Хөрөнгийн зах зээл
3 min read
ЭРДЭНЭ РЕСУРС хайгуулаас олборлолт руу

ЭРДЭНЭ РЕСУРС хайгуулаас олборлолт руу

Компани нь уул уурхайн хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг ч 2025 оны 2-р хагас жилээс эхлэн ОЛБОРЛОГЧ болох нь. Тухайлбал:

Баянхөндий төслийн бүтээн байгуулалт 2023 оны 2-р улирлаас эхэлсэн бөгөөд хамгийн чухал буюу алт боловсруулах үйлдвэрийг 2025 оны 3-р улиралд багтааж ашиглалтад оруулахаар зорьж ажиллаж байна. Энэхүү үйлдвэр ашиглалтад орсноор өдөрт 1800 тн хүдэр боловсруулах бөгөөд 2025-2030 он хүртэл жилд >75,000 унц алт олборлох төлөвлөгөөтэй байна.

Image

Шинэчилсэн ТЭЗҮ( Техник, эдийн засгийн үндэслэл)-ийн үр дүн (алтны ханшийг 3000 ам.доллар/унц тооцсон):

•Унц алтны нийт нэгжийн өртөг (AISC) - 941 ам.доллар/унц

•Дотоод өгөөжийн түвшин (IRR) - 67%

•Анхан шатны хөрөнгө оруулалт - 115 сая ам.доллар гэж тооцоолж байсан боловч нийт хөрөнгө оруулалт 170 сая ам.доллар болсон. Компанийн удирдлагын зүгээс энэхүү дүнг болзошгүй зардал хэмээн үзэж байгаагаа илэрхийлээд байна.

•Өнөөгийн үнэ цэн (NPV) - 475 сая ам.доллар

“Энэхүү төсөл хэрэгжиж эхэлснээр Монгол улсын алтны олборлолт 20% орчим хувиар нэмэгдэнэ.” - А. Билгүүн /CEO Эрдэнэ Монгол ХХК/

ОНЦЛОХ ХЭЛЦЭЛ

2023 оны 1-р сард Эрдэнэ Ресурс нь Монголиан Майнинг Корпорэйшн (“MMC”)-тэй стратегийн түншлэлийн гэрээ байгуулсан.

Түншлэлийн гэрээний нөхцөлөөр MMC нь үе шаттайгаар 40 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, Хөндий, Алтан Нар ашиглалтын тусгай зөвшөөрөл, Улаан хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг Эрдэнэ Ресурсийн охин компани болох Эрдэнэ Монгол ХХК (“ЭМ”)-ийн 50%-тай тэнцэх хувьцааг эзэмшинэ.

Эрдэнэ Ресурс нь ЭМ-ийн 50%-г эзэмшихээс гадна Хөндий, Алтан Нар, Улаан тусгай зөвшөөрлийн хүрээнд эхний 400,000 унц алтны олборлолтоос давсан олборлолт болон дээрх тусгай зөвшөөрлүүдийн орчимд 5 км-ийн талбайд эзэмших тусгай зөвшөөрлүүдийн хүрээнд 5%-ийн борлуулалтын орлогын төлбөр (“Net smelter return” буюу “NSR”) (цаашид “БОТ” гэх) авна.

Компаниудын хамтрал үүгээр дуусахгүй бөгөөд Баянхөндийн бүтээн байгуулалт М-Си-Эс томоохон байр суурь эзэлж байна.

Image

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХУРАЛ

2025 оны 6-р сарын 25-ны өдөр Канад Улсын Нова Скошиа муж, Халифакс хотод болох нь. Хурлын үер зарлагдах хамгийн томоохон мэдээ нь хувьцаагаа нэгтгэх явдал юм. Тэд энгийн 6х хувьцааг нэгтгэж 1х болгохоор төлөвлөж байна. Ингэснээр удирдлагын зүгээс “penny stock” ангиллаас гарч, томоохон хөрөнгө оруулагчдыг татах боломжтой болно гэж үзжээ.

ДҮГНЭЛТ

Алтны ханш олон улсад түүхэн дээд хэмжээндээ байгаа энэ үед алтны олборлолт эрт байх тусам компанид ашигтай юм. Хөрөнгө оруулалт хийх гэж байгаа хүмүүсийн гол анхаарах зүйл нь нь “Компани төлөвлөсөн хугацаандаа амжиж үйлдвэрлэлээ ашиглалтад оруулж чадах уу” юм.

Image

Апекс Капиталын хувьд 2024 оны 3-р сард харилцагч нартаа энэхүү хувьцааг санал болгож байсан бөгөөд үүнээс хойш 2.4 дахин өсжээ. Бид энэхүү хөрөнгө оруулалт дээр одоогоор үйлдэл хийх бодолгүй байгаа бөгөөд төлөвлөсөн хугацаандаа олборлолт эхэлбэл хувьцааны ханш өснө гэж таамаглаж байна.

Хэрэв та өөр хөрөнгө оруулалтын талаарх мэдээлэл авах бол бидэнтэй доорх холбоос дээр дараарай.

Image