
2025 оны 02-р сарын 03-ны өдөр "Богд Банк" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралдаан болж хаалттай хувьцаат компани болгох, компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах асуудлуудыг хувьцаа эзэмшигчдийн 99.8 хувийн саналаар дэмжсэн байна.
Иймд “Богд Банк” ХК-ийн хувьцаа эзэмшигч нар хувьцааг эргүүлэн худалдан авахыг банкнаас шаардах эрх үүсэж байгаа бөгөөд банкны зүгээс нэгж хувьцааг эргүүлэн худалдан авах үнийг 150 төгрөг байхаар тогтоосон.
Дээрх үнээр хувьцаагаа буцаан худалдах сонирхолтой хувьцаа эзэмшигч нар 2025/02/07-ны өдрөөс 2025/03/21-ны өдрийг хүртэлх хугацаанд Апекс Капитал ҮЦК эсвэл өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компанид хандаж хувьцааг буцаан худалдах захиалгаа өгөх боломжтой.
Хэрэв та хувьцаагаа эргүүлэн худалдах захиалга өгөх болэнддарна уу.
Мөн тус компанийн хаалттай болох шийдвэрийг Санхүүгийн Зохицуулах Хороо болон холбогдох зохицуулагч байгууллагын зөвшөөрөл гарснаар хүчин төгөлдөр хэрэгжих юм.
Хувьцааг эргүүлэн авахыг шаардах эрх хэрэгжүүлэх хүсэлт
Иргэн
Хуулийн этгээд
