Хөрөнгө оруулалт
2 min read
Бондод хөрөнгө оруулаад баялаг бүтээгч болох нь...
Бондод хөрөнгө оруулаад баялаг бүтээгч болох нь...

Цаг хугацаа, хүч хөдөлмөрөө зарцуулсны үндсэн дээр бий болгосон мөнгөн хөрөнгөө юунд зориулж хэрхэн өсгөх вэ гэдэг сонголт хэн бүхний хувьд эргэлзээтэй байж болох ч энэхүү нийтлэлийн төгсгөлд та юунд хөрөнгө оруулахаа бүрэн мэдэх болно гэдэгт итгэлтэй байна.

Хэрэгцээгүй тохиолдолд хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, хэн нэгний ярьсан баталгаагүй бизнест хөрөнгөө зориулснаас мөнгөөрөө мөнгийг бий болгох сонголт хийх нь инфляц, хөрөнгийн элэгдэл, мөнгөний үнэ цэнэ зэрэг олон хүчин зүйлсэд өртөхгүй байх давуу талтай. Тэгвэл үүнийг бодит болгох боломжийг тогтмол өгөөжтэй бүтээгдэхүүн болох бонд бидэнд олгож байна.

Бонд нь тодорхой хэмжээний мөнгийг тогтсон хугацаа, хүү болон бусад нөхцөлтэйгөөр хөрөнгө оруулсныг гэрчилж буй үнэт цаас юм.

Түүнд хөрөнгө оруулалт хийх нь зах зээлийн хадгаламжийн хүүгээс өндөр өгөөж, эрсдэл багатайгаар хөрөнгөө өсгөх боломжийг олгодог. Мөн бонд нь гэрээгээр баталгааждаг бөгөөд зах зээлийн хүүгээс үл хамааран хугацаандаа амласан хүүгээ өгөх нөхцөлтэй бүтээгдэхүүн юм. Хүүгийн өгөөжийг сар, улирал, эсвэл хагас жилээр төлдөг учир хүүгээрээ дахин хөрөнгө оруулалт хийж болох давуу талтай. Нөгөө талаараа хувьцаа шиг хоёрдогч зах зээлд арилжигддаг тул авах тал байгаа тохиолдолд зарж болно гэдгээс хөрвөх чадвартай бүтээгдэхүүн гэдгийг харж болно.

Андеррайтерын компанийн хувьд хөрөнгө оруулагчдын өмнөөс судалгаа шинжилгээ хийж, бондын эрсдэлийг тооцох, барьцаа баталгаагаар хангуулах үйл явцад голлох үүрэг гүйцэтгэдэг. Бидний санал болгож буй бондуудын үнэт цаас гаргагч компани нь салбартаа баялгийг бий болгож, үндэсний үйлдвэрлэл, үнэ цэнийг бүтээгчид байдгаас гадна,

  • Санхүүгийн болон үйл ажиллагааны зохих үзүүлэлтийг хангасан
  • Төсөл хэрэгжилтийн гүйцэтгэлийн хувь өндөр
  • Барьцаа батлан даалттай
  • Хэрэгжүүлж буй төсөл нь хэрэглэгч хөрөнгө оруулагчдад үнэ цэнийг бий болгохуйц зэрэг өөрсдийн гэсэн давуу талтай компаниуд байдаг билээ.

Иймд та бондын хөрөнгө оруулалт хийснээр зөвхөн хүүгийн өгөөж хүртээд зогсохгүй үндэсний баялаг бүтээгч үйлдвэрлэгчдээ дэмжиж буй бодит дэмжлэг болох юм.

Хөрөнгөө өсгөж баялаг бүтээгч болцгооё…

Яагаад бонд гэж

  • Хүүгээ улирал бүр авч дахин хөрөнгө оруулснаар нийлмэл хүүгийн өгөөж хүртэх боломжтой.
  • Баталгаа, батлан даалттай учир эрсдэл багатай.
  • Хадгаламжтай харьцуулахад хүү өндөр
  • Хоёрдогч зах зээл дээр борлуулах боломжтой

Image

Хэрэв та ам.долларын хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл авхыг хүсвэл ЭНД дарж мэдээллээ үлдээгээрэй