам.доллар эсвэл Засгийн газрын өрийн бичиг (Treasury) байх ёстой.

• Койн гаргагч нь сар бүр санхүүгийн тайлан гаргаж, аудит хийлгэх ёстой.

Энэ нь крипто ертөнцөд маш том өөрчлөлт авчирч байна. Урьд нь хүмүүс тогтвортой койн хэрэглэж болох эсэх нь ойлгомжгүй байсан бол одоо хуулиар зөвшөөрөгдсөн, ил тод, найдвартай хэрэгсэл болж байна.

Image

Polymarket дахь (блокчейн дээр суурилсан урьдчилсан таамаглал) Bank of America тогтвортой койн (stablecoin) гаргах магадлал 2025 онд өндөрсөж байгааг онцоллоо. Одоогийн байдлаар Polymarket-н урьдчилсан таамаглал 30% орчим болж буурсан ч зах зээлийн чиг хандлага хурдтай өөрчлөгдөж байгаа тул томоохон санхүүгийн байгууллагууд энэ салбарт идэвхтэй оролцох хандлага нэмэгдсээр байна.

2. АНУ-ын бондын зах зээл ба тогтвортой койны стратегийн ач холбогдол

АНУ-ын Засгийн газар нийт 30+ их наяд ам.долларын өртэй бөгөөд энэ өрийг өрийн бичиг (Treasury securities) зарж санхүүжүүлдэг. GENIUS Act батлагдсанаар тогтвортой койн гаргагчид эдгээр өрийн бичгийг их хэмжээгээр худалдан авч, баталгаа болгон ашиглах болсон нь дараах давуу талыг бий болгож байна:

Tether гэх хамгийн том тогтвортой койн гаргагч байгууллага 2024 оны байдлаар 120 тэрбум ам.долларын Засгийн газрын бонд эзэмшдэг. Энэ нь зарим улсын Төв банкнаас ч илүү хэмжээний АНУ-ын засгийн газрын бондыг эзэмшиж байна гэсэн үг.

  1. АНУ Засгийн газар өрөө шинэ, хувийн секторын хөрөнгө оруулагчдаар санхүүжүүлэх боломжтой боллоо.
  2. Өрийн бичгийн эрэлт нэмэгдэж, хүүгийн түвшин тогтворжино.
  3. Мөнгөний зах зээлд шинэ санхүүгийн урсгал бий болж, засгийн газрын зардлыг бууруулах нөхцөл бүрдэнэ.

Макро эдийн засгийн хувьд:

• Тогтвортой койн нь төв банкны мөнгөний бодлогыг дэмжих шинэ хэрэгсэл болж хувирч байна.

• Цаашид “Central Bank Digital Currency” (CBDC)-д шилжих замд бэлтгэж байгаа алхам гэж үзэж болно.

Image

Tether гэх стейблкойн гаргагч компани нь өөрийн койны баталгааг хангахын тулд АНУ-ын Засгийн газрын өрийн бичгүүдийг (T-Bills) маш их хэмжээгээр худалдаж авч байгаа. 2023 оны эхэнд 60 тэрбум доллар орчим байсан бол 2025 оны 1-р сард 120 тэрбум давж 2 дахин нэмэгдүүлсэн байна.

Image

GENIUS хуулийн төсөл нь сүүлийн улиралуудад дэлхий даяар үүсээд буй “огцом өсөлттэй муруй” (bull steepener) хэмээх хандлагыг улам бэхжүүлэх бололтой. Энэ нь ихэнхдээ инфляц нэмэгдүүлэх шинж чанартай байдаг. Учир нь хувийн банкууд богино хугацаанд зээл авч, урт хугацаанд зээл олгох замаар зээлийн хэмжээг нэмэгдүүлэх боломжтой болдог.

Ийм орчинд АНУ-ын доллар (USD) сулрах хандлага үзүүлэх нь түгээмэл бөгөөд жишээ нь, EUR/USD ханш энэ долоо хоногийн эхээр өсөлтийн тренд шугамаас дэмжлэг аван өсөлт үзүүлсэн байна. Энэ нь доллар цаашид улам сулрах магадлалтайг илтгэж байж болох юм. Ялангуяа Холбооны Нөөцийн банкны (Fed) дарга солигдвол.

Image

3. ETH, BTC ба крипто зах зээлийн ирээдүй

GENIUS Act нь зөвхөн тогтвортой койн биш, нийт криптовалютын зах зээлд, ялангуяа Ethereum (ETH) болон Bitcoin (BTC)-д гүнзгий нөлөө үзүүлж байна.

Ethereum дахь нөлөө:

• Стэйблкойнуудын 70% орчим нь Ethereum сүлжээн дээр ажилладаг.

• Хэрвээ хууль ёсны байгууллагууд тогтвортой койн гаргаж эхэлбэл, тэдний ихэнх нь ETH сүлжээг ашиглах тул эрэлт ихээр өснө.

• Үүний үр дүнд ETH-ийн үнэ, хэрэглээ, технологийн хэрэглээний суурь маш их тэлнэ.

BTC дахь нөлөө:

• BTC нь нийлүүлэлтийн хязгаар (21 сая) бүхий тул инфляцын эсрэг хедж хийх хэрэгсэл гэж олон хүн үздэг.

• Харин ETH нь санхүүгийн үйлчилгээ, дижитал банкны технологийн үндэс болж байна.

Олборлогчид (майнерууд)-ын хувьд:

• BTC-ийн олборлолт их эрчим хүч шаарддаг тул, үнэ өсөх үед л ашигтай.

• Харин ETH-ийн Proof-of-Stake (Proof of Stake нь хэрэглэгчдийн хөрөнгийг баталгаа болгох замаар блокчэйн сүлжээг баталгаажуулж, илүү хэмнэлттэй, хурдан, аюулгүй байдлыг хангадаг зөвлөмж систем юм) зарчим руу шилжсэнээр зардал багатай, илүү тогтвортой ашигтай хэлбэрт орж байна.

Image
Image
Image

Дүгнэлт:

GENIUS Act нь АНУ-д криптовалютын хуулийн орчныг бий болгож, тогтвортой койныг албан ёсоор зөвшөөрсөнөөр:

• Санхүүгийн зах зээлийг шинэ шатанд гаргаж байна.

• Засгийн газрын өрийн санхүүжилтэд хувийн салбарын оролцоог нэмэгдүүлж байна.

• Крипто зах зээл, ялангуяа Ethereum, Bitcoin-д эерэг хүлээлт үүсгэж байна.

• Цаашид төв банкны дижитал валют руу шилжих суурийг тавьж байна.

• АНУ дэлхий дахинд крипто эдийн засгийн тэргүүлэгч болох замаар дижитал мөнгөний хяналтаа бэхжүүлж эхэллээ.

Image